Инженерчлэлийн түүхэн дэх 10 гайхамшиг

Соёл иргэншлийн түүх гэдэг бол дэлхий ертөнцийг улам сайжруулах гэсэн хүмүүсийн уран сэтгэмжийн тэмүүллээр дүүрэн байдаг. Хурц ухаан, уран төсөөлөл болон шаргуу хөдөлмөрийнхөө дүнд хүн төрөлхтөн нь хот суурин газруудыг сүндэрлүүлж, мөн тэдгээрийг өөр хооронд нь холбох дэд бүтцийг байгуулсаар байна. Тухайлбал, бид Хятадын Цагаан хэрэм, Маяа болон Ацтекүүдийн пирамид, эртний ертөнцийн хот суурингуудыг бид өнөөг хэрнэ бишрэн шүтэж байгаа билээ. Ийнхүү бид энэ удаа инженерчлэлийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай 10 бүтээн байгуулалтыг танилцуулж байна.

Инженерчлэлийн түүхэн дэх 10 гайхамшиг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эртний Ромын ус түгээх систем

Христийн он тоолол эхлэхээс гурван зууны өмнө Ромын Бүгд Найрамдах Улс буюу эзэнт гүрэн нь өөрийн эзэмшлийн газар нутаг дээгүүрээ усыг төрөл бүрийн суваг, хоолой болон цамхгаар дамжуулан түгээдэг байсан аж. Ромчууд хот, тосгод уруу болон төрөл бүрийн ферм, уурхай руугаа цэвэр ус түгээхийн тулд дэлхийн таталцлын хүч ашигладаг байв. Эдгээр архитектурын гайхамшиг болсон цамхаг, усан сангуудаа мастер барилгачин болон газар хэмжигчдээрээ удирдуулсан олон ажилчдынхаа хүчээр босгосон юм. Ийнхүү III зууны төгсгөл гэхэд Ром хотод 11 усны шугам бий болсон байв. Баян чинээлэг иргэд нь гэртээ шууд ус хүргэдэг байсан бол ядуу иргэд нь нийтийн цооног, усан сангаас ус авч байсан аж.

Эртний Ромын ус түгээх систем

2 “Hagia Sophia” цогчин дуган

Анх Христийн шашны байхаар баригдсан боловч хожим Ислам шашны сүм болсон “Hagia Sophia” цогчин дуган нь өдгөө Туркийн алдартай музей болжээ. VI зуунд баригдсан уг барилга нь олон үймээн самуун бослого, булаан эзлэгчдийн дээрэм тонуул болон газар хөдлөлт, гал түймэр зэрэг байгалийн гамшгуудыг даван туулсан юм. Уг барилга нь ерөнхийдөө чулуугаар баригдсан бөгөөд өндөр нарийн булан болон сүрлэг, бөмбөгөр оройгоороо хялбархан танигддаг.

Анх баригдсанаасаа хойш олон зууны турш дахин дахин засварлагдсан ч уг байгууламж нь Византийн үеийн архитектурын билэг тэмдэг хэвээр байна. “Hagia Sophia” нь 1000 гаруй жилийн турш дэлхийн хамгийн том цогчин дуган байсан бөгөөд загвар хийц нь тухайн үедээ хамгийн шинэлэг байсан юм.
Барилгын дээр байрлах бөмбөгөр хэлбэрийн аварга орой нь дөрвөлжин хэлбэрийн суурь дээр гурвалжин хэлбэрийн булангуудаар тогтоож байрласан байдаг. Уг цогчин дуган нь Христийн болон Ислам шашинтнуудын хувьд сонирхолтой музей болсон бөгөөд XXI зуунд сүндэрлэж буй чулуугаар баригдсан хамгийн том барилгуудын нэг юм.

