1
Үр тариа, будаа, арвай 7:00 - 10:00 цагт
Өглөө идэхэд хамгийн таатай хоол хүнс бол арвай юм. Зөв хооллохыг дэмжигчид үүнээс хэзээ ч татгалздаггүй. Нүүрс ус ихтэй өглөөний цай нь удаан хугацаагаар сэтгэл хангалуун байлгах мэдрэмж төрүүлэхээс гадна, хэт идэх хүслийг дарж өгдөг. Гэхдээ бүх төрлийн үр тариа биед ашигтай биш гэдгийг санах хэрэгтэй. Зүгээр л ганц хоёрхон минут буцалгаад болчихдог будаа тарианд зөвхөн нүүрс уснаас өөр юу байдаггүй. Тиймээс дор хаяад 10 минут буцалгаж байж болдог будаа тариа сонгоорой.
Хөц будаа, цагаан будаа зэрэг бусад нүүрс ус ихтэй үр тариаг үдээс өмнө идэхэд нүүрс ус нь ялгарч боловсроход их хугацаа шаардахаас гадна өөх тос бэлхүүс, ташаанд хуримтлагдах эрсдэлийг бууруулдаг.
2
Самар — 8:00 - 12:00
Самар нь уураг ихтэй, өөх тос элбэгтэй хэдий ч жингээ барихад тусалдаг сайн бүтээгдэхүүн юм. Тэгэхээр жингээ барихыг хүсдэг хүн бүр үдээс өмнө самар идвэл эрч хүчээ авч орой болтол өег явна.
3
Жимс 8:00 - 12:00
Жимс, хүнсний ногоо их хэрэглэдэг хүмүүс жин багатай, таргалах нь ховор байдаг. Жимсийг дангаар нь идэх юм уу, эсвэл уураг өөх тос ихтэй хоолны хажуугаар зууш болгон идвэл ашигтай. Жимс нь өөх хуримтлуулахад тустай маш их ислэгтэй учраас өглөөд идэх нь хэр зохимжтой эсэх дээр хоол шинжээчид өнөөг хүртэл маргасаар байна. Гэхдээ оройдоо нүүрс ус ихтэй хүнс идвэл саахарын ихэнх хэсэг нь өөх болж хувирах учир оройн цагаар жимс идэх нь тохиромжгүй юм.
4
Хүнсний ногоог өдрийн туршид идэхэд тохиромжтой
Хүнсний ногоог өдрийн туршид идэхэд тохиромжтой ч чинжүү, брокколи буюу цэцэгт байцаа, цоохор майлз, спарж, байцаа, яншуй зэрэг ногоон төрлийн хүнсний ногоог хэзээ ч идсэн жин барихад тустай. Учир нь эдгээр ногоо жимслэг, илчлэг багатай байдаг юм.
Харин цардуул, илчлэг ихтэй төмсийг бол үдээс өмнө чанаж эсвэл шараад идэж болно, гэхдээ өдөр бүр биш шүү. Харин нүүрс ус элбэгтэй лууван, улаан манжинг 17:00 цагаас өмнө л идэх нь зүйтэй.
5
Бяслаг 14:00 - 16:00
Бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүн нь уураг элбэгтэй, хоол идэх дур хүслийг бууруулж, бодисын солилцоог нэмэгдүүлэн жин хасахад тун чухал бүтээгдэхүүн юм. Уураг ихтэй зууш, йогурт, тараг, бяслагийг орой идэхэд өлсөхийг хязгаарлаж чадна. Ийм хөнгөн маягийн зуушийг өдөр оройн хоолныхоо дундуур идэж байх нь ашигтай.
6
Мах 15:00 - 18:00
Төмөр агуулсан, хүнд хоолонд тооцдог махыг 18:00 цагаас өмнө хүнсний ногоотой хольж идэх хэрэгтэй. Учир нь идсэн мах шингэхэд дор хаяж 2-5 цаг шаардлагатай байдаг болохоор унтахын өмнө махан хоол идэх нь ходоод гэдэсний дэглэм алдагдах, эмгэг тусах эрсдэл дагуулж мэднэ.