Өнөөг хүртэл олж чадаагүй 4 эрдэнэсийн сан

Эртний судлаач, хайгуулчид, олборлогчид болон сониуч жуулчдын хүчин чармайлтыг оролцуулахгүйгээр эрдэнэс хайгч түүхчдийн ч хайж олж чадаагүй эрдэнэсүүд байдаг. Манай гарагийн хаа нэгтээ олсон хүнээ саятан болгож чадах зоостой авдар, үнэт эдлэл, эртний урлагийн бүтээлүүд, их хэмжээний алтан гулдмай болон өөр янз бүрийн эд зүйлс нуугдсаар байна. Бид энэхүү нийтлэлдээ одоо хүртэл олдоогүй байгаа дөрвөн эрдэнэсийн сангийн тухай өгүүлнэ. Та эрэлд гарахад бэлэн үү?    

Өнөөг хүртэл олж чадаагүй 4 эрдэнэсийн сан

1 «Малайн барс» хэмээх эрдэнэсийн сан

Энэ түүх Дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхэлжээ. Тэр үед Японд «Кин но юри» орчуулбал «Алтан сараана» гэсэн нэртэй нууц бүлгэм байгуулагдаж байжээ. Түүний зорилго нь Зүүн Өмнөд Азийн бүхий л соёлын дурсгалт зүйлс буюу алт, хөшөө баримал, чухал бичиг цаас, урлагийн бүтээл болон бусад зүйлсийг хураан цуглуулах явдал байжээ. «Буянтай үнэт зүйлсийг дайсны гарт оруулахгүй» гэмээр гэж нэрлэж болохоор юм уу.  «Кин но юри» бүлгэмд хэрэгтэй эд зүйлсээ ямар аргаар олж авахыг зөвшөөрдөг байжээ. Хэрвээ эзэмшигч нь сайн дураараа өгөхгүй бол тонож дээрэмдэж ч болдог байсан. Үүнийг далимдуулж дээрэм тонуул хийгчид хүмүүсийн хувийн эзэмшлийг дээрэмдээд зогсохгүй музей, банк болон ариун сүм хийдийг ч тонож эхэлсэн юм.

«Малайн барс» хэмээх эрдэнэсийн сан

Тэд хулгайлж дээрэмдсэн эрдэнэсээ Филиппины ширэнгэн ойн хаа нэгтээ орших агуйд түр зуур хадгалж байжээ. Энэ газрыг Малайзын Бар хочоороо нэрд гарсан Генерал Ямашита болон түүний багийнхан өдөр шөнөгүй хамгаалж байв. Эрдэнэсийг ажиллагаа дууссаны дараа Япон луу явуулах ёстой байсан ч Ямашита-гийн хамтран зүтгэгчид булааж авсан юм. Гэвч дайн дууссан тухай гэнэтийн мэдээ засгийн газрынхны анхаарлыг хулгайлагдсан урлагийн бүтээлүүдээс түр сарниулсан юм.

Малайзын Бар— Генерал Томоюки Ямашита

Хэрвээ 1988 онд эрдэнэсийн хайгуулч Роджелио Роксас Филиппиний хуучин ерөнхийлөгч Фердинанд Маркос-ын эсрэг зарга мэдүүлээгүй бол энэ бүхэн домог хэвээрээ үлдэх байсан ч байж мэднэ. Эрдэнэсийн сангийн хайгуулч эр 1961 онд Ямашита-гийн цэргүүдийн нэгний хүүтэй танилцжээ. Тэрбээр түүнд эрдэнэс байгаа цэгийг тэмдэглэж газрын зураг зурж өгчээ. Арван жилийн дараа Роксас хайгуулын багаа бүрдүүлж, ширэнгэн ойгоос ариун дагшин агуйг олсон юм. Тэр үед Роксас болон түүний багийнхан аварга том Буддын хөшөө болон алттай авдрыг эхэлж авч яваад үлдсэн эрдэнэсийг хожим буцаж ирж авахаар шийджээ.

Уг үйл явдлын дараа Роксас-ыг баривчилж (түүнд эрдэнэсийг эрж хайх зөвшөөрөл байсан) удаан хугацаагаар шоронд хорьж, агуйн байгаа газрыг мэдэхийг оролдсон ч хайгуулч залуу бууж өгөөгүй байна.

 

1965 - 1986 онд Филиппиний ерөнхийлөгч байсан Фердинанд Маркос-ын хөрөг

Шүүх 1996 онд түүний ерөнхийлөгч асантай хийсэн заргыг зөвшөөрч,  Маркос-ын бэлэвсэн эхнэрт Роксас-ын төрөл саданд 13 тэрбум доллар төлөх үүрэг даалгавар оноожээ. Эрдэнэсийн сангийн хайгуулч өөрийнх нь хэргийг нь шүүж эхэлснийг сонсохоосоо өмнө нас нөгчиж, өнөөх нандин газрын зургаа хэнд ч дамжуулан өгч амжаагүй аж. Тийм учраас  л «Малайзын бар»-ын эрдэнэс одоог хүртэл Филиппиний ширэнгэн ойн хаа нэгтэй хэвтэж байх магадлал маш их байгаа юм.