“Hagia Sophia” цогчин дуган

3 “Leshan Buddha” аварга хөшөө

Нэг л том чулуунаас сийлж, IX зуунд баригдаж дууссан “Leshan” буддагийн аварга хөшөө нь 70м өндөртэй, 28м өргөнтэй юм. Уг хөшөө бол дэлхий дээр байгаа буддагийн хамгийн том хөшөө бөгөөд Хятадын Сичуан мужийн Мин болон Даду голуудын огтлолцлын дэргэд оршдог элсэн чулуун толгодод дунд байдаг. Байгалийн жамаараа чулуу нь борооны усанд элэгдэж муудах ёстой боловч энэхүү хөшөө нь инженерийн тусгай шийдэлтэй бөгөөд ар талаар нь борооны усыг урсгаж зайлуулдаг. Тиймээс ч тус хөшөө МЭ 803 оноос хойш аюулгүй байлгасаар байна.
Хөшөөний толгой дээр буржгар үсний 1000 гаруй чулуун сийлбэр байх бөгөөд эдгээр нь борооны усыг цуглуулж, зайлуулах шугам уруу нийлүүлж байхаар дизайнтайгаар хийгдсэн аж. Хөшөө уг нь анхандаа модон хамгаалалттай байсан бөгөөд уг хамгаалалт нь Монголчуудын дайралтаар устаж үгүй болжээ.

“Leshan Buddha” аварга хөшөө

4 Эри суваг (Erie Canal)

АНУ-ын Хадсон гол болон Эри нуур хооронд байрлах газар нь ердийнхөөс 183 м-ээр өргөгдсөн байдаг ажээ. 1800 оны үед тус газар Хадсон голыг ойролцоох хэд хэдэн нууртай холбох суваг байгуулахад хамгийн багадаа 50 ширхэг усны хаалтыг байгуулж, усны түвшинг 3.6 м-ээр ихэсгэж мөн багасгах боломжтой байв. АНУ-ын Ерөнхийлөгч Томас Жефферсон уг сувгийг байгуулах төслийг тухайн үедээ “галзуурал” гэж байсан ч Нью-Йорк хотын захирагч усны суваг байгуулах төслийг маш их дэмжсэн ажээ.
Уг сувгийг байгуулахын тулд байгалийн хүчин зүйлээс гадна ан амьтны хүчийг ашиглаж, мөн хатуу уулын чулуулгийг зайлуулахын тулд дарь ашигладаг байсан бөгөөд сувгийг анхнаас төлөвлөж, байгуулсан ажилчид нь инженер мэргэжилтэй бус, харин математикийн багш, шүүгч, байцаагч зэрэг мэргэжилтэй хүмүүс байсан юм. 1825 онд баригдаж дуусах үедээ уг суваг нь дэлхийн хамгийн урт сувгуудын нэг, мөн инженерчлэлийн гайхамшиг болж байв.

Эри суваг (Erie Canal)

5 Брүклины гүүр

Брүклины гүүрний барилгын ажлыг Америкийн барилгын инженер Жон Роблинг (John Roebling) эхлүүлж, хүү Вашингтон Роблинг (Washington Roebling) нь дуусгасан байдаг. Энэхүү гүүрийг барих явцад тэд маш хүнд саад бэрхшээлтэй тулгарч байсан юм. Тухайлбал, голын зүүн хэсэгт гүүрний суурийг тавих газрыг ухахын тулд модон ус зайлуулагч (wooden caisson) ашиглажээ. Зүүн хэсгийн газрыг ус зайлуулагч дотор байрлах хүмүүс нь ёроолын чулуун давхарга хүртэл ухсан байдаг бол үлдсэн суурь газруудыг элсэн хэвээр нь байгуулсан байдаг аж.
1869-1883 оны хооронд 14 жилийн турш төслийг гүйцэтгэж дуусгасан байдаг. Одоо 6 эгнээ машины болон дугуйн, явган хүний замтай уг гүүр нь тухайн үедээ инженерчлэлийн гайхамшгийн тоонд орж байв.

Брүклины гүүр

6 Эйфелийн цамхаг

Францын барилгын инженер Густав Эйфел (Gustave Eiffel) нь Парис хотын билэг тэмдэг болсон Эйфелийн цамхгийг барьсан юм. Гэхдээ олон нийт ойлголтоос ялгаатай нь тэрээр Эйфелийн цамхгийн дизайныг өөрөө гаргаагүй бөгөөд өөрийн ажилтан байсан инженерүүдээс цамхгийн дизайны зохиогчийн эрхийг худалдаж авсан байдаг. Харин цамхагийг барьж байгуулах ажлын гэрээг компанийнхаа нэрээр бус өөрийнхөө нэр дээр байгуулжээ.
1889 оны 3 дугаар сард баригдаж дууссан Эйфелийн цамхаг нь тухайн үедээ хүний гараар бүтсэн хамгийн өндөр байгууламж болж байсан юм. 324м өндөр цамхаг нь одоо ч Парис хот дахь хамгийн өндөр барилга хэвээр үлджээ. 

