1
Эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй
- "Фэйсбүүк"-ийг үндэслэгч Марк Цукербергийн эцэг эх нь түүнийг өөрийнх нь сонирхолгүй, уйтгартай хичээлд суулгах гэж шаардаж байгаагүй гэнэ. Хоёулаа шүдний эмч мэргэжилтэй байсан тэр хоёр хүүгийнхээ мэдээллийн технологид авьяастай байгааг нь ажиглаад эмнэлгийн үйлчлүүлэгчидтэй харьцах цахим сүлжээг хийж өгөх саналыг Цукербергт тавьж байжээ.
- "Google"-ийн эцэг Ларри Пейжийн эцэг эх ч гэсэн хүүдээ тэр үед ховор, үнэтэй байсан компьютерийг задлаж, угсрахыг зөвшөөрдөг байсан гэнэ.
- "Амазон"-ыг байгуулсан Жефф Безосын эцэг эх нь түүний анхны хөрөнгө оруулагчид болсон бөгөөд тэтгэврийнхээ хураасан мөнгөнөөс 300 мянган долларыг бизнесээ эхлүүлэхэд нь зориулан өгч байжээ.
2
Боловсрол амжилтын үндэс биш
- "Zara" брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега ядуу гэр бүлд төрсөн учир дунд сургуулиа ч төгсөж чадаагүй гэнэ. Тэрээр амьдрахын эрхэнд 13 настайгаасаа эхлэн цамцны дэлгүүрийн ачигч хийж, 14 насандаа испанийн загвар зохион бүтээгчийн туслах ажилтан болсон байна.
- Уоррен Баффетт хэдийгээр их сургууль төгсөж, магистрын зэрэг хамгаалсан ч зөвхөн эцэг эхийнхээ урмыг хугалахгүйн төлөө л сурсан гэжээ.
- Дээд боловсрол амжилтанд хүрэхэд төдийлөн нөлөөлдөггүй болохыг Билл Гейтс батласан юм. Тэрээр их сургуульд элсэж байснаасаа хойш 34 жилийн дараа дипломоо гардаж авсан бөгөөд энэ үед Билл аль хэдийн олны танил, тэрбумтан болсон байсан аж.
3
Энгийн гадаад төрх
Баячууд 15 тэрбум ам.доллараас давсан хөрөнгөтэй болохоороо тансаглал гэхээс илүү өөрийн тав тух, энгийн байдлыг эрхэмлэж эхэлдэг сонирхолтой "уламжлал" бий. Өглөө бүр хувцас сонгох цаг заваа хэмнэхээс гадна энэхүү энгийн байдлаар хувцаслах нь зөв шийдвэр гаргахад тусалдаг хэмээн тэд хэлжээ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар зурган дээрх шиг саарал өнгийн хувцас нь хүнд хэцүү байдалд тайван байж, зөв шийдвэр гаргахад тусалдаг гэнэ.
Зүүнээс баруун: Ричард Брэнсон, Сергей Брин, Марк Цукерберг.
4
Түшиг тулхтай гэр бүл
- Хамгийн баян хүмүүсийн "баруун гар" нь ихэвчлэн тэдний эхнэр байдаг. Эдгээр бүсгүйчүүд нөхрөө амжилтанд хүрэхийн өмнөөс эхлэн хамт байж, бүхий л нөхцөл байдалд дэмжиж тусалдаг байсан юм.
- Билл Гейтс 20 жилийн өмнө өөрийн эхнэртэй танилцсан бөгөөд тэрээр өндөр өсгийтөөс татгалздаг байснаараа нөхрийнхөө сэтгэлийг татаж чаджээ.
- Ингрид Баффетт өөрийн ханьтайгаа учрахын өмнө зөөгч хийдэг байсан гэнэ. Ийнхүү өөрийн эелдэг байдлаараа тэрбумтан Уоррен Баффетийн сэтгэлийг татаж 30 жилийн турш аз жаргалтай амьдарч байна.
- "Alibaba Group" - ын үүсгэн байгуулагч Жек Магийн эхнэр оюутан цагаасаа эхлэн нөхрийнхөө түшиг нь болж иржээ. Тэрээр сард нэг сая доллар олох нь хангалтгүй зүйл гэж нээлттэй хэлж байсан бөгөөд 25 жилийн турш нөхөртөө итгэсээр л байгаа аж.
- "Louis Vuitton"-ий ерөнхий захирал Бернар Арно эхнэртэйгээ хамт 28 жилийг ардаа үдэхдээ гурван хүүтэй болжээ. Бүсгүй өөрийн хөгжмийн чадвараараа нөхрийнхөө анхаарлыг татсан гэнэ.
