Амтлаг бөгөөд өег салат хийх 5 жор

2019-04-26, 15:15
7,825

Самар, паста, дүфү, мөөг гэх мэт олон төрлийн ногоо орсон хүн бүрийн амтархан идэх дуртай салатны жорыг та бүхэнд хүргэж байна. Та хүссэн жороо сонгоод амралтын өдрөөрөө хайртай, дотны хүмүүстээ хийж өгөөрэй. Урин дулаан цаг ирж хүмүүс аль болох хөнгөн хооллохыг эрмэлзэх болсон тул энэ цаг үед хамгийн тохиромжтой нь амтат ногооны салатууд байх болно шүү.

Амтлаг бөгөөд өег салат хийх 5 жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Самар, авокадотой ногооны салат

Орц:

  • 2 ширхэг авокадо
  • 2 хумс сармис
  • Чимх петрушка
  • Чимх укроп
  • Чимх базилик
  • 200 гр лаазтай самар
  • Бага зэрэг давс, хар перец
  • 2 халбага ургамлын тос
  • 1 ширхэг лимон

Хийх арга:

Сайтар угааж цэвэрлэсэн авокадо, сармисаа дунд зэрэг хэрчинэ. Дээрээс нь самар, давс, хар перец, чили, ургамлын тосоо хийж хутгаад, багахан лимоны шүүс нэмж хийнэ.

Самар, авокадотой ногооны салат

2 Самар, луувантай салат

Орц:

  • 1 ширхэг болгар чинжүү
  • Хэдэн ширхэг ногоон сонгино, кинза
  • 250 гр лаазтай самар
  • 200 гр нарийн хэрчсэн лууван
  • Бага зэрэг давс, кинжут

Хийх арга:

Нарийхан хэрчсэн Болгар чинжүү дээрээ жижиглэсэн ногоон сонгино, кинзагаа нэмж, лууван, кинжут давсаа хийгээд сайтар хольж 10 минут амраана.

Самар, луувантай салат

3 Төмс, вандуй, мөөг, өргөст хэмхтэй салат

Орц:

  • 6-8 ширхэг төмс
  • 200 гр далбинга мөөг
  • 4-5 өргөст хэмх
  • 1 улаан сонгино
  • 250 гр вандуй
  • Чимх укроп эсвэл петрушка
  • Бага зэрэг давс, хар перец
  • Хэдэн халбага ургамлын тос

Хийх арга:

Төмсөө чанаад, дөрвөлжин хэрчинэ. Харин мөөг болон өргөст хэмхээ нарийхан, сонгиноо жижиг дөрвөлжин хэрчээрэй. Бэлтгэсэн орцууд дээрээ вандуй, петрушка, давс, перец, ургамлын тосоо хийгээд сайтар хольж хутгана.

Төмс, вандуй, мөөг, өргөст хэмхтэй салат

4 Мөөг, хүрэн манжин, сой-зөгийн балын амтлагчтай салат

Орц

  • 2 ширхэг хүрэн манжин
  • 1-2 ширхэг лууван
  • 500 гр далбинга мөөг
  • Хэдэн халбага ургамлын тос
  • Бага зэрэг давс
  • Нунтагласан хар перец
  • Нэг халбага зөгийн бал
  • Нэг халбага нимбэгийн шүүс
  • Гурван халбага сой соус
  • Чимх кунжут

Хийх арга:

Хүрэн манжин, лууван хоёроо болтол нь чанаад мөөгөө том хэрчээд шаргал өнгөтэй болтол нь давс, хар перецээр амталж хуурна.

Болсон хүрэн манжин, лууван хоёроо том дөрвөлжин хэрчээд дээрээс нь укроп болон амталсан мөөг, 1-2 халбага зөгийн бал, нимбэгийн шүүс, сой соусаа хийж холино. Бага зэрэг хутгасныхаа дараа 5 минут амраагаад дээрээс нь кунжутаа нэмээрэй.

Мөөг, хүрэн манжин, сой-зөгийн балын амтлагчтай салат

5 Буталсан буудай, лоольтой ногооны салат

Орц:

  • 100 гр буталсан буудай
  • Бага зэрэг давс
  • Хоёр халбага оливын тос
  • 1-2 халбага нимбэгийн шүүс
  • Чимх петрушка
  • Бага зэрэг ногоон сонгино, батраш, бөөрөнхий сонгино
  • 3-4 ширхэг улаан лооль

Хийх арга:

Улаан буудайгаа болтол нь шараад дээрээс нь бага зэрэг тос, нимбэгийн шүүс хийж хутгана.

Ногоон сонгино, батрашаа жижиглэж улаан буудай дээрээ хийгээрэй. Харин улаан лоолио бага зэрэг жижиг хэрчих бол ногоон сонгиноо нарийхан хэрчинэ. Ингээд бэлэн болсон буудай дээрээ улаан лооль, сонгиноо хийж хутгаад л таны салат бэлэн болох болно.

Буталсан буудай, лоольтой ногооны салат

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()