Ор мөргүй устаж алга болсон 10 соёл иргэншлийн түүх

Үй олон хүн амтай бүхэл бүтэн соёл иргэншил ямар ч ул мөр үлдээлгүй, сураггүй алга болно гэдэг маш сониноос гадна нууцлаг байх нь мэдээж. Заримдаа шөнө ниссэн дүүрэн зорчигчтой нисэх онгоц алга болох, усан онгоц гэнэт живээд олдоогүй тохиолдлууд дуулдаж л байдаг. Гэхдээ бүхэл бүтэн соёл иргэншил богино хугацаанд устаж үгүй болсон гэхээр аймшигтай биш гэж үү? Ингээд дэлхийн түүхээс арчигдсан соёл иргэншлүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Ор мөргүй устаж алга болсон 10 соёл иргэншлийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрдэмтэн судлаач, археологичид эрт үед мөхөж сөнөсөн соёл иргэншил, хот сууринд аж төрөн амьдарч байсан хүмүүсийн ул мөрийг судалж, тэдгээр нь ямар учир шалтгаанаас болж сүйрснийг олж тогтоохыг хичээдэг. Мөн түүнчлэн тэдгээр соёл иргэншилд тохиолдсон зүйлс манай эринд тохиолдох эрсдэлтэй эсэхийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга замыг олохоор чармайж байдаг. Зарим устсан соёл иргэншил нь хэдэн зуун мянга хүртэл хүн амтай, нэлээд хүчирхэг байсан гэдэг. 

 

1 Набатанчууд (Nabateans)

Семитчүүд бол Араб, Акаадиан, Еврей гэх улсуудыг багтаасан эртний бүлгэмүүдийн нэг юм. Уг бүлэгт Набатанчуудын соёл иргэншил салшгүй холбоотой бөгөөд тэд Македончууд довтолтол буюу МЭӨ 312 он хүртэл оршин тогтносон түүхтэй. Набатанчууд нь Сири, Араб, Палестины хооронд байрладаг байсан ба нэлээд их хүн амтай байсан. Тэдний бичгийн соёл нь өнөөгийн Араб хэлний суурь болж үлдтэлээ хөгжсөн аж.

Набатанчууд нь худалдаа арилжааны маш олон зам, маршрутыг  бий болгож, тэр үедээ технологиороо хамгийн хөгжингүй нь байсан. Тухайлбал, Арабын хуурай цаг агаарыг даван туулахын тулд усны системийг олноор байгуулж байжээ. Набатанчуудын үлдээсэн олон тооны байгууламж нь тэднийг инженерийн гайхамшигт ур ухаантай, чадвартай ард түмэн байсныг илтгэдэг. Түүхийн баримтаас үзэхэд Ромын Эзэн хаан Траян нь Набатанчуудтай МЭ 105-106 он хүртэл харилцаатай байсан гэдэг. Тэр цагаас хойш Набатанчуудын сураг тасарчээ.

Набатанчууд (Nabateans)

2 Кловисчүүд (Clovis People)

Нью Мексикт байж үзсэн хүн бүр тэнд өмнө нь ямар нэг соёл иргэншил оршин байсан гэдэгт итгэхгүй. Уг бүс нутагт байсан Кловисчүүд Америк тивийн эртний соёл иргэншилтэй холбоотой.

Энэ газар нутгаас археологийн маш чухал, ховор нээлтүүд болох хурц ирмэгтэй объектууд, зэвсэг, ясан эд зүйлс, алх гэх мэт зүйлс олдож байжээ. XXI зууны шинжлэх ухааны ололтод тулгуурлан тэдгээрийг МЭӨ 9050-8800 онд хамаарагдаж байсныг нарийвчлан тогтоосон аж. Мөн тэдгээртэй яг ижил зүйлс хойд Америкийн газар нутгаас олдсон нь Кловисчүүд өргөн уудам нутагт тархан амьдарч байсныг илтгэдэг. Гэхдээ уг ард түмэн бүрэн устаж алга болсныг онцлох хэрэгтэй билээ. 

Кловисчүүд маш их хүн амтай байсан бөгөөд Ромчуудтай адил өргөн уудам газраар тархан жижиг бүлэгт хуваагдаж, бие биеэсээ алслагдсанаар Америк тивийн соёл иргэншлийн үндэс суурь болсон гэх таамаглал байдаг. Учир нь өмнөд Америкт эрт үед амьдарч байсан хүмүүсийн генд шинжилгээ хийхэд Кловисчүүдтэй холбоотой байсан гэдэг нь нотлогджээ. Зарим судлаачид Кловисчүүдийг арслан заан агнаж хооллодог байсан ч гэж үздэг.