5
Ач тустай хобби
Сонирхдог зүйлс нь эдгээр хүмүүст багагүй орлогыг авчирдаг байна. Дуртай зүйлээ хийх нь сэтгэл санааны гүн хямралд орохоос, стресстэхээс урьдчилан сэргийлдэг гэж сэтгэл судлаачид үздэг. Үүнээс гадна баян хүмүүс спортын баг худалдаж авч, үнэт зүйлс цуглуулдаг хэдий ч ихэнх цаг хугацаагаа сайн үйлсийн аянд зориулдаг байна.
- Жек Ма нь Хятадын хөдөө нутагт боловсролыг дэмжих сан нээсэн
- "Dell" компанийн үүсгэн байгуулагч Майкл Делл эхнэрийнхээ хамтаар ядууралд нэрвэгдсэн бүсийн хүүхдүүдэд тусалдаг.
- "Google"-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж нь эбола вирустэй тэмцэх санг үүсгэн байгуулсан.
6
Бүтэлгүйтэл
- Уутгүй тоос сорогчийг анхлан бүтээхийн тулд 5127 туршилтын загвар үйлдэж, 15 жилийн уйгагүй хөдөлмөрлөсний эцэст зохион бүтээгч Жеймс Дайсон тэрбумтан болж чадсан.
- Стив Жобс хэнд ч мэдэгдэлгүйгээр "Apple 3", "Macintosh Portable", "QuickTak" камер гэх мэт маш олон технологийг туршиж үзэж байсан бөгөөд 10 удаа томоохон бүтэлгүйтэлтэй тулгарч байжээ.
- Уолт Дисней өөрийн бүтээсэн хамгийн алдартай хүүхэлдэйн дүр Освальдын эрхийг алдаж байсан бөгөөд улмаар 2 жилийн дараа компаниа дампууруулсан байна. Бараг хоосорсон тэрээр Холливуд руу явах замдаа дахин нэгэн дүр болох Микки Маусыг зохиож ийнхүү амжилтанд хүрсэн аж.
7
Хүүхдүүд
Амжилттай яваа эцэг эх бүр хүүхдээ өөрийнхөө замналыг үргэлжлүүлэхийг хүсдэг. Тиймдээ ч бага байхаас нь эхлэн хүний хөдөлмөрийг үнэлж, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой байдаг гэнэ.
- Билл Гейтс хүүхдүүддээ ухаалаг утас хэрэглэхийг хориглож, интернэт ашиглах хугацааг нь хязгаарладаг..
- Уоррен Баффетт хүүхдүүдээ даруу амьдруулахыг эрмэлздэг байв. Аавынхаа тэрбумтан болохыг хүүхдүүд нь сонингоос олж мэдсэн гэдэг.
8
Бусдын сайн сайхны төлөө ажиллах
- Сансар дахь амьдралын тухай үргэлж мөрөөддөг байсан Илон маск өдгөө том хэмжээний хиймэл дагуул, судалгааны станцыг тойрог замд оруулахад асар хэрэгтэй Falcon-9, Dragon SpaceX, Falcon Heavy гэсэн сансрын тээвэрлэгчдийг бүтээгээд байна.
- Марк Цукерберг зүгээр л найз нөхөдтэйгөө холбоотой байхын тулд цахим сүлжээ үүсгэсэн боловч одоо энэхүү сүлжээг дэлхий даяар 2 тэрбум хүн ашиглаж, ойр дотныхон, найз нөхөдтэйгөө асуудалгүй холбогддог болсон юм.
9
Өөрийн баг хамт олонд итгэх
Дэлхийн тэрбумтнууд тусалж дэмжиж, урам зориг өгөх баг хамт олны тусламжгүйгээр амжилтанд хүрч чадахгүй байсан нь тодорхой. Тиймээс ч тэд өөр өөрийн гэсэн арга барилаар багаа удирддаг байжээ.
- "Google"-ийн үүсгэн байгуулагчид болох Ларри Пейж болон Сергей Брин нар багийнхандаа маш их анхаарал хандуулдаг гэнэ. Тэд бүтээмжийг дээшлүүлэх, ажлын газрын соёлыг бий болгох үүднээс ажилчтнууддаа ажлынхаа цагийн 20%-ийг хувийн зүйлд зарцуулахыг зөвшөөрчээ.
- "Virgin Group" - ын үүсгэн байгуулагч Ричард Брэнсоны үзсэнээр ямар ч байгууллагад нэгдүгээрт ажилчид, хоёрдугаарт харилцагчид, гуравдугаарт хувь эзэмшигчид байх ёстой ажээ. Тиймдээ ч тэрээр компаний ажилтнууддаа 7 хоногт 40 цаг л ажлынхаа байранд байхад хангалттай гэсэн дүрмийг гаргасан байна.