Хорьж болохгүй 20 насан дээрээ яваа бүсгүйн санаа зовох хэрэггүй зүйлс

Хэн нэгний сэтгэл зовнилыг "Битгий санаа зов" гэсэн үгээр арилгана гэдэг утгагүй зүйл юм. Учир нь тэгэж хэллээ гээд тухайн хүн хэцүү бүхнээ мартаж бүхнийг шинээр эхэлж чадахгүй шүү дээ. Гэхдээ 20 настнуудын хувьд үнэхээр санаа зовох шаардлагагүй асуудлууд байдаг юм шүү. Бид хорьж болохгүй 20 насан дээрээ яваа охиддоо зориулж энэхүү мэдээллийг бэлтгэлээ. Урам зоригоор дүүрэн, цэцэгнээс ч үзэсгэлэнтэй та нар минь хамгийн чухал нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй шүү.

Хорьж болохгүй 20 насан дээрээ яваа бүсгүйн санаа зовох хэрэггүй зүйлс

1 Амьдралдаа юу хийхээ ойлгохгүй байх үе

Та нас залуу нэг газраа удаан тогтохгүй, хүсэл сонирхол, хийх ёстой ажлаа олж чадахгүй өөрийгөө янз бүрээр туршиж үзсээр л байна уу? Тэгвэл нөгөө талаас нь хараад үзье. Та дөнгөж 20-хон настай учраас цаашдаа маш олон шалгууртай нүүр тулах болно. Тиймээс сэтгэлээр уналгүй хэн байх, юу хийхээ сайн бодож тунгаагаарай.

Амьдралдаа юу хийхээ ойлгохгүй байх үе

2 Таны галбир

Өөрийнхөө бие галбирт 100 хувь сэтгэл хангалуун байдаг эмэгтэй хүнийг олох тун ховор. Ялангуяа 20 настай охидын дундаас бол бүр ч хэцүү. Гэхдээ хэрвээ сайн бодвол энэ нь тийм ч аймар зүйл биш шүү дээ! Тиймээс хүмүүсийн юу гэж хэлэх бол гэдэгт санаа зовох хэрэггүй.

Мөн өөрийнхөө сайн найздаа ямар нэг нууцаа хэлэхдээ дараа нь юу болох тухай эргэцүүлж бодож байгаарай.

Таны галбир

3 Хэт задгай харагдахаас ичих

Бүх л охидыг багаас нь даруухан, эгдүүтэй, ичимхий зантай байхыг сургадаг. Гэвч тэрхүү баригдмал ойлголтоос болоод зарим охид төрөлхийн зангаа нууж, өөр хүний дүрд тоглох хэрэг гардаг. Үнэндээ бол энэ нь маш утгагүй зүйл шүү дээ. Амьдрал дээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, байгаагаараа байх нь ямар нэгэн дүрд тоглохоос илүү бусдыг татдаг. Мөн та яаж ч сайн хичээсэн үзэн ядагсад байнга л гарч ирэх учраас тэдэнд анхаарлаа хандуулах шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хэт задгай харагдахаас ичих

4 Та олон нийтийн сүлжээгээр болж буй асуудалд хэт эмзэг ханддаг юм биш биз?

Эргэн тойронд чинь байнга шинэ содон зүйл болж байгаа мэт санагдаж гагцхүү та л бусдаас хоцорч байгаа юм шиг бодогдож байна уу?

Тэгвэл дэмий зүйлд санаа зовнихоо болихыг зөвлөе. Учир нь олон нийтийн сүлжээнд хүмүүс зөвхөн амжилттай хийсэн зүйлсээ л оруулахыг хичээдэг шүү дээ! Мөн таны бүх л найзууд тэр их аз жаргалынхаа хажуугаар ажилдаа дарагдаж, гэрээ цэвэрлэж, аяга тавгаа угааж бас хэн нэгний тансаг даашинзтай зурганд атаархаж л суугаа шүү дээ.

Та олон нийтийн сүлжээгээр болж буй асуудалд хэт эмзэг ханддаг юм биш биз?

5 Жирэмслэлтээс хамгаалах

Бүгд л чухал гэдгийг мэддэг хэрнээ хэн ч зоригтойгоор энэ сэдвээр ярилцаж зүрхэлдэггүй. Гэвч буруу сонголт хийсний оронд эмч, гэр бүл, ойр дотны хүмүүсээсээ ичих зүйлгүйгээр зөвлөгөө авч, хостойгоо ярилцаж шийдвэр гаргах нь хамгийн зөв сонголт юм. 

Жирэмслэлтээс хамгаалах

6 Та хоёрын харилцаа төгс биш гэж зовниж байна уу?

Санаа зовох хэрэггүй дээ, төгс харилцаа гэж хаа ч байхгүй.

Бусдад төгс харагддаг хамгийн сайхан хосууд ч салчихсан байдаг шүү дээ. Учир нь тэдгээр хосын дундах зүйлийг тэр 2 хүн л мэднэ. Үүнээс харахад та хоёрын харилцаа өөр бусдынхтай адилхан байх албагүй юм. Тиймээс нэг нэгэнтэйгээ хамт байхдаа өөрийнхөөрөө байж, аз жаргалыг мэдэрч байгаарай.
 

Та хоёрын харилцаа төгс биш гэж зовниж байна уу?

7 Таныг шархлуулахвий гэхээс айж байна уу?

Өсвөр насныханд салалт маш хүндээр тусдаг хэдий ч тэр нь үхэлд хүргэх хэмжээний биш байдаг. Тиймээс сэтгэл санаагаа тайвшруулах өөр зүйлд сатаарч, найз нөхөдтэйгөө уулзаж өөрийгөө аль болох тайван байлгаарай.

Таныг шархлуулахвий гэхээс айж байна уу?

8 Та эсрэг хүйстэндээ таалагдаж байгаа эсэхдээ эргэлзэж байна уу?

Янз бүрийн бодолд автан харж явдаг хүнтэйгээ уулзаж, ярилцах арга зам хайж сууна уу? Гэхдээ та хэдхэн жилийн дараа эсрэг хүйстэнтэйгээ танилцах тал дээр 100 дахин тайван хандах болно гээд бод доо. Тиймээс одоохондоо тантай хамт цагийг өнгөрүүлэхийг хүссэн хүнтэй л хамт бай.  Ямар нэгэн арга заль сэдэх хэрэггүй.

Та эсрэг хүйстэндээ таалагдаж байгаа эсэхдээ эргэлзэж байна уу?

9 Муу нөлөөтэй найзуудаасаа яаж татгалзахаа мэдэхгүй байна уу?

Залуу насанд найзалж, нөхөрлөх хүрээ хэмжээлшгүй том байдаг. Гэвч амьдралын явцад заримаас нь холбоо тасрах нь бий. Тиймээс ямар ч нийтлэг зүйлгүй, тэвчишгүй ааштай хүнтэй нөхөрлөх хэрэггүй. Аяндаа цаг хугацаа хэн нь хэн бэ гэдгийг танд харуулаад өгөх болно.

Муу нөлөөтэй найзуудаасаа яаж татгалзахаа мэдэхгүй байна уу?

10 Хөгшрөхөөс айх айдас

Таныг ирээдүйд юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. Гэхдээ бүх зүйл танаас шалтгаална гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрвээ зөв зорилго тавьж түүндээ хүрч чадвал нас ахих нь тийм ч аймар зүйл биш юм. Харин ч эсрэгээрээ аз жаргал, баяр баяслыг бэлэглэх болно шүү. 
 

Хөгшрөхөөс айх айдас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()