1
Нанжиний хядлага: 500 мянган хохирогч
ХХ зууны эхээр Шанхайд өрнөсөн хэцүүхэн тулаанаас 3 сарын дараа Япончууд Хятадын нийслэлийг Нанжинь руу нүүлгэжээ. Улмаар харгис явдлууд эхэлж Япон цэргүүд замдаа тааралдсан хүмүүс, биеэ хамгаалах чадваргүй хүүхдүүдийг хөнөөж эхэлсэн юм. Тэр ч бүү хэл, тэд хэн түрүүлж олон хүн хөнөөх вэ гэж мөрийцдөг байсан гэдэг. Олон сэтгүүлүүд уг үйл явдлын талаар бичиж байсан нь тэднийг улам өөгшүүлж, харгис болгож байжээ. Офицерууд эхлээд хэн түрүүлж 100 хүн алахаа үзэж тоглодог байсан ба дараа нь тэр тоогоо 150 болгосон гэдэг. Нанжиньд түүхэн дэх хамгийн хэрцгий устгал явагдаж, цэргийн насны бүх эрчүүдийг талбай дээр авчран цаазаар авч байсан юм. Япончууд гар буу хэрэглэдэггүй байсан учир хүмүүсийг маш хэрцгий аргаар хөнөөдөг байсан ба нийтдээ 500 мянган хүн Нанжиньд амь үрэгдсэн байдаг.
2
731-р отряд: Хүн дээр хийсэн туршилт
Япончууд эзлэн түрэмгийллийнхээ үеэр Хятадад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, ус цэвэршүүлэх газар бий болгожээ. Уг хачирхалтай байгууллага нь дотроо хэд хэдэн тусгай шинжилгээний багуудтай байсан бөгөөд тэдгээр нь химийн болон биологийн зэвсэг үйлдвэрлэж ихэвчлэн хүмүүс дээр туршилт явуулдаг байсан юм. Тэд Хятад, Солонгос, бусад цэргийн олзлогсод, нутгийн иргэдийг барьж авч газаар хордуулж, улаан бурхан, салхин цэцэг өвчинд үзүүлэх реакцийг нь судалж байсан гэдэг. Үүний дараагаар шинжилгээний лагериас ердөө 56 хүн л амьд эргэн ирж байжээ.
3
Тахалтай бөмбөг
Тусгай лагерь дээр 100 гаруй цэргийн хоригдлуудыг зөөн авч ирж санаанд оромгүй харгис туршилтуудыг хийдэг байжээ.
Тэднийг шалдлан шонд хүлж, тахлын хор дүүргэсэн бөмбөгөөр бөмбөгдөж байсан бөгөөд халдвар авсан хүмүүс хэдхэн хоногийн дотор нас бардаг байв. Учир нь бөмбөгөн дэх бактериуд энгийнхээс хэд дахин идэвхтэй байсан аж.
Япончууд анхны бактерологийн зэвсгээ 1941 оны зун Хятадын нэгэн хотын дээрээс хаяж байсан ба өөр хэд хэдэн төрлийн халдварыг тараах аргуудыг хэрэглэж байжээ. Жишээлбэл, тахалтай шингэнийг хөрш орныхоо ундны ус руу асгаж байсан юм.
4
Шашны доромжлол
Япон Хятадын дайсагнал 1973 оны энхийн гэрээгээр дуусгавар болсонгүй. Хэдийгээр 2 орны эдийн засгийн харилцаа нэг нэгнээсээ хараат байсан ч ард иргэд нь бие биедээ дургүй хэвээр байсан юм. 1978 онд Ясукуни дахь хятад сүмд 14 ширхэг цэргийн чандар ирж байжээ. Тэдгээр цэргүүд Хятадын газар нутагт аймшигт хэргүүд үйлдэж байсан бөгөөд Япончууд тэднийг баатар хэмээн үзэж чандруудыг нь сүмд тавиулжээ. Түүгээрээ Япон өөрийн давамгай хүч чадлаа харуулж Хятадын удирдлагуудын сул дорой байдлыг егөөдсөн нь тэр аж.
5
1942 оны Сингапурын уналт - Цуст хядлага
Япончууд Хятадаас гадна өөр олон улсад үй олноор нь хоморголон хөнөөх бодлого явуулж байсан. Жишээлбэл, 1942 онд Их Британийн колони Сингапурт томоохон хэмжээний цэвэрлэгээг эхлүүлж байжээ. Цэргийн насны бүх эрчүүдийг хороож, сэжигтэй санагдсан хүмүүсээ буудаж, энгийн иргэдийг Японы эсрэг үзэл бодолтой байна гэх шалтгаанаар цаазаар авах болов. Үүний дараа Япон цэргүүд гарт тааралдсан бүхнээ сүйтгэж, хөнөөхийг нь хөнөөж байсан ба “Цэвэрлэгээ” нэртэй уг ажиллагаа тус арлыг цусанд умбуулсан юм. Үүний улмаас 1942 онд 50 мянган иргэд нас баржээ.
