1
Саудын Араб
Саудын Араб улс хүүхдэд гадаад, бүдүүлэг утгатай эсвэл лалын шашинтай харш нэр өгөхийг хориглодог.
Жишээ нэрс: Линда, Тэнгэрийн элч, Маяа, Хатан хаан, Алис, Бэн, Их элч гэх мэт нэрс хориотой.
2
Франц
Францчууд саяхныг хүртэл хүүхдэдээ дураараа нэр өгч болдог байжээ. Харин иргэд нь хэт этгээд нэр өгч эхэлснээс болж 1993 онд улсаас заавал зөвшөөрөл авч байж нэр өгдөг болсон байна.
Жишээ нэрс: Нателла, Гүзээлзгэнэ, Мини Күүпер, Ханхүү Уиаллиам гэх мэт нэрс хориотой.
3
Исланд
Исландчууд зөвшөөрөгдсөн нэрсийн жагсаалтаас сонгож хүүхдэдээ нэр сонгодог. Тус жагсаалт нь нийт 3600 нэрсээс бүрддэг гэнэ. Хэрвээ эцэг, эхчүүд хүүхдэдээ жагсаалтаас гадуурх нэр өгөхийг хүсвэл хүсэлт гаргадаг бөгөөд түүнийг нь тусгай хороо хэлэлцдэг юм. Гэхдээ хүүхдэдээ өгөх нэр нь Исландын уламжлалт нэр байх ёстой байдаг.
Жишээ нэрс: Дункан, Зой, Энрикэ, Лудвиг гэх мэт нэрс хориотой.
4
Португаль
Португаличууд хүүхдэдээ үндэснийхээ уламжлалт нэрсээс сонгож өгөх ёстой байдаг. Хоч болон товчилсон үгсийг сонгох эрхгүй. Португалийн засгийн газар эцэг, эхчүүдэд зориулсан нэрсийн жагсаалттай.
Жишээ нэрс: Рианна, Нирвана, Викинг, Саяонара, Жимми гэх мэт нэрс хориотой.
5
Герман
Германчууд хүүхдэдээ нэр өгөхийн өмнө иргэний бүртгэлийн газраас зөвшөөрөл авах ёстой байдаг. Эцэг, эхчүүд хүүхдэдээ ирээдүйд бусдын доог болохооргүй, хүйсэнд нь тохирсон нэр өгөх ёстой байдаг.
Жишээ нэрс: Адолф Гитлэр, Осама Бин Ладен, Вуудсток, Пянз тоглуулагч гэх мэт нэрс хориотой.
6
Дани
Данийн иргэд улсаасаа зөвшөөрөгдсөн эмэгтэй 18 мянга, эрэгтэй 15 мянган нэрсийн жагсаалттай.
Жишээ нэрс: Сармагчин, Буд, Ашли, Якоб гэх мэт нэрс хориотой.
7
Малайз
Малайзчууд ямар нэгэн цол, өнгө, тоо, хүнсний ногоо, жимс, багаж хэрэгсэл болон хараалын үгийг хүүхдийнхээ нэрэнд оруулах боломжгүй байдаг.
Жишээ нэрс: Галзуу, Өмхий, Бөгтөр, 007, Гитлер гэх мэт нэрс хориотой.
8
Швед
Шведчүүд хүүхдэдээ ганцхан үсгээс бүрдсэн нэр өгч болдоггүй. Мөн хүүхдийг ирээдүйд эвгүй байдалд оруулж болох нэрс хориотой байдаг.
Жишээ нэрс: Элвис, Аллах Акбар, К8 гэх мэт нэрс хориотой.
9
Швейцар
Швейцарчууд иргэний бүртгэлийн төв дээр очиж өөрсдийн сонгосон нэрээ баталгаажуулах ёстой байдаг. Тэд өөрсдийнхөө овгоор хүүхдээ нэрлэж болдоггүй ба библи дээр гардаг сөрөг дүр болон газрын нэр сонгох хориотой байдаг. Мөн тухайн хүүхдийн нэр заавал хүйсэндээ тохирсон байх шаардлагатай.
Жишээ нэрс:Кэйн, Жудас, Брүүклин, Шанел, Парис гэх мэт нэрс хориотой.
10
Шинэ Зеланд
Шинэ Зеландад 100-аас их үсэгтэй нэрийг хүүхдэдээ өгч болдоггүй. Мөн цол, ямар нэг мэргэжлийн нэрс болон тэмдэг нэрийг хүүхдэдээ өгөх хориотой байдаг.
Жишээ нэрс: Тарган, Бурхан, ХавайНью-ЙоркТайландБангкокТалулаСиднейТокиоСубариХирошима, аргалзагч, Шүүгч гэх мэт нэрс хориотой.
11
Мексик
Мексикт сөрөг утгатай үг, компанийн нэр, бодит бус хүмүүсийн нэрсийг хүүхдэдээ өгөх хориотой байдаг.
Жишээ нэрс: Тайрдас, Хермиона, Бургер Кинг, Робокоп, Дотуур өмд, Твиттер гэх мэт нэрс хориотой.
12
Австрали
Австралид зэрэг цол, хараалын үг, Англи цагаан толгойноос гадуурх үсэгтэй, хуулиар хориглосон зүйлсийн нэрсийг хүүхдэдээ өгөх хориотой байдаг.
Жишээ нэрс: ROFL, LOL, iMac, Есүс Христ, Марихуан, Чөтгөр, Эрхэм дээдэс гэх мэт нэрс хориотой.