1
Дэлхийн хамгийн урт нэртэй хот - Бангкок, Тайланд
Бангкокийн жинхэнэ нэр нь "Krungthep Mahanakhon Amonrattanakosin Mahintharayutthaya Mahadilokphop Noppharatratchathani Burirom-udomratchaniwet Mahasathan Amonphiman Awatansathit Sakkathattiya Witsanu Kamprasit юм". Маш хачирхалтай байгаа биз? Орчуулбал: Сахиусан тэнгэрүүдийн хот, үхэшгүй мөнхийн хот, 9 чулууны агуу хот, хааны ордон, бурхны орон, Индрагийн тушаалаар Вишвакармонаар баригдсан хот гэж байгаа юм. Гэхдээ орчин үед энэ нэрээр нь нэрлэхэд тун хэцүү байх нь ойлгомжтой.
2
“Шатрын хот” - Элстэй, Орос
Элстэйг “Шатрын хот” хэмээн нэрлэдэг. Энэ хотод Дэлхийн шатрын холбооны болон Халимагийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов төрж байжээ.
3
"Шөлний хот" - Супилинн, Эстони
Тайван амгалан орчин, тэр тусмаа хүнсний ногоонд дуртай хүн бүр Эстонийн Супилиннд заавал очиж үзэх хэрэгтэй. Супилинн хотын гудамжнууд бүгд хүнсний ногооны нэрээр нэрлэгдсэн байдаг ба тус хотыг "Шөлний хот" гэж хочилдог.
4
Дэлхийн маш хүйтэн хот - Лонгир, Норвеги
Гайхалтай үзэсгэлэнтэй хэдий ч маш хүйтэн газарт байрладаг уг хотын байшингууд хаврын цагт шар усны үерт автахгүйн тулд өндөр суурин дээр баригдсан байдаг.
5
Толгодын хот - Рен-ле-Шато, Франц
Толгод дээр байрлах энэхүү жижиг хот нь адал явдлаар дүүрэн, нууцлаг газар билээ. Энэ хотод Дэн Браун өөрийн “Да Винчийн код” зохиолоо бичиж байсан юм.
6
Хар тамхины нийслэл - Нимбин, Австрали
Хэвлэлийнхэн уг хотыг "туршилтын хот" гэж нэрлэдэг. Өөрөөр Австралийн хар тамхины нийслэл гэх нь ч бий. 1970 оны үеэс эхлэн Нимбинд Хипстерчүүд, оюутнууд болон тэрс үзэлтнүүд маш ихээр цугладаг байжээ. Тиймээс ч ихэнх хүмүүс Нимбинийг шоу цэнгээний, амрахад нэн тохиромжтой газар гэж үздэг.
7
Тамын хот - Хелл, Мичиган муж, АНУ
Энэ хотод маш даруухан, сайхан сэтгэлтэй хүмүүс амьдардаг. Хеллд KFC-ийн “Тамаас ч халуун” хэмээх хөтөлбөр зохиогдож байсан бөгөөд хүмүүст тахианы далавч худалдаж авах купоныг тарааж байжээ. Хэдийгээр нэр нь аймаар сонсогдож байгаа ч та санаа зовох хэрэггүй. Энэ хотод ямар ч муу зүйл байхгүй.
8
Санаандгүй байдлаар ирэгсдийн хот - Аксидент, Мэриленд муж, АНУ
Энэ хотын нэрийг орчуулбал “Осол” гэсэн утгатай. Харин хотын оршин суугчдыг нь “Санаандгүй байдлаар ирэгсэд” хэмээн хошигнон нэрлэдэг.
9
Циркчдийн хот - Гибсонтон, Флорида муж, АНУ
Циркийн урлагтай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс энэ газарт амьдардаг. Уг хотод циркийн асар, музей, студи дүүрэн байдаг.
10
Нэргүй хот - Теннесси муж, АНУ
Теннесси мужийн Жексон гүнлигт "Нэргүй" буюу "Nameless" нэртэй хот бий.
11
Англи шиг бяцхан хот - Темза хот (Thames) - Хятад
Бүхий л зүйл нь Англид байгаа юм шиг санагдуулдаг энэ бяцхан хот Шанхайд оршдог гэвэл та итгэх үү?
