2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

Дэлхийн хамгийн нэр хүндтэй  "Женевийн Олон Улсын Авто Үзэсгэлэн"-гийн (The Geneva International Motor Show) өнгөрсөн 3-р сарын 7-ноос 17-ны хооронд 89 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Уг шоунд олон алдартай авто машин үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ, тансаг зэрэглэлийн спорт машины загваруудаараа оролцсон билээ. Ингээд бид авто машин сонирхогчдодоо зориулж энэ жилийн онцлох авто машинуудыг танилцуулж байна. 

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "McLaren"

Энэ жил "McLaren" нь уралдааны загвар болох "Senna GTR" болон "720S Spider" гэх 2 машинаа танилцуулсан юм. "720S Spider" нь 556,000$ үнэтэй бөгөөд 2.9 секундэд 100км/цагийн хурд авах чадалтай юм. 

"McLaren"

2 "Maserati"

Италийн тансаг авто машин үйлдвэрлэгч "Maserati" өөрсдийн жижиг оврын суудлын машинаа танилцууллаа. Энэхүү машиныг Италийн хувцас загварын "Ermenegildo Zegna", модон урлалын "Giorgetti" болон метал урлалын "De Castelli" компаниудтай хамтарч бүтээжээ. Уг машин нь ирээдүйн авто машины загвар, салоны бүтцийг тодорхойлно хэмээн үзэж байгаа юм. 

"Maserati"

3 "Ferrari"

"Ferrari" нь V8 хөдөлгүүртэй цоо шинэ загварын машинаа танилцуулжээ. Өмнөх "488 GTB" болон "458 Italia" загваруудтай харьцуулбал машины урд болон хойд гэрэл, гаднах загварт бага зэргийн өөрчлөлт оруулсан бөгөөд 720 морины хүчтэй 2.9 секундэд 100км/цаг хурд авах чадалтай юм. 

"Ferrari"

4 "Bugatti"

"Bugatti" нь "La Voiture Noire" буюу "Хар Машин" гэх тансаг зэрэглэлийн спорт машинаараа дэлхийн хамгийн үнэтэй авто машины рекордыг эвджээ. Ойролцоогоор 19 сая долларын үнэтэй, 16 цилиндрийн хөдөлгүүртэй уг машины их биеийг "Carbon-fiber" материалаар хийжээ. 

"Bugatti"

5 "Porsche"

Женевийн авто шоуны үеэр "Porsche" нь 70 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд  өөрсдийн нэрийн хуудас болсон "911 Cabriolet" болон " 911 GT3 RS" машинуудынхаа шинэ загваруудыг танилцуулсан юм. Мөн "718 Cayman T" болон "718 Boxster T" гэх 2 шинэ спорт машинаа зарлажээ. 

"Porsche"

6 "Bentley"

Их Британийн алдарт машин үйлдвэрлэгч "Bentley" нь 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд алдарт "Continental GT" загварынхаа "Number 9 Edition" загварыг танилцууллаа. Зөвхөн 100 ширхэг үйлдвэрлэгдэх уг машин нь "Bentley"-гийн домогт "Birkin Blower" загварын модон хэсгийг агуулжээ. 

"Bentley"

7 "Lamborghini"

"Lamborghini Huracan" цувралын цоо шинэ загвар болох "Huracan Evo Spyder" нь 630 морины хүчтэй, 5.2 литрийн V-10 хөдөлгүүртэй бөгөөд 3.1 секундэд 100км/цаг хурд авах чадалтай ажээ. 

"Lamborghini"

8 "Aston Martin"

Спорт машин үйлдвэрлэгч "Aston Martin"-ий охин компани болох "Lagonda" нь байгальд ээлтэй электрон машин үйлдвэрлэдэг. Энэ жилийн Женевийн авто шоугаар 2022 онд худалдаалагдаж эхлэх ямар ч бохирдол гаргадаггүй, жижиг оврын электрон суудлын машины загвараа танилцуулсан юм. 

"Aston Martin"

Ингээд үзэсгэлэнгийн зургуудтай танилцацгаая

Ингээд үзэсгэлэнгийн зургуудтай танилцацгаая

89 дахь удаагийн "Женевийн Олон Улсын Авто Шоу"-ны ерөнхий тоймыг сонирхоно уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()