Ердийн эдлэл, хэрэгслийн эртний дүр төрх

Бидний одоо хэрэглэж буй зарим зүйлсийн санааг эрт үеийн өвөг дээдэс маань гаргасан байдаг. Хэдийгээр тэдний бүтээсэн анхны загварууд болхи байсан хэдий ч хувьслын явцад өөрчлөгдөн, шинэчлэгдсээр хүн төрөлхтний амьдралд хувь нэмрээ оруулсаар байгааг дурдах хэрэгтэй. Тийм ч учраас орчин цагийн хүмүүсийн хэрэглэдэг зүйлс дээр үед ямар байсан талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Ердийн эдлэл, хэрэгслийн эртний дүр төрх

1 20 талт шоо

Мэтийн музейд дэлхийн хамгийн урт настай 20 талт шоо байдаг бөгөөд үүнийг 2000 жилээс илүү настай гэж үздэг. 2.5 см өндөртэй, могой мэт эрээн, тал бүрдээ Грек бичигтэй энэ шооны талаар тийм ч их мэдээлэл байдаггүй. 100 жилийн өмнөЧонси Мерч хэмээх нэгэн санваартан Египетэд номлолын ажлаар явж байхдаа уг шоог өөрийн болгож байсан гэдэг.

Гар урчууд энэхүү шоог мөрийтэй тоглоомын зориулалтаар бүтээсэн байж гэж таамагладаг. Гэхдээ эртний зөнчид мэргэ төлөг тавихдаа ашигладаг байсан ч байж болох юм.

20 талт шоо

2 Хамгийн эртний, хамгийн тухтай ор

Өмнөд Африкаас маш эртний ор олдож байжээ. Тухайн үед амьдарч байсан агуйн хүн уг орыг бүтээхийн тулд маш их сэтгэл гаргаж, тун бүтээлчээр хандсан нь илт харагддаг. Археологичид Сибудугийн агуй  дотроос 77 мянган жилийн настай дэвсгэрүүдийг олж байсан ба тэдгээрийг хагд, зэгс гэх мэт 15 төрлийн эмийн ургамлыг ашиглан хийсэн байжээ. Тийм ч баттай биш боловч тэд шумуулаас хамгаалах зорилгоор голын зэрлэг хайтан цэцгийг түүж ашигладаг байсан гэнэ. Сибидугийн дэвсгэрүүд нь үүний дараа олдсон ижил төрлийн олдвороос даруй 55 мянган жилээр илүү урт настай юм. Мөн 30 см-ын зузаантай тэдгээр дэвсгэрүүд маш тухай байсан гэнэ.

Хамгийн эртний, хамгийн тухтай ор

3 Гренландын үсэрхэг дотоож

Бидний өмсөж буй хувцас хэрэглэлүүд олон зуун жилийн туршид илүү боловсронгуй болсоор ирсэн билээ.

Наацит гэх үслэг материалаар хийгдсэн, уламжлалт хэв маягийг өөртөө агуулсан энэхүү дотуур хувцас нь удаан эдэлгээтэй, халуун, хүйтнийг тэнцвэржүүлэх үүрэгтэй байжээ. Мөн жийргэвчийг нь бэлэг эрхтэн байрлахад маш эвтэйхэн байхаар тогтоосон байсныг онцлох хэрэгтэй.

Үүнийг хийхэд цаа буга болон халимын арьсыг ашигладаг байсан ба загварлаг харагдуулахын тулд сувд, шүрээр чимэглэсэн байгааг та анзаарч байгаа байх. Энэ загварын дотуур хувцас тэднийг өөрсдийнхөө нууц хэсгийг далдлахад нь маш их тусалдаг байсан нь лавтай.

Гренландын үсэрхэг дотоож

4 Киприйн хар тамхины ваар

Эртний хүмүүс энгийн амьдралдаа олон төрлийн мансууруулах бодисыг  хэрэглэж байсан гэдэг. Тухайлбал, эртний Ойрх Дорнодчууд анх архи нэрэх аргад суралцсан байдаг бол Төв Америкчууд сэтгэцэд нөлөөлөх ургамлын хандыг бэлтгэж хэрэглэдэг байжээ.

Тэгвэл саяхан эрдэмтэд бага Азийн бүсийнхэн "опиум" мансууруулах бодис хэрэглэдэг байсныг гэрчлэх олдворыг олжээ. Эртний Кипрчүүд хэсэг газарт эмчилгээ хийх, тайвшруулах зорилгоор хар тамхины агууламжтай, сэтгэцэд нөлөөлөх чадалтай мансууруулагчийг тарьдаг байжээ. Тэд бэлтгэсэн мансууруулах бодисоо ваарандаа савлаж худалдаалдаг байсан юм. Уг явдал нь түүхэн дэх энэ төрлийн үйлдвэрлэлийн анхны жишээ гэхэд хилсдэхгүй. Хайгуулчид тэдгээр вааруудыг тухайн газраас нэлээн зайтай байх Египет болон Левантаас олсон нь бараг 4000 жилийн өмнөх худалдааны замын ул мөрийн илрэл байж болзошгүй юм.