Эйфелийн цамхаг

7 Панамын суваг

82 км урттай Панамын суваг нь 1881 он хүртэл буюу францчууд барилгын ажлаа эхэлтэл хэдэн арван жилийн турш мөрөөдөл байсан аж. АНУ-ын Их төмөр зам (America’s Transcontinental Railroad)-ын их бүтээн байгуулалтын үеэр шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг тус улсын зүүн эргээс Панам руу тээвэрлэж тэндээсээ уг сувгаар дамжуулан Калифорни руу тээвэрлэдэг байв. Уг сувгийг байгуулахад хэдий байгаль цаг уур болон улс төрийн хувьд хэцүү байсан ч Франц болон АНУ-ын хүчин чармайлтын үр дүнд 30 гаруй жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил явагдаж 1914 онд барьж дууссан байдаг аж.
Панамын суваг нь хоёр сувгаас бүрддэг. Хоёр суваг нь далайн түвшнээс бараг 26 м өндөрт өргөгдсөн “Lake Gatun” хиймэл нууртай холбогдсон байдаг. Ингэснээр сувагт байх хаалтууд нь хөлөг онгоцыг уг хиймэл нуурын түвшнээс өндөр, нам болгосноор Атлантын далайгаас Номхон далай руу эсхүл эсрэгээр нь тээвэрлэлтийг 24 цагийн дотор явуулах боломжтой болдог байна.

Панамын суваг

8 “Channel” туннел

Уг туннелийг байгуулахаар олон удаа санал гаргаж байсан боловч Англи болон Францын талуудаас болж хойшлогдож байв. XX зууны дунд үеэс автомашин зорчуулах зорилгоор туннелийн барилгын ажил эхэлж байсан боловч ажил зууны төгсгөлд зогсжээ. Гэвч 1980-аад оны төгсгөлөөр Засгийн газрууд болон бизнес, санхүүгийн байгууллагуудын дүнд хурдны галт тэрэгний туннель болж барилгын ажил үргэлжилсэн байна.
Хоёр талаас туннелиэ ухаж дундаа нийлсэн байдаг. 1994 онд туннелийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд одоо Лондон хотоос Парис хүртэл ердөө 2 цаг гаруйхан хугацаанд хүрч очдог болжээ.

“Channel” туннел

9 Бурж Халифа (Burj Khalifa)

2019 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр байгууламж бол Дубай хотын Бурж Халифа юм. Уг байгууламж нь 2009 онд баригдаж дуусжээ. Дизайныг нь Чикаго хотод байх “Willis” цамхгийн дизайныг хийсэн фирм гаргасан байдаг. Уг барилгын хоолой хэлбэрийн дизайн нь харьцангуй бага хэмжээгээр ган ашиглах боломжийг олгосноороо онцлог юм.
Цамхгийн 76 болон 43 дахь давхруудад задгай усан сан байхын зэрэгцээ уг барилгад 300 өрөөтэй зочид буудал, компаниудын оффис болон хувийн эзэмшлийн байрууд байдаг. Сонирхолтой нь, хамгийн доод давхраас 160 дахь давхар хүртэл нийтдээ 2909 шат байдаг аж.

Бурж Халифа (Burj Khalifa)

10 Аполло сансрын хөтөлбөр (Apollo Space Program)

Хүн төрөлхтний төлөөллийг дэлхийгээс саран дээр хүргэж аюулгүйгээр буцааж авчирсан байгууламж бол хүмүүний түүхэн дэх инженерчлэлийн хамгийн агуу дэвшлийн нэг юм. Аполло сансрын хөтөлбөрийн үр дүнд сансрын нисгэгч Ниел Армстронг (Neil Armstrong) нь саран дээр хөлийн мөрөө гаргасан анхны хүн болсон билээ. Уг хөтөлбөрийн нөлөөгөөр интеграл схем үсрэнгүй хөгжсөн байхын зэрэгцээ хөлдөөсөн хоол, зөөврийн тоос сорогч, “LASIK” мэс засал гэх мэтээр өөр бусад 2000 гаруй салбарын технологиуд ихээхэн хөгжсөн юм.

Аполло сансрын хөтөлбөр (Apollo Space Program)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()