Бидний өдөр тутам хийдэг зүйлс гадаад төрхөнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Таны амьдралын хэв маяг гадаад төрхөн дээр тань ил харагддаг юм. Зөвхөн муу зуршил ч гэлтгүй таны өдөр тутмын хэвшил ч үүнд нөлөөлдөг. Энэ үүднээс таны ажлын онцлогоос шалтгаалсан хүний бие хэрхэн өөрчлөгддөг тухай хүргэе.

Бидний өдөр тутам хийдэг зүйлс гадаад төрхөнд хэрхэн нөлөөлдөг вэ?

1 Та хүүхэдтэй

9 сарын турш үргэлжилсэн жирэмслэлтээс үүдэж эмэгтэй хүний бие организм бүхэлдээ өөрчлөгддөг. Ингээд удаан хугацааны турш хуучин хэвэндээ ордог учир мэргэжлийн массажист энэхүү өөрчлөлтийг шууд анзаарах болно. Үүнээс гадна зарим эмэгтэйчүүдийн бугуй өвддөг бөгөөд энэ нь хэсэг хугацааны дараа эдгэдэг байна.

Та хүүхэдтэй

2 Та удаан хугацааг машинд өнгөрүүлдэг

Жолооч нарын суудаг байрлал ихэнхидээ буруу байдаг бөгөөд өвдөг нь ташаанаас дээш байж, харин цээжээрээ урагш тонгойдог. Үүнээс болж мөр болон нуруунд ачаалал ирж,тухайн хүн толгойгоо хүзүү рүүгээ татаж эхэлдэг байна. Хэрвээ та урт хугацааг жолооны ард өнгөрүүлдэг бол биеэ амрааж, нуруу амраагч авахыг бодоорой. 

Та удаан хугацааг машинд өнгөрүүлдэг

3 Буруу байрлалтай унтдаг

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар толгой болон өвдөг хоёулаа дэрэн дээр байх нь унтах зөв байрлал гэнэ. Үүнээс гадна дээшээ харж унтах хэрэгтэй аж. Харин гэдсэн дээрээ унтах дуртай хүмүүс өглөөд хүзүүний асуудалтай сэрдэг бөгөөд энэ асуудал даамжирснаар нуруу муруйх магадлалтай.

Буруу байрлалтай унтдаг

4 Багадаа бэртэл авч байсан

Гэмтэл бэртэл авах нь үргэлж ямар нэгэн сөрөг үр дагаварыг дагуулж байдаг учир мэргэжилтэн энэ байдлыг анзаарахгүй байх нь юу л бол. Жишээлбэл:Нуруу, хөл болон ташаагаа гэмтээж байсан хүмүүсийн хөлний урт нь өөр байдаг гэнэ. Та энэ талаараа аль хэдийн мартсан байж болох ч мэргэжлийн массажистын нүднээс энэ байдлыг нуух боломжгүй.

Багадаа бэртэл авч байсан

5 Та ухаалаг гар утсыг хэтрүүлэн хэрэглэдэг

Бид ухаалаг гар утсанд их хэмжээний анхаарал хандуулснаар өөрийгөө ямар байрлалтай сууж байгаагаа төдийлөн анзаардаггүй. Толгой утасны дэлгэц рүү тэмүүлж, мөр өргөгдөж, хүзүүний булчин дарагддаг. Ингээд удаан хугацааны турш энэ байрлалтай суух нь мөрийг далий болгох магадлалтай. Тиймээс хэрвээ та ухаалаг гар утасны байнгын хэрэглэгч бол богино хугацаанд ч болов амарч, хүзүүгээ амрааж байгаарай.

Та ухаалаг гар утсыг хэтрүүлэн хэрэглэдэг

6 Та нэг мөрөн дээрээ цүнхээ үүрдэг

Туршлагатай массажист бол таны нэг тал илүү их ачаалалтай болохыг хараад шууд л мэднэ. Үргэлж нэг талдаа хүнд цүнх үүрэх нь ташааны ясны нөлөөлж, ташааг налуутай болгодог байна. Тиймээс энэ асуудлаас хол байхын тулд цүнхээ үргэлж сольж барих хэрэгтэй.

Та нэг мөрөн дээрээ цүнхээ үүрдэг

7 Та харшилтай

Нүд, дух болон хацран дээр мэдрэмтгий цэгүүд байдаг бөгөөд хэрвээ та харшилтай бол энэ цэгүүд үрэвсдэг байна. Үүнийг хараад мэдэх боломжтойгоос гадна гараараа дарж мэдрэх боломжтой. Дарж үзэхэд яг л хавантсан мэт мэдрэмж төрдөг аж.

 

Та харшилтай

8 Компьютерын ард ажилладаг

Олон цагийн турш компьютерын ард суух нь хэд хэдэн сөрөг талтай. Нэгдүгээрт, мөр болон хүзүүний булчин чангарна. Хоёрдугаарт, нурууны доод хэсэг ихээр гэмтэж, ташаа муруйдаг байна. Үүнээс гадна ачааллыг буруу хуваариласнаас болж өгзөг болон хөл өвддөг.

Компьютерын ард ажилладаг

9 Хоол боловсрууах эрхтний асуудал

Өтгөн хатах асуудалтай үед гэдэс хатуурдаг бөгөөд массажист гэдсэнд тань хүрмэгцээ л энэ асуудлыг мэддэг. Азаар массажист энэ асуудлыг хялбархан шийдвэрлэж чадна.

Хоол боловсрууах эрхтний асуудал

10 Та хүнд цүнх үүрдэг

Цүнхийг буруу үүрэх үед маш олон сөрөг тал илэрдэг бөгөөд зүрхний асуудал ч үүсэх магадлалтай. Хамгийн наад захын жишээ гэхэд л цүнхний мөр даланд шигдэж энэ хэсгийн булчин чангардаг. Тиймээс цүнхээ зөв сонгох хэрэгтэй бөгөөд цүнх нь нуруунд сайн наалдах хэрэгтэй. Цүнх нь бүстэй байвал илүү давуу талтай.

Та хүнд цүнх үүрдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()