Тиймээс та зөв эрүүл хооллолтыг эрхэмлэж хоол боловсруулах эрхтэн тогтолцоондоо муугаар нөлөөлөх бүхий л зүйлсээс аль болох татгалзаж байхыг хичээгээрэй. Ингээд танд ходоодны шархыг хүндрүүлэхгүйгээр гэрийн нөхцөлд эмчлэх үйлчилгээтэй органик жүүснүүдийг бэлтгэх жорыг хүргэж байна.
1
Яншуйны шүүс
Яншуй бидний эрүүл мэндэд маш их тустай байдаг. Ходоодны үрэвслийг намдаахаас гадна амин чухал эд эрхтнүүдийг цэвэрлэдэг.
Орц:
-1 багц яншуй
-Лууван
-250 мл ус
Хийх арга:
Яншуй болон луувангаа маш нарийн хэрчээд блендэрт устайгаа хольж хутгана.
2
Лууван, шанцай, бууцайны шүүс
Эдгээр ногоонуудаар та хоол боловсруулах эрхтэнд гайхалтай гаар нөлөөлдөг бэлдмэлийг хийж чадна. Энэ нь ходоодны хүчлийг бууруулж, ходоод үрэвсэхээс хамгаална.
Орц:
-6 ширхэг лууван
-2 ширхэг шанцай
-3 ширхэг бууцайн навч
Хийх арга:
Ногоонуудаа угаасны дараа жижиглэж хэрчээд блендэрт хийж холино. Хэрвээ та чихэрлэг амт оруулахыг хүсэж байвал зөгийн бал нэмэх боломжтой.
3
Папайя шүүс
Папайя нь үрэвсэл дарах үйлчилгээтэй бөгөөд ходоодны шархнаас үүссэн өвчнийг эдгээхэд тустай байдаг.
Орц:
-1 ширхэг папайя
-200 мл ус
Хийх арга:
Папайягийн хальсыг цэвэрлэж, 4 хэсэгт хуваагаад устайгаа хольж блэндерт хийж холиод сайн гэгч нь хутгана.
4
Гадил болон лийрийн шүүс
Гадил болон лийр нь ислэгийн түвшин ихтэй бүтээгдэхүүн учир ходоодны шархыг эмчлэхэд тустай байдаг.
Орц:
-2 гадил
-2 лийр
-200 мл ус
Хийх арга:
Гадил болон лийрээ цэвэрлэж, жижиглэж хэрчинэ. Бэлэн болсон бүх орцоо блэндерт хийж холино.
5
Наргил модны самар, алимны шүүс
Ходоодны шархны шинж тэмдгийг арилгахаас гадна хоол боловсруулах эрхтнийг тэжээллэг бодисоор хангаж өгнө.
Орц:
-1 алим
-1 аяга наргил модны самрын шүүс (250 мл)
Хийх арга:
Алимаа цэвэрлээд жижиглэж хэрчээд наргил модны самрын шүүстэйгээ хольж блэндерт хийнэ.
6
Зуун наст болон папайягийн шүүс
Алое буюу зуун наст нь амин хүчил, кальци, магнигийн эх үүсвэр байдаг. Өөрийн тэжээллэг чанарынхаа ачаар зуун наст нь ходоодны шархыг анагааж чаддаг. Та илүү үр дүн мэдрэхийг хүсвэл папайя шүүстэй хольж хэрэглээрэй.
Орц:
-Нэг аяга зуун настын шүүс (200 гр);
-Нэг аяга папайя шүүс (100 гр);
-1 аяга ус (200 мл)
Хийх арга:
Папайягаа цэвэрлээд, зуун настын зөөлөн эдтэй хольж блэндерт хийж сайн гэгч нь хутгана. Дээр нь ус хийхээ мартуузай. Зуун настын шүүсийг тэр даруйдаа ашиглах хэрэгтэй байдаг. Эс тэгвээс хүчил төрөгчтэй урвалд орж, тэжээллэг чанар нь алдагддаг.
7
Байцааны шүүс
Байцаа нь С амин дэм болон эрдэс бодисоор баялаг байдаг. Тиймдээ ч хүний биеийг цэвэрлэх, хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлж ходоодны үрэвсэл болон шархыг эдгээхэд тусалдаг.
Орц:
-Байцаа
-1 аяга ус (200 мл)
Хийх арга:
Байцаагаа сайтар угааж, нарийн хэрчээд блендерт нэг аяга усны хамт хийж сайн гэгч нь холино.
8
Төмсний шүүс
Түүхий төмсний шүүс нь ходоодны хүчлийг багасгаж, үрэвслийг намдаах үйлчилгээтэй байдаг.
Орц:
-1 түүхий төмс
1 аяга ус (200 мл)
Хийх арга:
Төмсөө цэвэрлээд дөрвөлжин хэрчиж, устайгаа хамт блэндерт хийж холино. Та хүсвэл зөгийн балаар амталж болно.