1
Хулгана
Хулгана өнгө ялгадаггүй, холын хараа муутай ч үнэрлэх чадвар сайтай учраас хамраараа аливаа зүйлсийг ялгадаг.
2
Могой
Могой халуун хүйтнийг ялгаж хардаг учраас оройн цагаар сайн харж, өдрийн цагт зөвхөн бусдын хөдөлгөөнийг л мэдэрдэг.
3
Ялаа
Тэд маш олон жижигхэн нүдтэй. Тэрхүү жижиг нүднүүд нь объектыг тэр чигт нь томоор харуулдаггүй ба хэсэг бүрээр нь нийлүүлж харуулдаг гэнэ.
4
Эрвээхий ба зөгий
Эрвээхий болон зөгийнүүд хүн шиг сайн хараатай биш ч хэт ягаан туяагаар хардаг. Түүгээрээ дамжуулж ургамлын тоосонцрыг ялгаж чаддаг.
5
Яст мэлхий
Яст мэлхий сайн харж чаддаггүй ч гэсэн өнгө ялгаж чаддаг. Тэд улаан, шар өнгийг сайн ялгаж чаддаг бол цэнхэр, ягааныг тийм ч сайн ялгадаггүй гэнэ.
6
Морин аалз
Энгийн аалзнууд хараа муутай байдаг ч морин аалз тун сайн хараатай байдаг. Мөн тэд том нүдтэй учраас хажуу болон ард талаа зэрэг хардаг гэнэ.
7
Эмгэн хумс
Эрдэмтэд одоог хүртэл эмгэн хумс харж чаддаг эсэх дээр мэтгэлцдэг. Тэдний ихэнх нь эмгэн хумс муу хараатай бөгөөд өнгө ялгаж чаддаггүй гэдэгт итгэдэг.
8
Үхэр
Үхэр сайн хараатай ч олон өнгө ялгаж чаддаггүй. Тэд түлхүү юмсыг улаан, шар өнгөөр л хардаг.
9
Адуу
Морины нүд хажуу талдаа байрладаг бөгөөд аюул ирж байгааг сайн харж чаддаг. Гэвч хамрын үзүүр, урд хэсгээ харж чаддаггүй гэнэ.
10
Хамелеон
Хамелеоны нүд 360 градус эргэдэг аж. Тиймээс тэд юмсыг байгаагаар нь бус байнга 360 градусын хэмтэй хардаг байна. Мөн тэдний 2 нүд нь тусдаа хөдөлдөг.
11
Мэлхий
Мэлхий зөвхөн хөдөлж буй зүйлийг л олж харж чаддаг. Тийм учраас мэлхийний эргэн тойронд хангалттай их хоол байсан ч тэдгээр нь хөдлөхгүй бол мэлхий өлбөрч үхдэг. Мөн тэд өөрөөсөө жижиг амьтад руу дайрч, том амьтдаас зугтдаг.
12
Бүргэд
Бүргэд хүнээс хэд дахин илүү сайн хараатай бөгөөд олон өнгө ялгаж чаддаг. Тэд үүнийхээ тусламжтайгаар олзоо хялбар олдог юм.
13
Хөөндэй шувуу
Хөөндэй шувууны нүд яг дуран шиг аливааг томруулж хардаг. Мөн 2 нүд нь салж хардаг учраас эргэн тойрноо бүрэн харж чаддаг гэнэ.