Кловисчүүд (Clovis People)

3 Чаталчууд (Catalhoyuk)

Чаталчууд шинэ чулуун зэвсгийн үед хамаардаг байсан ба маш богино хугацаанд устаж үгүй болсон гэгддэг. Чаталчууд нь одоогийн Туркийн газар нутагт МЭ 7500-5700 жилийн хооронд амьдарч байжээ. Бусад эртний соёл иргэншлүүдээс ялгаатай нь тэд шавар тоосгоор барьсан байшинд амьдардаг байсан юм. Мөн уг соёл иргэншлийн гар урлал өндөр төвшинд хөгжсөн байжээ. Чаталчууд нь шашин сүсэг, мөргөлийнхөө дагуу олон тооны хана туурганы зураг, шүтээн босгосон байдаг. Тэдгээр хүмүүс үр тариа болон бусад олон төрлийн ургац тариалж амьдардаг байсан юм. Судлаачид Чаталчуудын талаар идэвхтэй судалж, шинэ баримт олохоор өдөр бүр ажилладаг гэдгийг онцлох нь зүйтэй.

Чаталчууд (Catalhoyuk)

4 Рапа Нуи (Rapa Nui)

Устаж алга болсон соёл иргэншлүүдээс хамгийн алдартай нь Рапа Нуи-гийн ард түмэн билээ. Рапа Нуи-чууд нь Ийстер Айландын хамгийн анхны оршин суугчид бөгөөд өөрсдийн бүтээсэн хөшөөгөө түүх болгон үлдээсэн байдаг. Полинези-чүүд одоогийн Чили-д харьяалагддаг байсан ч тэндээсээ 3500 км-ийн зайтай амьдардаг байжээ. Тэдний хэрхэн Ийстер Айландад очиж суурьшсан түүх нь яаж устаж үгүй болсноосоо дутахгүй сонирхолтой, нууцлаг байдаг.
Рапа Нуи-чүүд юуны улмаас устаж алга болсон бэ гэж үү, тэд хэт замбараагүй хэрэглээнээсээ болж өлсгөлөнд нэрвэгдэж устсан гэдэг. Ийстер Айландын эко системийн сүйрлийн шалтгаан хархаас үүдэлтэй бөгөөд түүнээс болж Рапа Нуи-чүүдыг маш хол өөр арал руу нүүсэн гэж үзэх нь бий. Гэхдээ тус соёл иргэншлийн устсан шалтгаан өөр олон хүчил зүйлтэй холбоотой байж магадгүй юм.

Рапа Нуи (Rapa Nui)

5 Минойцууд (Minoans)

Минойцууд бол хүрлийн үеийн соёл иргэншил бөгөөд Афины алтан үе болон Агуу Александраас ч өмнөх МЭӨ 3000-1000 жилд хамаарагддаг. Минойцууд нь эргэлзээгүй Грекийн соёл иргэншлийн суурь бөгөөд түүхийн ном сударт бичигдсэн хамгийн алдартай ёс заншил, соёл иргэншлүүд Минойцуудаас гаралтай байдаг. Тэд бөөгийн зан үйлтэй байсан учир амьтдаар өргөл өргөж шатаадаг байжээ.
Эртний Египетчүүд Минойцуудыг их хүчирхэг байснаас гадна тэр үедээ технологийн өндөр хөгжилтэй байсан тухай тэмдэглэж үлдээсэн байдаг. Мөн тэдний дуу хөгжим, бүжиг ихэд өргөн дэлгэрч байжээ. Гэхдээ эцсийн дүнд Минойцууд мөхөж алга болсон юм. Судалгаагаар тэдний сүйрлийн шалтгааныг галт уулын дэлбэрэлттэй холбож үздэг. Харин Грекийн түүх судлаач, алдарт Геродот (Herodotus) устсан шалтгааныг нь тахал, өвчин зовлонтой холбон бичсэн байдаг.

Минойцууд (Minoans)

6 Кукутень-Трипольскийн соёл иргэншил (Cucuteni-Trypillian Culture)

МЭӨ 5400-2700 оны хооронд өнөөгийн Молдав, Румын, Украин болон Карпатын нуруудын ойролцоо Кукутень-Трипольскийн соёл иргэншил оршин тогтнож байжээ. Харамсалтай нь тэд дэлхийн хөрснөөс арчигдан алга болсон билээ. Уг иргэншил нь усны эх үүсвэрт ойр, газар тариаланд түшиглэдэг байснаас гадна байшин барилга барьж амьдардаг байсан. Тухайн үед бусад соёл иргэншлүүд дөнгөж л энэ жишгийг эхлүүлж байжээ. Тэд устаж алга болохоосоо өмнө 350000 км2 талбай эзлэн оршин тогтнодог байсан юм.

