1
Бүх зүйлстэй санал нэгдэх
“Энэ зүйл сүүлийн үед моодонд орсон”, “алдартай болохоор л”, “хань болох хэрэгтэй”, “хамгийн сайн найз байх ёстой" гэх мэт үгсийг мартах нь зүйтэй. Олны санаа бодолд тааруулж, бусдыг даган дуурайж шийдвэр гаргах хэрэггүй. Таны шийдвэр бол зөвхөн таных л байх ёстой шүү дээ.
Жишээлбэл, та амралтын өдөр салхинд гарахаар төлөвлөж байсан ч найз тань хөл бөмбөг үзье, надад үнэгүй хоёр тасалбар байна гэж хэлснээр та төлөвлөгөөгөө цуцалж болно. Гэхдээ та хөл бөмбөг сонирхдоггүй хэрнээ зүгээр л найздаа хань болж явах гэж байна гэдгээ санах хэрэгтэй.
Мөн дарга тань шинэ төсөл дээр хамтран ажиллах санал тавьжээ. Тэрбээр таныг итгэлтэй, найдвартай, хариуцлагатай гэдгийг мэднэ. Гэвч та өөрийнхөө дуртай зүйл дээрээ завгүй ажиллаж байсан хэрнээ захирлынхаа итгэлийг алдахгүйн тулд хамтран ажиллах саналыг нь хүлээн авна. Энэ нь та зүгээр л бусдын аясаар өөртөө ачаалал нэмж байгаа хэрэг юм.
Орчин үед хүмүүс аливаа зүйлээс татгалзахаа больсон бөгөөд үргэлж хэзээд, хаана ч хэн нэгний хувьд хэрэгтэй хүн байхыг эрмэлзэх болсон. Бүгд л төгс эцэг эх, төгс ажилтан, төгс хамаатан, хамгийн төгс нэгэн байхыг хичээдэг. Тиймээс л тэд жижиг зүйлийг ч алдахгүй байхыг хичээж хэнд ч үгүй гэж хэлж чаддаггүй байх.
Гэхдээ хамгийн гол нь та өөрийнхөө хүсэж буй зүйл болон эргэн тойрныхоо хүмүүсийн хүсэж буй зүйлийг ялгаж сураарай.
“Би үнэхээр хүсэж байгаа учир найзтайгаа явж хөл бөмбөг үзэх гэж байна уу, эсвэл найзыгаа гомдоохоос айгаад түүнтэй хөл бөмбөг үзэх гэж байна уу” гэсэн асуултыг өөрөөсөө асуухад илүүдэхгүй л болов уу?
2
Амлалтандаа хүрэхгүй байх
Энэ бол хүмүүсийн хамгийн муухай зуршлуудын нэг юм. Мэдээж хэн нэгэнд амлалт өгчихөөд дараа нь амлалтаасаа буцах нь хэнд ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй. Мөн та өөртөө "Би өглөө эрт босно" гэж амлачихаад өглөө сэрж чадахгүй байвал таны сэтгэл санаа ч таагүй байх болно. Бид үргэлж өөртөө ямар нэгэн зүйлийг амладаг. Жишээлбэл, өглөө эрт босно, гадаад хэлээ сайжруулна, удахгүй дургүй ажлаа солино гэх мэтчилэн. Аливаа хүн өөрөө өөртөө худал амлалт өгснөөр яваандаа түүндээ дасаж тоохоо больдог. Тиймээс тэмдэглэлийн дэвтэр аваад өөртөө өгсөн амлалтаа бич. Та хэдийг нь хэрэгжүүлсэн байна гэдгээ дараа нь шалгаад үзээрэй.
Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн шилдэг арга бол амлалтаа цаасан дээр бичих явдал юм. Цаасан дээр бичээд өөрөө өөртөө хяналт тавьж, биелүүлэхдээ анхаарах хэрэгтэй.
Хамгийн чухал нь өөрөө өөртөө үнэнч байгаарай. Өөрийнхөө амжилтыг төдийгүй, ялагдлаа хүртэл хүлээн зөвшөөрч дахин алдаагаа давтахгүй байх нь маш чухал шүү.
3
Өнгөрсөндөө амьдрах
Хүн бүр өөрийнхөө амьдралыг дүгнэх хэрэгтэй байдаг ч хэт гүнзгий бодлогошрох хэрэггүй. Учир нь ихэнх хүмүүс өнгөрснөө ухаж түүндээ живэх нь бий.
