1. Сэтгэл санаанд таатайгаар нөлөөлнө
Спорт зааланд биш цэвэр агаарт алхах нь сэтгэл санаанд таатайгаар нөлөөлдөг. Үүнээс гадна алхах нь сэтгэл зүйн гүн хямралд орохоос урьдчилан сэргийлж чадна.
2. Бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ
Хэрвээ та ядарсан байдалтай, юу хийхээ мэдэхгүй байгаа бол өөрийгөө сэргээж, явган аялал хийгээрэй. Алхах нь бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх увдистай.
3. Харшлаас урьдчилан сэргийлнэ
Харшилтай хүмүүс харшлын улирлын үеэр гэрээсээ гарахыг хүсдэггүй билээ. Гэвч эрдэмтэд тэрхүү аргыг дэмждэггүй бөгөөд харин ч агаарт алхах нь харшлын шинж тэмдгийг арилгахад тустай гэж үзжээ.
4. Бодисын солилцоог сайжруулна
Бодисын солилцооны асуудалд даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ өсөх, илүүдэл жин зэрэг багтана. Чихрийн шижин, зүрх судасны өвчин тусах нь эрт нас барах нөхцлийг бүрдүүлдэг. Бодисын солилцооны синдром нь идэвхгүй амьдралтай холбоотой бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг, үнэгүй арга бол алхах юм.
5. Нас уртасна
Өдөр бүр дасгал, сургуулилт хийх нь таны насыг 7 жилээр нэмэгдүүлдэг. Тэр 7 жилийг та аз жаргалтай өнгөрүүлэх нь мэдээж бөгөөд явган алхдаг хүмүүс баяр хөөрөөр дүүрэн байдаг юм.
6. Мөнгө хэмнэхэд тустай
Фитнесс төвд болон хувийн дасгалжуулагчтай бэлтгэл хийх нь маш өндөр үнэтэй байдаг. Алхахад танд ямар ч нэмэлт тоног төхөөрөмж хэрэггүй бөгөөд тусгай гутал хувцас худалдаж авах ч шаардлагагүй.
7. Залуу насыг уртасгана
Судалгаанаас харахад үргэлж алхдаг хүмүүс бусад хүмүүсийг бодвол илүү залуу харагддаг. Идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх нь хромосомын хөгшрөлтийн явцыг удаашруулж, тухайн хүний биологийн насыг уртасгадаг.
8. Нойрны асуудлыг шийдвэрлэнэ
Алхдаг хүмүүс нойргүйдлийн асуудалтай бараг тулгардаггүй. Харин хангалттай сайн унтаж амрах нь удаан, эрүүл амьдралын нууц гэдгийг санах хэрэгтэй шүү.
9. Стрессийн түвшинг бууруулна
Стресс нь сэтгэл санаа болон бие махбодид сөргөөр нөлөөлдөг. Харин алхах нь кортизолын түвшинг бууруулж, стрессээс ангижрахад тустай.
10. Тархины үйл ажиллагааг сайжруулна
Алхах нь зөвхөн бие махбодид тустай төдийгүй тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Тогтмол алхах нь ой тогтоолтыг сайжруулж Альцгеймерийн өвчин тусахаас урьдчилан сэргийлж чадна.
11. Өвчин намдаах
Архаг өвчтэй хүмүүсийн хувьд явган алхах нь хамгийн шилдэг өвчин намдаагч болдог. Алхах нь таны өвдөлтийг бүрэн гүйцэд намдаахгүй ч өвчнийг хялбархан даван туулахад тусална.
12. Яс бэхжүүлнэ
Бат бөх яс нь ясны сийрэгжилт, тулгуур эрхтний асуудалгүй амьдрах гол эх үүсвэр болдог. Тэгвэл та тогтмол алхаж сурснаар эдгээр асуудалд санаа зовох шаардлагагүй болно.
13. Хараа сайжруулна
Харааны асуудал хэзээ нэгэн цагт хүн бүртэй тулгардаг. Гэхдээ тогтмол дасгал сургуулилт хийж, алхаж байх нь нүдийг удаан хугацааны турш эрүүл байлгахад тусалдаг. Судалгаанаас харахад тогтмол алхдаг байсан хүмүүст хараа муудах, нүдний торлог бүрхэвч гэмтэх зэрэг асуудал бага тохиолддог болох нь батлагджээ.
14. Ойр дотныхонтойгоо цаг хугацааг өнгөрүүлэх
Хэдийгээр ганцаараа алхах нь олон давуу талтай ч гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс, найз нөхөдтэйгөө алхах нь илүү хөгжилтэй байх болно. Компьютерын ард сууж өдөр хоногийг өнгөрүүлснээс агаарт гараарай.
15. Төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Дасгал, сургуулилтыг шилдэг эм хэмээн нэрлэдэг бөгөөд эрүүл аргаар хавдар, чихрийн шижин, зүрх судасны болон уушгины өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Алхахад бусад эм шиг сөрөг нөлөө байдаггүй гэдгийг санаарай.