2019 онд ашиглалтанд орох архитектурын гайхамшгууд

"Ceomagazine" сэтгүүл энэ жил нээлтээ хийх хамгийн шилдэг 10 архитектурын жагсаалтыг гаргажээ. Уг гайхалтай барилгуудын гадаад үзэмжээс эхлээд барилгын чанар, хийц, зохион байгуулалт гэх мэт бүх л зүйлсийг нь харгалзан шилдгээр шалгаруулсан юм. Ингээд та бүхэнд 2019 онд нээлтээ хийх архитектурын шилдэг 10 бүтээлийг танилцуулж байна.

2019 онд ашиглалтанд орох архитектурын гайхамшгууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "111 West 57th" цамхаг, Нью Йорк

Дэлхийн хамгийн нарийхан тэнгэр баганадсан барилгуудын нэгд тооцогдож буй энэ цамхаг 435 метр өндөр ажээ. Нью Йорк хотын Манхэттэн дүүрэгт сүндэрлэж буй уг цамхаг нь тансаг зэрэглэлийн орон сууц бөгөөд нэг байрных нь үнэ хамгийн багадаа 18 сая доллар, хамгийн ихдээ 43 сая ам.долларт хүрэх гэнэ. 

"111 West 57th" цамхаг, Нью Йорк

2 Кино урлагийн академийн нэрэмжит музей, Лос Анжелас

АНУ-ын Кино урлагийн академийн нэрэмжит музей нь нийт 12 сая гэрэл зураг, 190 мянган кино, 80 мянган кино зохиол, 20 мянган хувцас, хэрэглэл, 104 мянган сцений зураг, 1000 хүний суудалтай кино театр зэргийг багтааснаараа дэлхийн хамгийн том кино урлагийн музей болох юм. 

Кино урлагийн академийн нэрэмжит музей, Лос Анжелас

3 "Daxing" олон улсын нисэх буудал, БНХАУ

Бээжингээс холгүй баригдаж байгаа "Daxing" олон улсын нисэх буудал ирэх 9-р сард нээлтээ хийх бөгөөд нийт 700 мянган м.кв хэмжээтэй аж. Тус буудлаар 2025 он гэхэд нийт 72 сая зорчигч, 2 сая тонн ачаа дамжин өнгөрнө гэсэн тооцоо гарсан юм.. 

"Daxing" олон улсын нисэх буудал, БНХАУ

4 Их Египетийн музей, Египт

Египетийн Гиза хотод баригдаж буй тус музей нь нийт 1500 нэн ховор эртний Египетийн үзмэрийг олонд танилцуулах ажээ. 2002 онд анх шавыг нь тавьж байсан "Их Египетийн музей" нь нийт 24 мянган м.кв хэмжээтэй бөгөөд энэ оны сүүлээр нээлтээ хиймэгцээ нэг төрлийн үзмэртэй дэлхийн хамгийн том музей болох юм. 

Их Египетийн музей, Египт

5 "Kistefos" музей, Норвеги

"Kistefos" музей Осло хотоос нэг цагийн зайтай газар баригдаж байна. Тус музей нь нийт 1400 м.кв талбайтай бөгөөд Норвегийн бүхий л урлагийн салбарын үзмэрийг хадгалах зорилготой юм.

"Kistefos" музей, Норвеги

6 "The Shed", Нью Йорк

2015 оноос баригдаж эхэлсэн "The Shed" музейг ашгийн бус цэвэр урлагийн төлөө байгуулж байгаа бөгөөд барилгын санхүүжилтэд нийт 550 сая ам.доллар цугларсан гэнэ.

"The Shed", Нью Йорк

7 "Гадаах цэцэрлэг", БНХАУ

Бээжин хотод байгуулагдах энэхүү хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн нь тэр чигтээ олон тооны барилгын дээвэр дээр баригдаж буйгаараа онцлог юм. 

"Гадаах цэцэрлэг", БНХАУ

8 "Эрх чөлөөний хөшөөний музей", Нью Йорк

Хуучин "Эрх чөлөөний хөшөөний музей"-н барилга шаардлага хангахгүй болсноос үүдэн 2016 онд шинэ музейн барилгын ажил эхэлжээ. Энэхүү шинэ музей нь өмнөхөөсөө 2 дахин том байх бөгөөд бүх л талаараа орчин үеийн шийдэлтэй байх аж.

"Эрх чөлөөний хөшөөний музей", Нью Йорк

9 "Үндэсний музей", Катар

Ерөнхий дизайныг нь цөлийн сарнайгаас сэдэвлэн бүтээсэн уг музей нь нийт 430 мянган м.кв хэмжээтэй бөгөөд Катар улсын түүхийг бүхэлд нь харуулах юм байна. 

"Үндэсний музей", Катар

10 "Нэг мянган музей", АНУ (One Thousand Museum)

АНУ-ын Маяами хотод баригдаж буй энэхүү барилга нь нийт 213 метрийн өндөртэй, тансаг зэрэглэлийн орон сууц юм. 

"Нэг мянган музей", АНУ (One Thousand Museum)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()