1
“ADX Florence” шорон
АНУ-ын Колорадо мужид байдаг энэ шоронд дэлхийн хамгийн аюултай гэмт хэрэгтнүүд хоригддог. Нийт 1400 өрөөтэй ба өрөө тус бүрийг 24 цагийн турш камер, хөдөлгөөн илрүүлэгчээр хянаж байдаг. Тэнд байгаа хоригдлууд хоорондоо харилцах бараг боломжгүй байдаг. Хоригдлууд ямар нэг байдлаар оргохыг завдвал 3.7 метр өндөр, хурц үзүүртэй хашааг давах хэрэгтэй болно. Хашааг нохойтой хамгаалагчид цаг тутам эргэж тойрч байх ба гэрэлтүүлэгчтэй, өндөр цамхаг дээрээс мэргэн буудагчид хянаж байдаг. Гаднаас ирж буй хүмүүс хэд хэдэн шалган нэвтрүүлэх цэгээр дамжиж байж нэвтэрдэг байна.
2
Мормоны нууц архив
АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотын ойролцоо байрладаг уг сүмд 3.9 сая км урт бичил хальсыг хадгалдаг. Энэ нууц архивд сүмийн бүх гишүүд болон тэдгээрийн гэр бүлийнхний мэдээлэл байршдаг аж. Энэ газар нь бат бөх боржин хаалгатай бөгөөд зэвсэглэсэн хамгаалагчтай ба зөвхөн сүмийн гишүүд л нэвтрэх эрхтэй байдаг.
3
"Төмөр уул"
"Төмөр уул" нь Питтсбургээс 100 км-ийн зайд байрлах Баруун Пенсильванийн дата төв юм. Энэ газар өмнө нь уурхай байсан ба одоо 160 мянган метр квадрат талбайд дата сервер, сейф хадгалдаг юм. Сейфэнд нь “Warner Bros” компани, “Smithsonian Institution” судалгааны хүрээлэнгээс эхлээд АНУ-ын засгийн газар хүртэл өөрсдийн мэдээллээ хадгалдаг ба зарим нууц зураг, кино эх хальс, Томас Эдисоны гэрлийн чийдэнгийн патент гэх мэт үнэ цэнэтэй олон мэдээллүүд байрладаг аж.
4
“Fort Knox”
Энэ газрыг маш том хашаагаар хүрээлж, зэвсэглэсэн олон тооны хамгаалагчид хамгаалж байдаг. Тэнд хэдэн мянган тонн алтны нөөц, Эрх чөлөөний тунхаг бичиг гэх мэт түүхийн үнэт баримтуудыг хадгалдаг. Хэрэв хэн нэгэн нь хашаа болон хамгаалагчдыг аргалж дөнгөлөө ч 22 тонн жинтэй нүсэр хаалгатай нүүр тулж мухардах болно.
5
Гвантанамогийн шорон
Уг шорорн байрлаж байгаа газарт 1903 оноос эхлэн Кубын усан цэргийн бааз байрлаж байв. Харин 2002 оноос эхлэн террористууд болон Ирак, Афганистаны дайны олзлогсдыг байлгадаг болжээ. Бусад шоронгуудын адил уг шоронг цэргийн хүчээр хамгаалдаг. Зарим эх сурвалжууд энэ газарт хаа сайгүй тэсрэх бөмбөг байршуулсан байдаг гэлцдэг.
6
Туман гол
Энэ гол нь Умард Солонгос, Хятад болон ОХУ гэсэн гурван улсын хилийн заагаар урсдаг. Умард Солонгосын дэглэмээс зугтсан хүмүүс уг голоор дамжин Хятад улс уруу нэвтрэхийг оролддог гэнэ. Гэхдээ одоо голын эргийн шугамыг Умард Солонгосын арми хамгаалдаг болсон тул зугтах боломжгүй юм.
7
“51-р” нууц бүс
Харь гарагтай холбоотой бүхий л ажлыг хийдэг гэж яригддаг "51-р бүс" нь АНУ-ын Невадагийн цөлд байрладаг. Уг бүс нь үнэндээ агаарын хүчний бааз бөгөөд харуул хамгаалалт маш сайтай, хэнийг ч ойрхон очуулдаггүй. Хүмүүсийн цуу яриагаар тэнд хийдэг харь гарагтай холбоотой ажил сүүлийн жилүүдэд маш их эрчимжсэн гэнэ. Уг баазад харь гарагийн хүний цогцос болон хөлгийн хэлтэрхийг хадгалдаг эсвэл биологийн зэвсгийн туршилт явуулдаг гэлцдэг.
8
“Svalbard” дэлхийн үрийн агуулах
Хойд туйлаас 15-16 км-ийн зайд орших “Мөхлийн зоорь” гэж нэрлэгддэг уг газар 2008 онд нээгдэж байсан ба дэлхий дээрх бүх амьтан, ургамлын үрийг хадгалах зориулалттай. Энэ агуулах маш алсмагдал, бөглүү газар байрладаг тул элдэв байгалийн гамшиг болон хүний хөлд өртдөггүй юм.
Филиппин, Ирак, Афганистанд байсан үүнтэй төстэй агуулахууд бүгд сүйрч байжээ. “Svalbard” дэлхийн үрийн агуулахад 4.5 сая үрийн дээжийг бэлэн хадгалдаг.
9
“Wikileaks”-ийн бункер
Дэлхий даяараа мэддэг “Wikileaks”-т бидний мэдэхгүй олон нууцыг хадгалдаг. 2010 онд сайтын үндэслэгч Жулиан Ассанж цахим халдлагын улмаас мэдээлэл алдагдсаны дараа өөрийн серверүүдээ илүү аюулгүй газар луу шилжүүлэхээр шийдсэн ба Шведэд байх цөмийн дэлбэрэлтээс хамгаалах хоргодох байрыгг сонгожээ. Уг хоргодох байр нь уулын доор, газрын гүнд байх ба цахилгааны бие даасан эх үүсвэртэй юм.
10
“Air Force One”
“Air Force One” бол АНУ-ын засгийн газарт харьяалагдах “Boeing 747” маркийн онгоц юм. Энэ онгоц Франклин Рузвельтээс хойших АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчдийн хувийн онгоц, хөдөлгөөнт удирдлагын төвийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Уг онгоц хариу цохилт өгөх олон төрлийн зэвсэгтэй бөгөөд цахилгаан соронзон долгионы пульсээс хамгаалах хамгаалалттай. Тус онгоцонд ерөнхийлөгч болон түүний зөвшөөрсөн хүмүүс л орох эрхтэй байдаг. Онгоцыг сөнөөгч онгоцнууд хамгаалахаас гадна түлш цэнэглэлтийн онгоцнууд дагаж явдаг.