Хосуудын харилцааг нураадаг 10 төрлийн маргаан

Маргалддаггүй хосууд гэж энэ хорвоод байхгүй. Гэвч зарим төрлийн маргааны сэдвүүд бусдаас илүү хор хөнөөлтэй бөгөөд харилцааг нэг мөр дуусгах ч аюултай дагуулж байдаг. Ямар ч маргаан хэзээд сайн зүйл дагуулдаггүй гэдгийг санаарай. Ингээд хосууддаа зориулж, сэтгэл судлаачдын хамгийн ноцтой гэж үзсэн маргаануудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хосуудын харилцааг нураадаг 10 төрлийн маргаан

10 Хамтрагчаа үл хүндэтгэснээс үүдсэн маргаан

Магадгүй та гэр бүлийнхээ хүнд аяга таваг угаахад нь тусалдаггүй бол яваандаа гэрийн ажилд огт оролцдоггүй гэсэн шүүмжлэлд өртөх магадлалтай. Цаашлаад асуудал улам даамжирч, таныг амиа хичээсэн ч гэж тодорхойлж мэдэх юм. Хэдийгээр энэхүү жижиг асуудал ганц өдрийн дотор салалтад хүргэхгүй ч, удаан хугацаанд олон давтагдсаар байвал хосуудын харилцаанд сэв сууж эхэлдэг.

Хамтрагчаа үл хүндэтгэснээс үүдсэн маргаан

9 Өөрийнхөө зөв гэдгийг хүчээр хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох

Та өөрийнхөө зөв гэдэгт бүрэн итгэлтэй байх үед “Миний буруу” гэж хэлэх нь мэдээж хэцүү. Гэхдээ харилцааны мэргэжилтэн Бонни Уинстоны “Маргаанд ялах нь чухал уу, эсвэл зүгээр л жаргалтай байх нь чухал уу?” гэх асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Ямар ч тохиолдолд 100% нэгнийх нь зөв эсвэл буруу байна гэж байдаггүй шүү дээ.

Тиймээс бие биеэ буруутгалгүй, асуудлаа хэрхэн хамтдаа шийдвэрлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулаарай. Харилцааны сэтгэл судлаач Антониа “Хүн маргаан үүсэх үед хамтрагчтайгаа хэрхэн ойлголцоход биш, харин болж байгаа бүхэн хэний буруугаас болсон бэ гэдэгт анхаарлаа хандуулж эхэлдэг. Улмаар сэтгэлийн дарамтад орж ганцаараа байхыг эрмэлзэж салах шийдвэр гаргадаг" гэж хэлсэн байдаг.

Өөрийнхөө зөв гэдгийг хүчээр хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох

8 Хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх

Та хоёр магадгүй гэрлэхээсээ өмнө хүүхэдтэй болох талаар ярилцсан байх. Гэсэн ч цаг нь ирэхэд зарим хүмүүс өөрийн карьераас болж хүүхэдтэй болохоос татгалзах тохиолдол их байдаг. Мөн эмэгтэйчүүд төрөлтийн айдсаас үүдэн гэр бүлийн шинэ гишүүнтэй болохоосоо эмээдэг. Улмаар энэ асуудал гэр бүлд томоохон маргаан үүсгэдэг билээ. Тиймдээ ч сэтгэл судлаач Брүүк Уайс “Эцэг, эх байна гэдэг нь бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч маш том үүрэг хариуцлага” хэмээн хэлсэн байдаг. Тиймээс гэр бүл төлөвлөлт болон хүүхдийн тал дээр хосууд адилхан үзэл бодолтой хэрэгтэй юм.

Хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх

7 Өнгөрснийг ярьж, дахин маргаан үүсгэх

“Өмнө нь маргалдаж байсан зүйлээ дахин сөхөж маргаан үүсгэх нь та хоёрын амьдралын хэв маягийг болон хувийн зан чанарыг тань өөрчилж байдаг” хэмээн Готтман институт мэдэгджээ. Тиймээс маргалдах, бие биеийнхээ яриаг таслах, нэг нэгнээ буруутгах зэрэг нь олон давтагдвал салалтад хүргэх аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд харилцан буулт хийх нь зайлшгүй чухал юм.

Өнгөрснийг ярьж, дахин маргаан үүсгэх

6 “Дотно харилцаа”-ны тал дээр санал зөрөх

Хэрэв хосуудын бэлгийн харьцаанд орох хүсэл хоорондоо зөрчилдөж байвал тэдний дунд маргаан үүсэж эхэлдэг. Энэ талаар бэлгийн чиг хандлагын судлаач Лаурел Хаус “Зарим хүн төрөлхийн бэлгийн харьцааны тал дээр эмзэг байдаг. Энэхүү бие махбодын онцлог нь уур бухимдал, аюул, гомдол зэрэг мэдрэмжүүд төрүүлснээр тухайн хүнийг бэлгийн харьцаанаас татгалзахад хүргэдэг. Энэ нь хамтрагчтайгаа зохицоход саад болдог” хэмээн хэлжээ.

