1
Өдөр тутмын будаг арилгах салфетка
Будаг арилгагчийг байнга хэрэглэвэл мэдээж сөрөг үр дагавартай. Арьсны гүн бохирдлыг цэвэрлэдэггүй бөгөөд ихэнх нь ширүүн материалаар хийгдсэн байдаг учраас арьсыг гэмтээж, хуурайшуулдаг. Тиймээс усаар угаах боломжгүй эсвэл цэвэрлэдэг бүтээгдэхүүн чинь дууссан үед л тус бүтээгдэхүүнийг ашиглахад тохиромжтой. Харин өдөр тутмын хэрэглээндээ тусгай хөөс эсвэл тосон цэвэрлэгч ашиглах нь илүү дээр сонголт болно.
2
Серумийг дангаар нь хэрэглэх
Оройд ретинол агуулсан серум хэрэглэснийхээ дараагаар чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Ингэх нь арьсанд хэрэгтэй тэжээл болж өгдөг бөгөөд маск тавих юм бол бүр сайн. Зуны улиралд ретигол агуулсан бүтээгдэхүүнийг заавал нарны тостой хамт түрхэх шаардлагтай. Учир нь ретинол нь арьсыг хэт мэдрэмтгий болгодог бөгөөд наранд түлэгдэх аюултай.
3
Спонжийг хуурайгаар нь хэрэглэх
Ихэнх спонжийг хэрэглэхийн өмнө норгох хэрэгтэй байдаг. Хуурай байхдаа спонж нь суурь энгэсгийг их хэмжээгээр өөртөө шингээж авдаг байна.
4
Корректор болон консилерын ялгаа
Бидны ихэнх нь консилер болон өө дарагч (корректор) хоёрыг ялгадаггүй. Консилер нь зөвхөн нүдний эргэн тойрны арьсанд зориулагдсан байдаг бол өө дарагч нь нүүрэн дээрхи аль нэг хэсгийн өөг дарахын тулд ашиглагддаг.
5
Нүүрий саван, хөөсийг зөвхөн будагаа арилгахдаа ашиглах
Оройдоо будгаа арилгахдаа ашигладаг нүүр цэвэрлэгчийг өглөөдөө ч бас ашиглах хэрэгтэй. Бид оройдоо будгаа арилгаад, арьсаа гүн цэвэрлээд унтдаг ч дэрнээс нүүрэнд шингэсэн бохирдлыг өглөөд бас цэвэрлэх нь чухал.
6
Маскаа тавиад хонуулах уу? Эсвэл хатсаных дараа хуулах уу?
Ямар ч бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ зааврыг дагахыг зөвлөж байна. Хэрвээ хэрэглэх заавар дээр шөнө хонуулахыг зөвлөөгүй байвал түүнийг л дага.
Хуудсан маскийг хатахаас нь өмнө авах хэрэгтэй. Учир нь энэ маск нь хатсан тохиолдолд арьсны чийгшэлийг буцаан сорж хуурайшуулах нөлөөтэй. Түрхдэг маскийг ч гэсэн аль болон зузаан түрхэж арьсанд наалдсан хэсэг нь бүрэн хатаж дуусхаас өмнө хуулах хэрэгтэй.
7
Нүүрээ спирт агуулсан лосьоноор арчих
Агуулж буй найрлагаас хамаарж чийгшүүлэгч нь өөр өөрсдийн нөлөөтэй. Ихэнх чийгшүүлэгч нь спиртний найрлагтай байдаг бөгөөд байнга хэрэглэвэл арьсны тослогийн булчирхайг идэвхижүүлж арьсыг тослогжуулна. Мөн чийгшүүлэгчийг хэрэглэхдээ бүтэн нүүрэндээ бус хэсэг тус газарт хэрэглэвэл сайн.
8
Түрхсэн тоникоо угаах
Тоник нь лосьонтой адилхан ашиглагддаг ч спирт биш мицелл агуулдаг. Түрхсэнээсээ хойш арьсан дээрээ удаан байлгах нь харшил үүсгэх аюултай байдаг.