Залуусын шинэ үе Generation Be,.,

Дэлхий даяар хүмүүсийг насны онцлогоор нь Millennials, Generation Z, Baby Boomer гэх зэргээр ангилах болсон. Тэгвэл Монголд цоо шинэ үе гарч иржээ. Энэ бол Generation Be,., эрч хүчтэй, сурч мэдэх асар их хүсэл тэмүүлэлтэй залуусын нэгдэл. Be brand цоо шинэ үе Generation Be-г эхлүүлж, хамгийн анхны арга хэмжээгээ 03 сарын 22-нд Өргөө iMax кино театрт зохион байгуулжээ. Тасалбар тараагдаж эхэлсэн эхний өдрөө 4 цагийн дотор л дуусаж, арга хэмжээнд залуус цагтаа ирж маш идэвхтэй оролцсон гээд энэ олон гайхалтай үйл явдал давхацсаныг харахад Generation Be залуусын дунд ямар их хүлээлт үүсгээд байсныг баталж байна.

Залуусын шинэ үе Generation Be,.,

Ухаалаг утас, ухаалаг цаг гэхчлэн бидний өдөр тутмын хэрэглээний сонголт ухаалаг гэх үгээр тодотгогддог болсон. Тэгвэл бидний яг энэ цагийн мөчийн ухаалаг сонголт бол Generation Be-гийнхэн байлаа.

Бид ямар зүйлийг дэмжих, хэнд хөшүүрэг болж өгөх, юуг илүү сурталчлах ёстой вэ гэдгийг тэрхүү лекцээс харлаа. Тэр бол мэдээж залуу үеийнхнээ, тэр дундаа Generation Be цоо шинэ үеийнхнийг дэмжих явдал юм.

Залуучуудынхаа хүсэл сонирхол, зорилго тэмүүлэл, мөрөөдлийг хүндэтгэн тэдэнд зориулсан үнэ төлбөргүй лекцийг зохион байгуулж, хамгийн үнэ цэнтэй мэдээллүүдийг өгч чадсан Be brand-дээ баярлалаа.

Оюун бодлынхоо “чадахгүй, бүтэхгүй” гэх хана хэрмээ нурааж, бодлын хүлээсээ тайлсан залуустаа ч мөн баяр хүргэе.

Энэхүү арга хэмжээ нь бүх операторын хэрэглэгчдэд нээлттэй байснаараа онцлогтой байлаа. Цаашид энэ төрлийн олон арга хэмжээг зохион байгуулах болно гэдгээ Be,., брэндийн хамт олон лекцийн үеэр хэлж байсан юм.

Залуус аа, Generation Be-д нэгдэж шинэ үеийн залуусын эрч хүчийг мэдрээрэй!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.