"Тэр үед би өөрөөр хийх ёстой байж", "Би тэр үед таамаглах ёстой байсан", "Би түүнийг тэгэж хийх ёстой байсан юм" гэсэн үгсийг мартах хэрэгтэй. Үр дүнг нь мэдэж чаддаг бол хэн ч алдаа гаргахгүй шүү дээ.
Тиймээс өнгөрсөнд гаргасан алдаандаа өөрийгөө буруутгах хэрэггүй. Та өөрийгөө алдаа гаргадаг гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй бол ирээдүйдээ аз жаргалтай байж чадахгүй. Амьдрал баялаг учир шинэ зүйл сурахаас, хийхээс айх хэрэггүй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй маргаашаа харж амьдрах нь чухал юм шүү. Өнгөрсөнд гаргасан алдаагаа дахин давтахгүй байх боломж хэн бүхэнд байдаг гэдгийг л санаарай. Тиймээс алдаагаа туршлага гэж хүлээж авах нь зөв билээ.
4
Аливаа ажлыг хойшлуулах
Танд маш их ажил байгаа хэрнээ алийг нь ч хийж эхлээгүй байж болох юм. Ихэнх хүмүүс хийх ёстой ажлаа хойшлуулж эсвэл бага багаар хийж байгаа нэртэй цаг хугацааг хороосоор байдаг. Эдгээр бүх асуудлын буруутан нь "Дараа нь" гэж хойшлуулах та юм.
Хэрвээ танд маш их ажил хуримтлагдсан бол энэ асуудлуудаа шийдвэрлэхэд зориулж багахан хугацааг өөртөө гаргаарай. Үүнд нэг хоног л байхад хангалттай болов уу. Өдөр бүр бага багаар хийж болно гэсэн бодолд хууртагдах хэрэггүй бөгөөд таны ажил урагшлахгүй гэдгийг санах хэрэгтэй.
5
Оройтож босох зуршил
Хамгийн чухал асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв цаг бол өглөө байдаг. Та оройтож босох үедээ хийх ажлынхаа тал хувийг хойшлуулчихлаа л гэсэн үг.
Танд унтаж өнгөрүүлсэн цаг тань хэзээ ч сайнаар нөлөөлөхгүй. Их унтах нь дутуу нойртой хонохтой адил эрч хүчийг сорж байдаг. Жишээлбэл, амралтын өдөр хэтрүүлэн унтах үед та эрч хүчтэй байж чаддаггүй.
Тиймээс эрт босож сураарай. Эрт боссоноор та илүү их зүйлийг амжуулах бөгөөд ажилдаа ч хоцролгүй очих болно.
6
Бүх зүйлийг сөрөг талаас нь харах
Бүх зүйлийг сөргөөр хардаг хүмүүс үргэлж ямар нэгэн таагүй зүйлтэй учирч байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ талаар тэд өөрсдөө л төсөөлж боддог юм.
Харин эерэг үзэлтэй хүмүүс бүх л сайн, муу зүйлээс сайн талыг нь олж харж чаддаг. Тэд муу зүйл дээр толгойгоо гашилгадаггүй бөгөөд өөдрөг байхыг эрмэлздэг юм.
Хэн нэгэн таныг магтах үед та түүнийг сэжигтэйгээр хардаг бол энэ зангаа болих хэрэгтэй. Зүгээр л аз жаргал, сайн сайхан зүйлийг мэдэр.
7
Дэлгэцийн өмнө амрах
Зурагт үзэх, утсаа оролдох, цахим сүлжээгээр аялах гэх мэт зүйлс үүнд багтана. Дэлгэцийн өмнө амралтын цагаа өнгөрүүлэх нь хэнийг ч аз жаргалтай болгодоггүй бөгөөд та маш их ядрах болно.
Харин үүний оронд идэвхтэй байж спортлог амрахыг хичээ. Агаарт гарах, найз нөхөдтэйгөө уулзах, аялах, сургалтад хамрагдах, хүүхэдтэйгээ тоглох гэх мэтээр чөлөөт цагаа зөв өнгөрүүлснээр та амьдралдаа мартагдашгүй дурсамж бүтээж чадна.
Цахим сүлжээнд аз жаргалтай нэгнийг ажиглахын оронд өөрөө тэрхүү аз жаргалаа бүтээгээрэй.