Найз нөхөдгүй байх нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

Найз нөхөдтэйгөө харьцахаас татгалзаж, бусдаас өөрийгөө тусгаарлах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг гэнэ. Судалгаанаас үзэхэд найз, нөхөдгүй байх нь хүний биед өдөрт 15 ширхэг янжуур татсантай адил хэмжээний хор хөнөөл учруулдаг ажээ. Харилцааны хомсдлоос үүдэх сөрөг үр дагаврууд дунд жингийн илүүдэл, зүрх судасны өвчлөл гэх мэт олон зүйлс багтаж байна.  Ингээд нөхөрлөл, хүмүүс хоорондын дотно харилцаа биднийг ямар аюулаас аварч байдгийг хамтдаа сонирхоцгооё. 

Найз нөхөдгүй байх нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нас богиносох

Хэдэн сайхан найзтай байхад та ямар ч асуудалгүйгээр 90, магадгүй бүр 100 насалж ч болно. Харин танд тийм итгэл даасан дотно харилцаа байхгүй дээрх тоо 70 руу татагдана. Наслалтад найз нөхдийн тоо, чанар чухал нөлөөтэй байдаг. Хорвоо дэлхийд хорон муу санаатай хүмүүс олон байдаг ч сайн сайхан нь түүнээс их бий гэдгийг санах хэрэгтэй шүү. Тэгэхээр, баасан гарагт гэр бүлийн тань хүн зоогийн газарт очихоор гарвал татгалзах хэрэггүй, харин ч өөрөө найзуудтайгаа зугаал л даа.  Тэр бүхэн л насыг уртасгана шүү дээ.

Нас богиносох

2 Зөнөглөх өвчин

Нидерландын эрдэмтэд харилцааны хомсдлоос үүдэх хамгийн аймшигтай үр дагаврын нэг бол ой ухаан муудах гэдгийг баталсан юм. Ой ухаан муудах нь хүмүүс хоорондын харилцаатай хамаатай эсэхийг судалж үзэхэд нийгмийн идэвхтэй хүмүүст зөнөх өвчин тусах эрсдэл хоёр дахин бага байгааг Голландын эрдэмтэд нотолжээ. Үнэхээр та найз нөхөдтэйгөө уулзах боломжгүй байвал захидал зурвасаар харилцахад болохгүй зүйл үгүй шүү дээ. Ямар ч байсан өөрийгөө бусдаас битгий тусгаарлаарай.

Зөнөглөх өвчин

3 Таргалалт, чихрийн шижин

Найзуудтайгаа уулзахаас татгалзаж, ганцаардмал байх нь жин нэмэгдэхэд нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Ганцаардмал хүмүүс амттан, түргэн хоол их иддэг учир таргалахаас гадна чихрийн шижин тусах магадлалтай байдаг. Харин олон найз нөхөдтэй, бусадтай сайхан харилцаатай байх нь жин нэмэгдүүлдэггүй ба бодисын солилцоог түргэсгэдэг гэнэ. Тэгэхээр хэр олон найз нөхөдтэй байна, төдийчинээ гуалиг, сайхан биетэй байна гэсэн үг юм шүү.

Таргалалт, чихрийн шижин

4 Зүрхний шигдээс

Нийгмээс тусгаарлагдмал байх нь  зүрх судасны тогтолцоонд муугаар нөлөөлдөг болохыг Чикаго-гийн эрдэмтэд тогтоожээ. Гадуур гарахгүй, бусадтай харилцахгүй байх тусам  эрсдэл нэмэгдэж байдаг ба улмаар зүрхний дутагдалд орох аюултай гэнэ. Удаан хугацаанд ганцаардмал байсан хүн  дунд эргэм насандаа зүрхний шигдээсээр нас барах эрсдэлтэй байдгийг Шведийн эрдэмтэд нотолж байжээ.

