1
Тасалгаа гаргах
Орны хөл талд тасалгаа гаргах нь орчин үеийн нэг өрөөтэй байранд моод болоод байгаа хувийн орон зайн мэдрэмжийг бүрдүүлдэг. Тасалгаа болгосон ханыг ширээ тавих, зураг өлгөх зэрэгт ашиглаж болох юм.
2
Орны толгойн тавиур
Гурван нүдтэй, хоёр талдаа ширээтэй модон тавиурыг орны толгой болгон ашиглаарай. Тавиур нь зураг, ном, гоёл чимэглэлийн зүйлс байрлуулах төгс талбар болно.
3
Номын тавиур
Зурган дээрх шиг орны хөлийн тавиурыг та өөрөө ч хийчхэж чадна. Хоёр модон хайрцгийг холбоод, гаднах үзэмжийг нь янзлаад орны хөлдөө байрлуулаарай.
4
Ширээ
Хуучны хийцтэй жижиг модон ширээ энгийн уйтгартай орны хажуугийн шургуулгыг орлож чадна. Бүсгүй хүний жижиг өрөөнд тийм ширээг байрлуулах нь илүү тохиромжтой.
5
Орны хөлийн тавиур
Талбай жижигтэй байранд зай хэмнэх сонирхолтой аргуудын нэг бол орны хөлд тавиур байрлуулж тасалгаа болгон ашиглах юм.
6
Зүүдэг тавиур
Өвөрмөц шийдэлд дуртай хүмүүст хоёр бүдүүн олс, энгийн модон тавцан ашиглан хийсэн энэхүү тавиур төгс санаа болно.
7
Орны хажуугийн шургуулга
Зай багатай өрөөнд овор ихтэй шүүгээ тавихыг хүсэхгүй байвал хүрээндээ шургуулгатай ийм ор сонирхоорой.
8
Минималист тавиур
Ном тавихад зориулагдсан минималист хэв маягийн тавиуруудтай oрны толгой нь унтахынхаа өмнө унших дуртай хүмүүст гайхалтай бэлэг болно.
9
Кабинет
Орыг ханын том шүүгээний голын зайд зурган дээрх шиг байрлуулах нь зай багатай байранд ухаалаг шийдэл болдог.
10
Тэжээвэр амьтны ор
Хэрэв та нохойтой бол орныхоо хөлд нэмэлт жижигхэн ор суурилуулах арга бий.
11
Буйдан
Унтлагын өрөөний талбай хангалттай том бол орныхоо хөлд жижиг хэмжээний буйдан байрлуулж болно.
12
Намхан суурьтай тавилгууд
Өрөөгөө том бөгөөд өвөрмөц, цэвэрхэн шийдэлтэй харагдуулахыг хүсвэл намхан тавилгууд сонгоорой.
13
Дугуй хэлбэртэй тумбочка
Чийдэнгээр гэрэлтүүлсэн дугуй хэлбэртэй тумбочка нь таны өрөөнд маш өвөрмөц, тохилог уур амьсгалыг бүрдүүлж чадна.