6
Япон Хятадын дайн - Маниллагийн сүйрэл
1945 он хүртэл Японы цэргийн штаб Филиппиний Манилла хотод байрлаж байжээ. Япончууд Маниллаг тогтоон барьж чадахгүй болсноо мэдээд тус хотыг бүх хүн амтай нь устгах шийдвэрийг гаргасан юм.
Тэд хүмүүсийг буудан хороож, амьдаар нь шатааж, сэлмээр тасчиж байв. Япончууд хэнийг ч хайрлалгүй хядаж байсан ба нийт 110000 хүн нас баржээ. Тэрнээс гадна Япончууд ухрахдаа Маниллгийн соёлын эх өв, эмнэлэг, сургууль болон Испани улсын элчин сайдын яамыг доторх хүмүүстэй нь хамт шатаасан гэдэг.
7
Хятадын эсрэг үзэл анх үүссэн нь - "Зугаацуулагчдын байр"
Япон цэргүүд хүүхэд хөгшдийг хөнөөгөөд зогсохгүй хүүхнүүдийг нь хүчинддэг байжээ. Цэргүүд хотыг эзлэн авсныхаа дараа хамгийн түрүүнд олзлогсдоос бүрдсэн биеэ үнэлэгчдийн газар нээж түүнийгээ "Зугаацуулагчдын байр" хэмээн нэрлэж байв. Тэднийг засгийн газраас нь дэмжиж, хийж байгаа зүйлийг нь эрүүл мэндэд тустай гэж үздэг байжээ. Ихэнх зугаацуулах газруудын охид 18-аас доош настай байсан бөгөөд нэг охин өдөрт 29-40 хүнтэй унтдаг байжээ.
8
Япончуудын Солонгосчуудад хандах хандлага, өв соёлын устгал
Азичууд үй олноороо алуулж, өв соёл түүх уламжлалаа устгуулж байсандаа одоо ч хорсдог. Учир нь эзлэн түрэмгийллийн үед Япончууд Солонгосчуудыг төрөлх хэлээрээ ярихыг хориглосон ба хүмүүсийнх нь нэрийг хүчээр солиулж байжээ. Мөн Хятад хүмүүсийн 80 гаруй хувь нь Япон нэр авсан юм. 1939 онд Японы удирдлагууд онц байдал зарлаж ойролцоогоор 5 сая хятад хүнийг хүчээр нүүлгэн шилжүүлсэн ба тэдний цөөхөн хэд нь л эх орондоо буцаж ирсэн гэдэг. Дайны үеэр Хятад, Солонгосчууд олон тооны өв соёлын дурсгалт зүйлээ устгуулсан юм.
9
Японы хорих лагерь - Албадан хөдөлмөр ба үхэл
Дайнаас амьд үлдсэн иргэдэд албадан хөдөлмөр эрхлэхээс өөр сонголт үгүй байв. Япон руу хүчээр дайчлагдсан Хятад иргэдийн тоо ойролцоогоор 10 саяд хүрч, тэдний 80 хувь нь үхэж байжээ. Жишээлбэл, Тай-Бирм хоорондын төмөр замын бүтээн байгуулалтын үед 100 мянгаас их Ази гаралтай иргэд нас барсан юм. Тухайн үед Япончууд 1929 онд Женевийн конвенцоор баталсан хуулиа зөрчиж байжээ. Тэд гэрээнд заасны дагуу хоригдлууд дундаас арай илүү цол хэргэмтэй хүмүүст нэмэлтээр хоол хүнс өгөх ёстой байсан боловч засгийн газар нь ямар ч арга хэмжээ аваагүй юм.
10
Японы цэргийн гэмт хэрэг - Хуулийн хүрээн дэх дээрэм
Япончууд алж, хүчиндээд зогсохгүй хар дарсан зүүд шиг дээрэм хийж байлаа. Өөрөөр хэлбэл тэдний дээрэм нь албан ёсны байсан юм. Учир нь хуулинд нь дурын Хятад, Солонгос хүний өмч, газар, үнэт зүйлсийг Япончууд авах эрхтэй гэж заасан байжээ. Мөн тэд музей, сүм, зарим нэг хувийн байшингуудыг хүртэл тонож байсан юм.