12
Свастика (Хас тэмдэг), Канад
Хэдийгээр хотынх нь нэр бага зэрэг эвгүй ч оршин суугчид нь маш найрсаг, тайван амгалан юм. Энэ хот Нацист нам байгуулагдахаас нэлээн өмнө буюу 1908 онд үүсэн байгуулагдаж байжээ.
13
Хөгшчүүдийн хот - Виллэйжес (Тосгод), Флорида муж, АНУ
Уг хотод 19-өөс доош насны хүмүүс амьдарч болдоггүй. Харин түүнээс дээш насны оршин суугчид нь заавал 55-аас дээш насны хүнтэй хамт амьдарч, асран хамгаалах шаардлагатай байдаг гэнэ. Эс бөгөөс хотоо орхихоос өөр аргагүйд хүрдэг.
14
Одойчуудын хот - Яньши, Хятад
Энэ хотыг "Одойчуудын хот" хэмээн нэрлэдэг. Учир нь хотын хүн амын 40% нь одой хүмүүс байдаг. Мөн Яньши хотыг хараалтай хот гэх нь ч бий.
15
Харь гарагийнхны хот - Розуэлл, Нью-Мексик муж, АНУ
1947 онд Розуэллын ойролцоо нэгэн үл мэдэгдэх нисдэг биет унасан гэгддэг. Түүнээс хойш тэнд харь гарагийнхан байнга харагддаг болсон гэх яриа газар авч энэ хотыг "харь гарагийнхны хот" гэж нэрлэх болжээ.
16
Хашима арал, Япон
Энэ арал нь дээрээсээ яг л дайны хөлөг онгоц мэт харагддаг. Ойролцоо байдаг уурхай нь хаагдах хүртэл Хашима арал хүн амын нягтарлаараа дэлхийд тэргүүлдэг байжээ. Одоо энэ арал дээр ганц ч хүн амьдардаггүй бөгөөд зөвхөн адал явдалд дуртай жуулчид л очдог.
17
"Fucking", Австри
Дайны үеэр Америк, Британий цэргүүд ирэх хүртэл "Fucking" хот маш нам гүм, анхаарал татахааргүй газар байсан. Яагаад тийм зүйл болсныг та нэрнээс нь хараад ойлгосон биз ээ.
18
Хог түүгчдийн хот, Египет
Каирын захад орших энэ хотын иргэд хог хаягдал түүж, дахин боловсруулж амьдралаа залгуулдаг. Доорх зургаас уг хотын хөгжил ямар төвшинд явааг харж болно.
19
Зөн билэгтнүүдийн хот - Лили Дейл, Нью-Йорк муж, АНУ
Хэрвээ танд үзмэрч, төлөгчийн тусламж хэрэгтэй байгаа бол Лили Дейл хотыг зорих хэрэгтэй. Учир нь энэ газрын бүх хүмүүс өөрсдийгөө зөн билэгтэй, далдын авьяастай, нас барагсадтай холбогдож чаддаг гэж үздэг.
20
Ганцхан иргэнтэй хот - Монови, Небраска муж, АНУ
Энэ тосгонд ердөө ганцхан хүн амьдардаг бөгөөд тэрбээр цэнгээний газар болон номын сан ажиллуулдаг. Мөн тосгоны захирагч хийдэг гэнэ шүү.
21
Хэн ч байхгүй хот - Сентралиа, Пенсильвань муж, АНУ
Нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан уурхайн хот Сентралиад өдгөө хэн ч амьдардаггүй. Газар доогуур их хэмжээний гал гарч, агаарт хорт бодис цацагдаж байсны улмаас оршин суугчид нь дүрвэн зугтжээ.
22
Коулун (Цайз хот), Хонконг
Татан буугдахаасаа өмнө уг хот нь дэлхийн хамгийн их хүн амтай хотуудын нэг байв.
23
Газар доорх хот - Күүбер, Педи, Австрали
Хуучин уурхайн газар доорх сувгууд дотор Күүбер-Пелиг босгожээ. Аюултай сонсогдож байгаа ч үзэж харах зүйл ихтэй хот шүү.
24
Үхэгсдийн хот - Колма, Калифорни
Хотын ихэнх талбайг нь оршуулгын газрууд эзэлдэг тул Колмаг бас “Нас барагсдын хот” хэмээн нэрлэдэг.
25
Масктай хот - Миякедзима, Япон
Идэвхтэй галт уулын хормойд байрладаг уг хотын иргэд газар доороос хий ялгарах үед бүгд хамгаалалтын маск зүүцгээдэг.