Цахим орчинд таны цагийг хэмнэж, ажлыг тань хөнгөвчлөх ухаалаг аргууд

2019-04-17, 16:54
4,879

Бид өдөр бүр өөрсдийн ажил болон хувийн амьдралдаа маш олон байдлаар интернет сүлжээг идэвхтэй ашигладаг билээ. Гэвч заримдаа интернетэд олон цагийг хий дэмий үрж, үр бүтээлгүй байх нь бий. Тэр ч үүднээс бид танд хүмүүсийн сайн мэддэггүй, цаг хэмнэх ухаалаг аргуудаас хүргэж байна. 

Цахим орчинд таны цагийг хэмнэж, ажлыг тань хөнгөвчлөх ухаалаг аргууд

1 Хүчирхэг нууц үг бүтээх

Цахим сүлжээ, интернет банк болон чухал хэрэгтэй зүйлсийнхээ нууц үгийг бүтээхдээ энгийн үсэг тооны оронд өргөлттэй үсэг ашиглаарай. Тухайн үсэг дээр удаан дарснаар төрөл бүрийн өргөлттэй үсгүүд гарч ирэх болно. 

Хүчирхэг нууц үг бүтээх

2 Вэб сайт аюулгүй эсэхийг шалгах

Интернет сүлжээнд хүмүүст мэдээлэл хүргэх, холбох олон зуун веб сайтууд байдаг ч зарим нь таны цахим аюулгүй байдалд нөлөөлөх аюултай байдаг билээ. Харин веб сайтыг аюулгүй эсэхийг шалгахдаа "http://www.google.com/safebrowsing/diagnostic?site=example.com" гэх холбоос руу ороод "example.com" хэсэгт өөрийн шалгахыг хүссэн веб сайтынхаа холбоосыг хуулаарай. 

Вэб сайт аюулгүй эсэхийг шалгах

3 "Facebook"-ээс алсын зайнаас гарах

Хэн нэгний ухаалаг утас болон төхөөрөмжөөс "Facebook" хаяг руугаа нэвтрээд гаргахаа мартсан бол дараах аргыг ашиглаарай. 

  1. "Facebook" хаягтаа өөрийн төхөөрөмжөөсөө нэвтрээд “Settings” тохиргоо руу орно. 
  2. “Security” хамгаалалтын хэсэг дээр дарна.
  3.  “Where You’re Logged In” цэс рүү орсноор таны өмнө нэвтэрсэн бүх л төхөөрөмжүүд харагдах болно.
  4. Гаргахыг хүссэн төхөөрөмжөө сонгоод “Log Out” гарах товч дээр дарахад хангалттай.

"Facebook"-ээс алсын зайнаас гарах

4 Текстийн курсорыг гүйлгэх (Эхний арга)

Бичиж байгаа текст болон и-мэйлийнхээ голд үг нэмэх болон засах шаардлага гардаг шүү дээ. Энэ тохиолдолд "space bar" товч дээр удаан дарж курсорыг дээш, доош, баруун болон зүүн тийш  хөдөлгөх боломжтой. 

Текстийн курсорыг гүйлгэх (Эхний арга)

5 Текстийн курсорыг гүйлгэх (Хоёр дахь арга)

Kурсорыг хөдөлгөх бас нэгэн арга нь "magnifying glass" юм. Бичиж буй текстэн дээрээ удаан дарснаар томруулдаг шил гарч ирэх бөгөөд хүссэн хэсэгтээ аваачиж болно.

Текстийн курсорыг гүйлгэх (Хоёр дахь арга)

6 "Google"-ээс ойролцоо утгатай үг хайх

Ямар нэгэн үгний ойролцоо үгийг олохыг хүсвэл "Google"-ийн хайх хэсэгт өөрийн үгний урд “~” тавьж хайхад ойролцоо утга санаатай бүх үг гарч ирэх болно. 

"Google"-ээс ойролцоо утгатай үг хайх

7 Түлхүүр үгээр хайлт хийх

Хэрвээ та тодорхой үг орсон веб холбоосыг хайж байгаа бол  “allintitle:”-г хайх текстийнхээ өмнө бичээрэй. Ингэснээр тухайн бичсэн текст бүгд орсон хайлтын илэрцүүд гарч ирэх болно. Харин нэг түлхүүр үг орсон холбоосуудыг хайх бол  “intitle:”-г бичиж хайхад тухайн нэг түлхүүр үгийг агуулсан хайлтын илэрцүүд гарч ирнэ. 

Түлхүүр үгээр хайлт хийх

8 Түлхүүр үгийг байршлаар нь хайх

Тодорхой байршилд байх илэрцүүдийг хайх бол өөрийн түлхүүр үгээ оруулаад байршлын өмнө “location:" гэж бичээрэй 

Түлхүүр үгийг байршлаар нь хайх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()