Киприйн хар тамхины ваар

5 Эртний Египетийн залгадаг үс

Египетчүүдийн хувьд тэдний үс нь сайхан харагдахад тусалдаг байснаас гадна  бэлгэ тэмдгийн шинж чанарыг агуулдаг байжээ. Энэ хоёр шинж чанар нь үхэл, амьдралын алинд ч хамаардаг аж. Хайгуулчид 3300 жилийн настай Амарнагийн шарилыг олоход түүний гавал 70 орчим арга, техникийг ашигласан цогц үсний засалттай байжээ. Археологичдын олсон өөр төрлийн Египетийн шарил ч гайхалтай үс засалттай байсан гэдэг.

Мөн 3500 жилийн өмнөх үед хамаарах 4-58 насны 18 шарилыг шинжлэхэд үснээс нь тосны ул мөр олджээ. Энэ нь нэг төрлийн хэв баригчийн үүрэгтэй байсан гэнэ. Тэд үсээ маш гоёор янзалснаар сайн сайхан амьдарч чадна гэж итгэдэг байжээ.

Эртний Египетийн залгадаг үс

6 Ургамлын гаралтай эртний жийрэг боодол

2014 онд археологичид Английн Вилтшэйр дэх Ромын нууц агуулахаас нэгэн хүрэл данхыг олжээ. 1500 жилийн настай уг данхыг нээж үзэхэд дотор нь түүхэн дэх хамгийн урт настай жийрэг боодол байсан гэнэ. Шинжилгээгээр түүний найрлагад ойм, хонгорзул зэрэг тухайн бүс нутагт ургадаг ургамал, цэцэгсээс гадна хошоонгор, холтсон цэцгүүд ч байсан аж. Улмаар тэдгээр ургамлын нөхцөл байдлыг судалснаар 5-6 дугаар зууны үед зуны сүүл сард хийсэн байх магадлалтайг тогтоожээ.

Ургамлын гаралтай эртний жийрэг боодол

7 Мочечуудын шавар эдлэл

Өнөөгийн Перу улсын хойд хэсэгт амьдардаг байсан Моче хүмүүс  учир битүүлгээр устахаасаа өмнө 700 жилийн турш аз жаргалтай оршин тогтнож байжээ. Тэд сүм, бунхан, усалгааны суваг, маш гайхалтай цуглуулгууд болон этгээд содон шавар урлалуудыг хойч үедээ үлдээж чадсан юм. Мочегийн шавар эдлэлүүдэд ан амьтан, ургамал, хөрөг болон шашин, байгалийн үзэгдлийг тусгасан байдаг. Тэд эдгээр баримлуудаа хөрш зэргэлдээ хүмүүстэйгээ найрсаг харилцаа тогтоохдоо бэлэглэдэг байсан бол заримыг нь оршуулгын зан үйлд ашигладаг байсан аж.

Мочечуудын шавар эдлэл

8 Тансаг зэрэглэлийн Викинг өдөн дэр

Дайнч зангаараа түүхэнд танигдсан Викингүүд тансаг дэр, хөнжил урладаг байжээ. Археологчид Норвегид Викингчүүдийн булшинд малтлага хийж байхдаа тэдний эд хогшилтой дээд зэрэглэлийн унтлагын өрөөг олж байсан юм. Тус олдвор маш их тавилгатай байсан ба шувууны өдөөр хийсэн дэр, хөнжил ч байжээ. Тухайлбал тэд нугасны өдийг зулгааж дэр хийсэн байсан ба Евразийн хамгийн том шар шувууны өдийг ч ашигласан байжээ. 

Тансаг зэрэглэлийн Викинг өдөн дэр

9 Ромын гоёмсог шилэн ваар

Эрт үед шилэн эдлэл урлана гэдэг маш төвөгтэй, урт удаан ажиллагаа шаарддаг байв. Манай эриний өмнөх 50 онд Ромчууд энгийн хэлбэртэй шилэн ваарыг хийснээс хойш шилийг маш нарийн боловсруулах болсон юм. Улмаар МЭӨ 27 оноос МЭ 68 оны хооронд дээд зэрэглэлийн шилэн ваар хийх аргыг төгс хөгжүүлсэн гэдэг. Ромчууд гайхалтай шилэн урлалыг бий болгохын тулд байгаль эхийн нөөцөд харамгүй нэвтэрч маш олон төрлийн шилийг бий болгож чаджээ. Тэд шилэн вааран дээр бурхдын дүр болон өдөр тутмын амьдралынхаа дүр зургийг буулгаж баяжуулж байсан юм.

Ромын гоёмсог шилэн ваар

10 Анхны тоглоомон машин

Археологичид 5000 жилийн өмнө байсан нэн эртний суурин газраас дэлхийн хамгийн эртний дөрвөн дугуйтай машины дүрстэй хүүхдийн  тоглоомыг олж байжээ. Хайгуулчид энэхүү тоглоомыг Туркийн Согматар хотоос олдсон бунханд малтлага хийхдээ гаргаж авсан юм.

Хүрэл зэвсгийн үед хамаарагдах маш эртний уг тоглоомыг ханхүүд зориулж бүтээлгэсэн байх магадлалтай юм.

Анхны тоглоомон машин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()