Нийгмээс айх өвчнөөс хэрхэн салах вэ?

Өнөө үед нийгмээс айх өвчний талаар их ярьж байгаа ч үнэндээ тодорхой мэдээлэл байдаггүй. Хүмүүсийг үзэн ядахыг "Социофобия" гэж нэрлэдэг бөгөөд үүнийг энгийн нэг ичимхий, аймхай, хулчгар зантай хольж хутгах нь цөөнгүй байдаг. Бид танд нийгмээс айх өвчин гэж яг юу болох, хэрхэн илэрдэг, яаж эмчилж болох талаарх мэдээллийг хүргэж байна. Хэрвээ таны эргэн тойронд нийгмээс айх өвчтэй хүн байдаг бол нэн түрүүнд сэтгэл зүйчид хандах хэрэгтэй шүү. 

Нийгмээс айх өвчнөөс хэрхэн салах вэ?

1 Нийгмээс айх өвчин гэж юу вэ?

Латин хэлнээс орчуулбал «Социофобия» гэдэг үг нь нийгмээс айх,  хүмүүстэй харилцахаас эмээх, нийгмийн идэвхгүй, ганцаараа байхыг эрхэмлэдэг гэсэн утгатай. Нийгмээс айх өвчний шинж тэмдэг энгийн байдлаар илэрдэг. Жишээлбэл, нийгмээс айх өвчтэй хүмүүс бусадтай итгэл үнэмшил болон санаа бодол зөрөх үед сөрөг хандлага гаргадаг. Тэрхүү сөрөг сэтгэл хөдлөл нь хүмүүсээс л төрж байдаг. Улмаар өөрийгөө амар тайван байлгахын тулд бодит нөхцөл байдлаас зугтаж эхэлдэг. Гэвч ердөө л өөрийнхөө харах өнцгийг өөрчлөх нь илүү амар шүү дээ. Жирийн хүн бүрд байдаг аймхай хулчгар, ичимхий занг хүмүүстэй харилцахаас зугтдаг зантай андуурах хэрэггүй. Учир нь нийгмээс айх нь хүн өөрөө хянаж чаддаггүй, төрөлхийн өөрчилж болшгүй айдас биш юм.

Нийгмээс айх өвчин гэж юу вэ?

2 Яагаад нийгмээс айдаг вэ?

Нийгмээс айх өвчин нь хамгийн өргөн дэлгэрсэн хоёр шалтгаантай.

1) Эцэг, эхээс нь улбаатай. Тэдний хэн нэг нь бусад хүмүүсийн дунд байхдаа таагүй мэдрэмж авдаг байсан бол тэрхүү занг нь хүүхэд дуурайх боломжтой байдаг.

2) Маш хатуу чанга хүмүүжил нөлөөлсөн байж болно. Хэрвээ эцэг, эх нь хүүхдээ дэндүү их халамжилдаг эсвэл байнга доош нь хийж, загнаж, заавал бусдад таалагдах ёстой гэж итгүүлж байсан бол тэр хүүхэд ямар нэгэн зүйлийг буруу хийхээс айж эхэлдэг. Тийм хүмүүс анхаарлын төвд байхаас эмээж эргэн тойрны хүмүүс нь үргэлж түүнийг үнэлж, дүгнэж байдаг гэдэгт итгэдэг болчихдог. Улмаар энэ бодол санаа нь өөрийгөө амар тайвнаар мэдэрч, бусдын дэргэд ямар нэг зүйл хийхэд нь саад болдог байна.     

Яагаад нийгмээс айдаг вэ?

3 Нийгмээс айх өвчнийг хэрхэн таних вэ?

Нийгмээс айх өвчтэй хүмүүс бусдын анхааралд өртөхөд царай нь улайж, ээрч, биеэ итгэлтэй авч явж чаддаггүй. Тэднийг гаднах байдлаас нь эдгээр шинж тэмдгүүдээр таньж болох ч заримыг нь ялгахад тун хэцүү байдаг. Учир нь ихэнх нь айдсаа чадамгай нууж чаддаг бөгөөд айдас түгшүүр нь зүрхний цохилт түргэсэх, амьсгал давхцах байдлаар л илэрдэг.  Ийм үл анзаарагдам шинж тэмдгийг хэр баргийн хүн анзаарч чадахгүй шүү дээ. Нийгмээс айх өвчтэй хүмүүсийн нэг хэсэг нь тэдэнд анхаарал хандуулах үед мод хугалах гэх мэт маш эрсдэлтэй алхам хийдэг. Чанга инээж хөхөрч, дохио зангаа хэрэглэж, хэрээс хэтэрсэн үйлдлүүд гаргадаг. Энэ бүхэн нь бусдад өөрийгөө нийтэч гэдгээ харуулах гэсэн ганцхан зорилготой байдаг аж. Тийм үйлдэл гаргаж байгаа нь өөрт нь ч таатай байдаг гэнэ.   

Нийгмээс айх өвчнийг хэрхэн таних вэ?

4 Нийгмээс айх өвчнөөс яаж салах вэ?

Өнөөдөр нийгмээс айх өвчнийг сэтгэл заслын аргаар амжилттай эмчилж байна. Гэхдээ хүн өөрөө энгийн хэдэн аргуудын тусламжтайгаар энэ «эмгэг»-ээс салж болно. 

  1. Өөрийнхөө эерэг дүр төрхийг тодорхойл. Товчхондоо бусдаас хамаарахаа больж өөртөө болон хийж байгаа зүйлдээ итгэлтэй бай.
  2. Чамайг айлгаж байгаа нөхцөл байдлаас бүү зугт. 
  3. Айдсаасаа салах алхмуудыг хий. Гэхдээ энэ алхмууд чинь жижигхэн бас болгоомжтой байх ёстой шүү. Шууд л олны өмнө үг хэлэх гэсний хэрэггүй. Бага багаар өөрийгөө нээж хүрээллээ тэлж бай.
  4. Тайвшир. Зүгээр л дуртай дуугаа сонсоод байгалийн сайханд зугаал эсвэл юм унш.    
  5. Бүх хүмүүст таалагдах гэж хичээх хэрэггүйг ойлго.  Өөрөө өөртөө таалагдах нь л хамгийн чухал шүү дээ.
  6. Бодол санаагаа сэтгэл хөдлөлтэйгөө зөв холбо. Тухайлбал, маш олон танихгүй хүмүүс оролцох үдэшлэгт уригдах үедээ айж эмээж байвал дотроо эдгээрийг сайн бодох хэрэгтэй. Чамд иймэрхүү үйл ажиллагаа таалагддаггүй учраас эсвэл танихгүй олон хүн үдэшлэг дээр байх учраас сандарч тэвдэж байна уу? гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Дараа нь ахиж гүнзгийгээр, танихгүй хүмүүс байх нь яагаад чамайг тавгүйтүүлээд байгааг олж мэд. Тус анхдагч шалтгаанаа олоод чамайг айлгаад байгаа тэр зүйлээс хэрхэн ангижрах оновчтой хариултаа олоорой.
  7. Хүмүүс юуны түрүүнд өөрийнхөө тухай л боддогийг ойлго. Нийгмээс айдаг хүмүүс бусдаас эмээж, гадаад байдалдаа санаа зовж, өөрийгөө эерэг талаас нь үнэлж чаддаггүй. Эргэн тойрны тань хүмүүс чиний тухай бодож, чамаас зөвхөн алдаа дутагдал эрж хайх нь юу л бол.              

Нийгмээс айх өвчнөөс яаж салах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()