Санасан болгоноо хэрэгжүүлдэг байхын тулд мөрдөх ёстой 9 алхам

Өдөр тутмын нэгэн хэвийн, дасал болсон зүйлсийг хийхэд хялбар байдаг ч заримдаа бидэнд санасандаа хүрэхэд санаанд оромгүй бяцхан зүйлс ч саад болдог. Тэгвэл тэдгээр зүйлсэд автахгүйгээр хэрхэн үргэлж санасандаа хүрч болох талаарх зөвлөгөөг хүргэж байна. Та бүхэн шинэ 7 хоногоо эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.

Санасан болгоноо хэрэгжүүлдэг байхын тулд мөрдөх ёстой 9 алхам

1. Уйтгартай даалгаврыг өвөрмөцөөр хий

Та юу хийж байгаагаасаа үл хамаарч өөрийн хийж буй ажилдаа  сонирхолтой зүйлийг заавал нэмээрэй. Энэ нь дуу сонсох, найзтайгаа уулзах, хүйтэн ундаа уух гэх мэт юу ч байж болно. Аливаа ажлын хажуугаар сэтгэл санаагаа тайвшруулж, сэргээж байх нь маш чухал гэдгийг санаарай.

2. Үр дүнд нь анхаарал хандуул

Хийж буй зүйлийнхээ эцсийн үр дүнд нь л анхаарлаа хандуулаарай. Мөн аливаа ажлыг эхлэх үедээ эцсийг нь үзнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй бөгөөд цаг нь болоогүй байхад шантрах хэрэггүй. Учир нь төгсгөлийн үе л хамгийн хүнд байдаг шүү дээ. Үүнээс гадна хэрвээ та зорилгодоо хүрэхэд ганцхан алхам дутуу байвал хойшоо ухрах ухралгүй, урагшаа л зүтгээд байгаарай.

3. Танд саад болох зүйлээс татгалз

Тэвчээртэй, өөрийгөө хянаж чаддаг хүмүүс өөрт нь саад болдог зүйлсээс татгалзаж чаддаг. Гэхдээ заримдаа болохгүй зүйлсэд татагдаад байвал өөрийгөө сатааруулж сурах хэрэгтэй шүү. Жишээлбэл, та жин хасаж байх үедээ өдрийн цайгаа уусны дараа амттан идмээр санагдвал сууж буй кафегаасаа хурдан гараарай. Мөн гар утас таны ажлын бүтээмжийг бууруулаад байвал хэсэг хугацаанд унтраах нь зүйтэй. Хийж буй үйлдлээ зуршил болгох тун хэцүү байдаг учир амжилтанд хүрснийхээ дараа өөрийгөө шагнаж, урамшуулахаа битгий мартаарай. Тэгэж сурснаар та ажлаа хурдтай хийж дуусгах хүсэл эрмэлзэлтэй болж чадна.

4. Шийдвэрийг эрт гаргах хэрэгтэй

Стив Жобсын дүрэмт хувцас нь хоолойтой хар цамц байсан бол Марк Зукербергийнх саарал футболка юм. Харин Барак Обама хар хөх эсвэл саарал өнгийн костюм л өмсдөг. Энэ нь өдөр бүр шийдвэр гаргаж, цаг алдахгүй байхад тустай. Жишээлбэл, та өглөө, өдөр, орой ямар хоол идэхээ урьдчилан шийддэг байвал хэрэггүй зүйлсэд мөнгө үрэх шаардлага гарахгүй. Мөн ажилдаа хэрхэн явахаа хүртэл эртнээс тооцоолох хэрэгтэй бөгөөд автобус хүлээж хамаг цагаа өнгөрүүлэх нь утгагүй шүү дээ.

5. Аливааг сайтар бод

Их ажлын дараа хэсэг хугацаанд завсарлаж, амар. Энэ нь бүх зүйлийг бодохоо больж, олон цагаар, хүнгүй газар бясалгал хий гэсэн үг биш. Зүгээр л хэдхэн минут амрахад л таны тархи сэргэж, ажил хийх эрч хүч нэмэгддэг гэдгийг санаарай.

6. Самар болон тархинд зориулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй

Хушга нь омега 3-аар баялаг бөгөөд бусад төрлийн самарт ч энэ бодис бага хэмжээгээр агуулагдсан байдаг. Самар бол таны тархинд тэжээл өгөх хамгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүн ба дангаар нь идэж болохоос гадна хүссэн салатандаа хийх боломжтой.

7. Амрах цаг гарга

Хэдэн цагийн турш ном унших, эсвэл найз нөхөдтэйгөө ярилцаж суух нь тийм ч ноцтой асуудал биш бөгөөд таны хийж буй зүйлд төдийлөн саад болохгүй. Гэхдээ хамгийн гол нь энэ амралт тань цөөн байх шаардлагатай шүү. Мөн та юунаас таашаал авч, амарч байгаагаа мэдэх хэрэгтэй ба ажил болон бэлтгэл сургуулилтаа хагас дутуу хийж байгаа бол амрах шаардлагагүй гэдгээ хүлээн зөвшөөрөөрэй.

8. Шүршүүрт ор

Хүйтэн шүршүүрт орж чаддаггүй хүмүүс халуун шүршүүрт орчихоод гарахдаа хүйтэн усаар биеэ шүршиж байгаарай. Ийнхүү өглөө эрт хүйтэн шүршүүрт орсноор та эрч хүчээр цэнэглэгдэх болно. 

9. Хамгийн уйтгартай зүйлсийг зүүн гараараа хий

Шүдээ угаах, цай хутгах, хаалга онгойлгох гэх мэт зүйлсэд зүүн гараа ашиглаж болно. Энэ нь маш олон эерэг үр дагавартай байдаг. Жишээлбэл, дадал болсон зүйлсээ өөрөөр хийх нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг гэнэ. Гэхдээ та  гэртээ суугаад л бүх зүйлийг зүүн гараараа хийгээд байвал ямар ч үр дүнгүй гэдгийг санаарай.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()