Зүрхний шигдээс

5 Өөртөө итгэлгүй байх

Нөхөрлөл нь хүнийг өөртөө итгэлтэй, сэтгэл зүйн хувьд өөдрөг болгодог. Шалтгаан нь тун энгийн:

  • Найзууд чинь амжилтаар тань бахархана. Байр худалдаж авснаас эхлээд үсээ сайхан засуулчихсан байхад л таныг магтаж, урам өгч байдаг.
  • Танд таагүй явдал тохиосон үед сэтгэлийг тань өөдрөг болгож, алдаагаа засахад чинь тусална.
  • Найзууд чинь таны хүрээллийг өргөтгөж байдаг. Та ганцаараа тэр бүр олны дунд ороод байж чадахгүй шүү дээ.

Өөрийгөө дутуу үнэлэх нь сэтгэцийн олон асуудал дагуулж байдаг. Та хямарч, уур бухимдалтай байхаас гадна бие бялдрын хувьд сул дорой болдог.

Өөртөө итгэлгүй байх

6 Дархлаа сулрах

Амьд харилцаа дутагдвал сэтгэлийн хямралд ордог. Улмаар танд ганцаараа байх нь таатай сайхнаар төсөөлдөг болно. Мөн бусдаас зайгаа барьж, хэнд ч итгэхээ болино. Эцэст нь дархлаа муудаж өвчинд өртөмтгий болдог юм. Сэтгэл судлаачид үүнийг нийгмийн бухимдал гэж нэрлэдэг.

Дархлаа  сулрах

7 Амьдрах хүсэлгүй болох

Найз, нөхөдтэй байх нь аз жаргалтай байх нэг шалтгаан шүү дээ. Та тэднээсээ татгалзвал уйтгар, гуниг руу л явна гэсэн үг. Таны найз, нөхөд тань инээд хөөрөөр дүүрэн байснаар та жаргалтай байгаагаа мэдэрнэ. Учир нь хүмүүс сэтгэл санааныхаа байдлаар нэгдэж хамтдаа аз жаргалтай байж, баярлаж хөөрдөг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Таны амьдрах хүсэл эрмэлзэл, урам зориг бусдад ч нөлөөлж байдаг учир аль болох сайхан бүхнээр өөрийгөө болон найз нөхдөө тэтгэж байгаарай.

Амьдрах хүсэлгүй болох

8 Хорт зуршлууд

Сайхан нөхөрлөл биднийг төлөвшүүлж байдаг. жишээлбэл, найзууд дундаасаа та л ганцаараа тамхи татдаг байвал яваандаа таагүй зуршлаа хаях магадлал өндөр байдаг гэнэ. Ядахдаа л өдөрт татдаг тамхины чинь тоо цөөрөх болно. Учир нь таны бүх найзууд тамхи татдаггүй шүү дээ.

Хорт зуршлууд

9 Бухимдлаа тайлж чадахгүй байх

Өсвөр насандаа найзуудтайгаа сайхан харилцаатай байх нь насанд хүрсэн хойно сайн нөлөө үзүүлдгийг судлаачид анхааруулж байна. Энэ нь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг. Ийм хүн сэтгэлийн дарамт, уур бухимдлаа даван  туулах чадвар сайтай байдгаас гадна бусадтай сайхан харилцаа үүсгэж өөрт тулгарсан бэрхшээлээсээ хурдан ангижирч чаддаг байна.

Бухимдлаа тайлж чадахгүй байх

10 Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй байх

Энэ бол цэвэр сэтгэл зүйтэй хамааралтай юм. Таны найз, нөхөд таниас илүү байвал танд тэдний зиндаанд хүрэх юмсан гэдэг эрмэлзэл төрнө. Энэ бол атаархал биш, зүгээр л  бусдаас дутахгүй байхсан гэсэн хүсэл шүү дээ. Мэдээж та өөрөөсөө эрс ялгаатай хүмүүстэй дотно харилцаа үүсгэхгүй учир найз нөхдөөсөө тусламж авч, өөрийгөө хөгжүүлэх арга замыг эрэлхийлж байх нь зөв юм.

Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()