1
Эдди Мерфи (Eddie Murphy)
"Coming to America" кинонд жүжигчин Эдди Мерфи гол дүрийн баатар болох Ханхүү Аким болон үсчин, номлогч, дэлгүүрийн худалдагч гэсэн 4 дүрд тоглосон байна.
2
Майкл Ж. Фокс (Michael J. Fox)
Жүжигчин Майкл Ж. Фокс "Back to the Future" кинонд өөрийнхөө хүү, охин, хөгшин байх үеийн дүрд тоглосон аж.
3
Жэйсон Исакс (Jason Isaacs)
Жүжигчин Жэйсон Исакс "Peter Pan" кинонд Ахмад дэгээ болон киноны гол дүрийн аавын дүрд хувирсан байна.
4
Варвик Дэйвис (Warwick Davis)
Жүжигчин Варвик Дэйвис "Харри Поттер" кино цуврал дээр банкны албин болон ид шидийн багшийн дүрд тогложээ.
5
Райан Рейнолдс (Ryan Reynolds)
Райан Рейнолдс "Deadpool 2" кинонд гол дүрийн баатар Дэдпүл болон сөрөг дүр болох Жугернатад тогложээ.
6
Элизабет Тэйлор (Elizabeth Taylor)
Жүжигчин Элизабет Тэйлор "Blue Bird" киноны гол дүрийн 2 хүүхдийн ээж болон шидтэний дүрд тоглосон юм.
7
Келвин Клайн (Kelvin Kline)
Жүжигчин Келвин Клайн “Wild, Wild West” кинонд засгийн газрын ажилтан болон АНУ-ын Ерөнхийлөгчийн дүрд зэрэг хувирсан юм.
8
Тилда Свинтон (Tilda Swinton)
Жүжигчин Тилда Свинтон "Suspiria" кинонд шулам болон 82 настай сэтгэл судлаач эрийн дүрд тогложээ.
9
Мерил Стрип (Meryl Streep)
Жүжигчин Мерил Стрип “Angels in America” телевизийн цувралд гол дүрийн эрэгтэйн ээж болон Еврей номлогчийн дүрд тоглосон байна.
10
Вуупи Голдберг (Whoopi Goldberg)
Жүжигчин Вуупи Голдберг "The Associate" кинонд эдийн засагч эмэгтэй болон эрэгтэйн дүрд зэрэг тоглосон байна.