1
Майонез
Өндөгний цагаан болон ургамлын тосоор хольж хийсэн майонез нь арьсыг гайхалтай хурдан чийгшүүлж, зөөлөн болгодог. Үүнийг бэлтгэхдээ та нэг өндгийг хагалаад цагааныг нь ялгаж авна. Дараа нь түүн дээрээ хоолны халбага ургамлын тос хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон майонезаа арьсан дээрээ 10 минут түрхэж байрлуулна.
2
Сүү
Таны арьс хуурайшиж загатнадаг бол хөвөн эсвэл даавууг сүүнд дэвтээгээд дараагаар нь арьсандаа түрхээрэй.
3
Ус
Өдөрт уудаг усныхаа хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлснээр арьсны хуурайшилтыг мэдэгдэхүйц бууруулж болно.
4
Зөгийн бал
Өдөрт нэг удаа арьсан дээрээ зөгийн бал түрхээд 5-10 минут байлгаснаар та ямар ч чийгшүүлэгч бүтээгдэхүүнээс илүү үр дүнг мэдэрнэ.
5
Овьёос
Үхжиж, гуужаагүй арьс заримдаа биеийн бусад хэсэгт ч хуурайшилт үүсгэдэг. Үүнээс салахын тулд овьёосыг устай холиод арьсан дээрээ 10-20 минут байлгаарай. Дараа нь нүүрээ сайтар зайлах хэрэгтэй.
6
Авoкадо
Авокадо жимс нь залуужуулах үйлчилгээтэй. Үүнээс гадна Е аминдэмээр баялаг, арьсыг чангаруулах, тэжээл өгөх тослогтой байдаг. Тиймээс авакадо жимсийг сайтар нухаж зуурмаг болгоод нүүрэндээ түрхэж 30 минут хэртэй байлгахад та тэр дороо л үр дүнг нь мэдэрнэ.
7
Тараг
Арьсны хуурайшилттай тэмцэх гайхалтай арга бол нүүрэндээ тараг түрхэх юм. Тарагны гуужуулах нөлөө нь хуурай арьсыг ховхолж, чийгшүүлдэг. Мөн хүчиллэг найрлага нь загатнаа үүсгэдэг элдэв нян бактерийг устгадаг ажээ. Өдөр болгон гартаа шинэхэн тараг түрхэж байгаад хөл, нүүрэндээ тойрог хэлбэрээр массаж хийгээд 10 минут орчим байлгана. Дараа нь шүршүүрт ороорой.
8
Наргил модны самрын тос
Хуурайшсан арьсыг арчлахад уг тос маш сайн үр дүн авчирна. Наргил модны самрын тос нь хүн болгоны нүүрний арьсанд тохирно гэж байдаггүй. Тийм болохоор бага зэргийг аваад шанаандаа түрхэж үзээд харшил өгөхгүй, юм гарахгүй тохирч байвал хэрэглээрэй. Тосоо бүх бие, нүүрний арьсанд тэр чигээр нь чийгшүүлэгч тос болгож түрхээрэй. Наргил модны самрын үнэрт дуртай хүмүүст маш гоё санагдана. Мөн салоны нѳхцѳлд массажны тосны оронд хэрэглэхэд нэн тохиромжтой.
9
Зуун наст
Зуун наст нь арьсыг чийгшүүлэх онцгой ач тустай. Хуурайшиж, гэмтсэн арьсыг хэдхэн хоногт хэвийн байдалд нь оруулж, чийгшүүлэн, толигор зөөлөн болгох шидтэй юм.
Эхлээд зуун настыг хальсалж, шүүсийг шахаж авна. Үүгээрээ нүүр, хүзүү болон биеийн бусад хэсгүүддээ иллэг хийгээрэй.