1
Үсний хавчаар
Энэ онд үсний хавчаар томоохон трэнд болох төлөвтэй байна. Эмэгтэйчүүд үүгээр зөвхөн үсээ тогтоох биш дээр нь хүссэн чимэглэл, логогоо наагаад богино үстэй ч хамаагүй зүүх хандлагатай байна.
2
Үсний даруулга
Тансаг шигтгэмэлтэй, торгоор бүрсэн, том жижиг гээд төрөл бүрийн үсний даруулга эмэгтэйчүүдийн сонголт болно.
3
Том малгай, цув
Гадаа халуун байсан ч бороонд явж буй мэт хувцаслах нь тун дэгжин харагддаг аж.
4
Өвөрмөц шил
Нарийн, том, цанчны гээд өвөрмөц хэлбэртэй шилнүүд энэ хавар трэнд болно.
5
Том бүс
Том бүсийг та ажил, үдэшлэг, гэртээ гээд хаана ч зүүсэн дэгжин харагдана.
6
Бээлий
Хэдийгээр бээлийг хүйтний улиралд л өмсдөг боловч алдартнууд бүгд дулаахан байсан ч бээлий өмсөх болжээ. Энэ нь ч 2019 оны загварын чиг хандлагад нөлөөлөх нь мэдээж.
7
Өвөрмөц шилэн оймс болон гутал
Энэ онд хүмүүсийн анхаарлыг татъя хувцаслалтынхаа гол хэсгийг шилэн оймс болон гутлаа болгоорой. Ингэхдээ та өвөрмөц өнгө болон хэлбэртэй гутал, өвөрмөц хээтэй оймс сонгохоо мартав.
8
Толгойны алчуур
Та толгойны алчуураа хувцастайгаа ижил өнгөтэй болгосноор тун загварлаг харагдах болно
9
Том ээмэг
Энэ онд та цагирган гэлтгүй том хэмжээтэй унждаг ээмгийг ч мөн зүүснээр илүү чамин харагдана.
10
Том хэмжээтэй хүзүүний зүүлт
Хэрвээ та нарийн зүүлтээс залхсан бол төрөл бүрийн том хэмжээтэй хүзүүний зүүлт зүүж өөрийгөө илэрхийлээрэй.