Кукутень-Трипольскийн соёл иргэншил (Cucuteni-Trypillian Culture)

7 Анасази (Anasazi)

Хойд Америкийн баруун өмнөд хэсэгт байсан Анасазигийн соёл иргэншил нь устаж үгүй болохоосоо өмнө хүн төрөлхтөнд маш олон барилга байгууламж, эд өлгийн зүйлс үлдээсэн байдаг. Уг соёл иргэншил нь оршин байсан газар нутгийнхаа цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж устсан байж болзошгүй юм. Тухайн бүс нутагт усны нөөц хангалтгүй байсан юм.
Тэдний цавчим хадны хажуугаар барьсан олон байгууламжууд нь одоо эзэнгүй хаягджээ. Эрт дээр үед тэдгээр барилга байгууламжууд руу гаднаас нь халдах ямар ч боломжгүй байжээ. Тэдэн рүү булаан эзлэгчид дайрах үед Анасазичууд өөрсдийн байшиндаа ороод, шатаа хураачихдаг байсан гэдэг.

Уугуул Америкийн олон овог аймаг болон зарим эрдэмтэн судлаачид Анасазичуудыг бүрэн устсан гэж үздэггүй бөгөөд эртний Ромчуудын адилаар олон жижиг хэсэг болж тархсан гэж тодорхойлдог. Мөн зарим овог аймгууд өөрсдийгөө Анасазичуудын үргэлжлэл гэж тайлбарлах нь бий.

Анасази (Anasazi)

8 Набта Плайя (Nabta Playa)

Эртний Набта Плайячууд бол шинэ чулуун зэвсгийн үед буюу МЭӨ 11000-6000 жилийн тэртээ одоогийн Египетийн өмнөд хэсгээр түлхүү амьдарч байсан билээ. Набта Плайячууд нь нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн байсан. Цаг уурын байдлаас хамаарч жилийн зарим үед ус элбэгтэй, зарим үед гандуу хуурай нөхцөлд амьдардаг байжээ. Хэдий тийм байсан ч тэд соёл иргэншил болтлоо суурьшин амьдарч чадсан юм.
Уг соёл иргэншил устаж үгүй болохоосоо өмнө чулуун тойрог гэх мэт олон зүйлсийг хүн төрөлхтөнд үлдээж амжсан юм. Уг чулуун тойрог нь оддын байрлалыг илэрхийлдэг бөгөөд газар доорх амьтдын үлдэгдлээс үзэхэд тэд бурхдад тахил өргөдөг байсан байж болзошгүй юм. Стоунхенжийг байгуулсан соёл иргэншилтэй нэг адилаар Набта Плайячууд ч цөөрсөөр, эцэст нь алга болсон юм.

Набта Плайя (Nabta Playa)

9 Кхмерийн эзэнт гүрэн (Khmer Empire)

Түүхийн баримтуудаас үзэхэд Кхмерийн эзэнт гүрэн хамгийн сүүлд устсан соёл иргэншлүүдийн нэг юм. Кхмерийн эзэнт гүрэн МЭ 802-1431 онуудад зүүн өмнөд Азид буюу одоогийн Тайланд, Камбож, Лаос, Вьетнам зэрэг орнуудын газар нутаг дээр оршиж байсан юм. Тэд Буддын болон Хинди зэргийн холимог шашинтай байжээ. Кхмерийн эзэнт гүрэн одоогийн зүүн Ази  дахь гайхалтай сүм дуган, хөшөө дурсгалыг босгон үлдээжээ.

Тэдний мөхлийн шалтгааныг зарим хүмүүс цагаачилж ирсэн Тай үндэстнүүд Кхмерийн хүн ардыг аажмаар өөрсдөдөө уусгасан гэж үздэг. Бусад нь сүйрлийн шалтгааныг дайн, цаг уурын өөрчлөлттэй холбодог.

Кхмерийн эзэнт гүрэн (Khmer Empire)

10 Ольмек (Olmecs)

Ольмекийн соёл иргэншил бол Мезоамерикийн соёл иргэншлийн гол хэсэг нь билээ. Ольмекчүүд нь хүн төрөлхтөнд олон гайхалтай барилга байгууламж, хөшөө дурсгалыг үлдээсэн ба тэдгээр нь одоог хүртэл хадгалагдсаар байдаг. Ольмекчүүд МЭӨ 1200-400 оны үед амьдарч байснаас гадна онгон шүтээн мөргөлтэй байсан. Тиймдээ ч тэд пирамидтай төстэй олон дуган босгосон байдаг. Уг соёл иргэншил нь Ийстер Айландын Полинезичүүд шиг аварга том чулуун толгойнуудыг сийлэн үлдээсэн байдаг. 
Ольмекчүүд устахаасаа өмнө нэлээд урт хугацаанд оршин тогтнож байсан боловч тэдний хэл, соёл гэх мэт олон зүйлсийн талаар бид хангалттай сайн мэддэггүй. Ольмекчүүд МЭӨ 400 оны үед дэлхийн түүхээс арчигдсан билээ.

Ольмек (Olmecs)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()