Мөн Торонтогийн Их Сургууль болон Миссиссаугагийн их сургуулийн хийсэн судалгаагаар 7 хоногт нэгээс олон удаа бэлгийн харьцаанд орох нь аз жаргал мэдрүүлдэггүй болохыг тогтоожээ. Мөн хэт удаан харьцаанд орохгүй байх нь ч хүнийг жаргалгүй болгодог гэнэ. Тэр ч утгаараа хосууд бэлгийн харьцаанд оролгүй удах тусам хөндийрч байдаг. Энэ тохиолдолд хосууд хоёулхнаа нээлттэй ярилцахаас гадна сэтгэл судлаачид хандах хэрэгтэй.

“Дотно харилцаа”-ны тал дээр санал зөрөх

5 Гэрийн ажлаас болж маргалдах

Нэг нь угаалгын машинаа хиртэй хувцсаар дүүргэж, нөгөөх нь ганцаараа угаах нь хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Тиймдээ ч Албэртагийн их сургуулийн 2015 оны судалгаагаар аливааг тэгш оролцоотойгоор хийдэг хосууд илүү жаргалтай, харилцаандаа сэтгэл ханамжтай байдаг болох нь тогтоогджээ. Харин тэнцвэргүй харилцаатай хосуудад маргалдах шалтгаан их гардаг гэнэ.

Гэрийн ажлаас болж маргалдах

4 Гэр бүлээсээ болж маргалдах

Хосууд бие биеийнхээ эцэг, эхэд дургүй байх нь харилцааг сүйтгэдэг маш том хүчин зүйл билээ. Сэтгэл судлаач Лаура Ллойд “Хэрвээ та хамтрагчдаа эцэг, эхийнх нь талаар санал, шүүмж хэлэх гэж байгаа бол юун түрүүнд маш хүндэтгэлтэй өнгө аясаар ярих хэрэгтэй” хэмээн хэлжээ. Мөн зарим хосуудын хувьд эцэг, эхтэйгээ  очиж уулзах нь хүртэл маргааны сэдэв болж байдаг. Тиймээс хосууд юун түрүүнд бие биеийнхээ гэр бүлтэй хэрхэн хандах талаараа сайтар ярилцах хэрэгтэй.

Гэр бүлээсээ болж маргалдах

3 Амьдралын хэв маяг өөр байдгаас үүсэх маргаан

Хосуудын нэг нь нийгмийн амьдралд идэвхтэй, нөгөө нь эсрэгээрээ гэр амьтай байвал тэдний хооронд ихээхэн зөрчил үүсдэг. Энэ тохиолдолд гэртээ байх дуртай нэгэн нь өөрийгөө голж сэтгэлээр унадаг байна. Гэвч хүмүүс өөрөөсөө өөр төрлийн хүнд татагдах нь элбэг байдаг шүү дээ. Тиймээс хоорондоо ойлголцож, бие биеийнхээ амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрч, харилцан буулт хийж байх хэрэгтэй.

Амьдралын хэв маяг өөр байдгаас үүсэх маргаан

2 Мөнгөнөөс үүссэн маргаан

Ихэнх хосууд санхүүгийн асуудлаас болж маргалдах нь элбэг байдаг. Ялангуяа хосууд мөнгө хэрхэн олох уу, хэрхэн хуримтлуулж, зарцуулах вэ гэдэг дээр санал нийлдэг хэрэгтэй. Сэтгэл судлаач Уинсон хэлэхдээ “Хамтрагчаасаа илүү мөнгө олдог гэсэн шалтгаанаар санхүүгээ ганцаараа удирдах нь харилцааг сэвтүүлдэг. Тиймээс ямар ч тохиолдолд хамтдаа шийдвэр гаргах нь чухал” гэжээ.

Мөнгөнөөс үүссэн маргаан

1 Хайр хөрөх

Хэрэв хосуудын нэгийнх нь л хайр хөрвөл харилцаа тэр чигтээ сүйрлээ л гэсэн үг. Та магадгүй урьдынхаасаа өөр болж, хамтрагчаасаа илүү найзуудтайгаа хамт байхыг эрмэлздэг болсон бол энэ нь сэтгэл хөрсний илрэл юм. Энэ үед хүмүүс ихэвчлэн найзуудтайгаа сэтгэлээ хуваалцдаг бөгөөд зарим тохиолдолд гуравдагч харилцааг үүсгэх аюултай байдаг. Өөрөөр хэлбэл асуудлыг нь ойлгож, сонссон эсрэг хүйсний нэгэнтэй дотносож, улмаар хайр сэтгэлтэй болох тохиолдол олон байдаг.

Хайр хөрөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()