2 Испанийн далайд живсэн сан хөмрөг

Флорида-ын Веро-Бич хэмээх далайн эргийг "Эрдэнэсийн эрэг" гэж нэрлэдгийг цөөхөн хүн мэддэг байх. Учир нь жуулчид энэ далайгаас алт, мөнгөн зоосыг байнга олдог ажээ. Энэ гайхмаар үзэгдэл 1715 онд Испани цэргүүд Латин Америкийн орнуудаас  олон жилийн турш цуглуулсан төрөл бүрийн эрдэнэсээ хөлөг онгоцонд ачиж явахдаа уг далайд живж байсан юм.         

Испанийн далайд живсэн сан хөмрөг

Испанийн цэргийн далбаат хөлөг онгоц «Нуэстра Синьора-де лас Мерседес»

Уг эрдэнэсүүд олон асуудлын улмаас нутагтаа очиж чадаагүй Испаний бүх сан хөмрөг байжээ. Хөлөг онгоцнууд арай гэж гэрийн зүг хөдөлсөн боловч ахмад Хуан Эстебан де Убилла шуурганы улирлыг үл хайхарч үйлийн үртэй алдаа хийсэн юм. Үүний улмаас хөлөг онгоц ширүүн шуурганд өртөж хад мөргөн сүйрчээ. Зуу зуун далайчин тэр дороо л живж, амьд үлдэгсэд нь эрэг дээр гарч тусламж ирэхийг олон сараар хүлээсээр амь үрэгджээ.

Эсэн мэнд үлдсэн цөөхөн хүнийг жилийн дараа Куб-ын хөлөг онгоц олсон юм. Тэд эрдэнэсийн бараг тэн хагасыг нь хурааж авсан ч үлдсэн хэсэг нь одоог хүртэл хаа нэгтээ хадгалагдсаар байгаа ажээ.  

Хэрвээ та Веро-Бич эрэг хавиар металл хайгч (энэ бол жуулчдын хамгийн их дурладаг зүйл) барин Флорида руу очьё гэж бодож байвал олсон эрдэнэсийнхээ үнийн 20% -ийг муж улсад, ахиад 40%-ийг нь эрэг хавьд эрдэнэс эрэн хайх бүх эрхийг тэр чигээр нь худалдаж авсан «1715 Fleet — Queens Jewels, LLC» компанид өгөх хэрэгтэй болно гэдгээ санаарай.    

3 Монтесум-ын эрдэнэс

Юта муж улсын Канаб хотод ХХ зууны хориод онд Фредди Кристал гэдэг нэртэй овсгоо самбаатай эр гарч ирсэн юм. Тэрбээр нутгийн иргэдэд Мексик-т эртний сүмийг малтаж байхдаа хуучны номын хэдэн хуудас олсноо ярьж, гайхалтай түүхийг өгүүлдэг байжээ. Тэрбээр Ацтекуудын  эрдэнэс хадгалагдаж байгаа цэгийг тэмдэглэсэн байж болох газрын зургийн нэг хуудсыг олжээ.

Фредди тэр газрын зургаас болж хотод ирсэн ч эрдэнэсийг хаанаас ч олж чадаагүй юм. Тэрбээр хавцлуудын нэгнээс хонгилд хүргэдэг хананд ухаж гаргасан шатыг харсан бөгөөд түүний дэргэд Ацтекийн дүрс үсэг байжээ. Адал явдалд дурлагч маань дотогшоо орохыг хүсэж байсан ч хонгил руу орох хаалга чулуугаар битүү дарагдсан байсан учир мөнгөтэй болох хүсэлтэй хүмүүсээр баг бүрдүүлж дахин ирэхээр шийджээ.

Монтесум-ын эрдэнэс

Фредди 1922 оны 11-р сар хүртэлх хугацаанд эрдэнэсийн сан хайгчдын жижиг баг бүрдүүлжээ. Канаб хотын оршин суугчид дарсан чулууг зайлуулж өчнөөн олон хаалга, тасалгаатай өрөөнүүд болон эртний хөшөө баримал бүхий газар доорх асар том төөрдөг байшин шиг зүйлийг харжээ. Гэвч хаана ч эрдэнэс байсангүй.

Эрэл хайгуул хийснээс хойш гурван жилийн дараа ямар нэг зүйл олох найдвараа бүр мөсөн алдсан Фредди-гийн баг тарж эхэлжээ. Тэрбээр газрын зургийг өөрөөр тайлах санал гаргаж, түүн дээр тэмдэглэсэн шугам нь занга байж, жинхэнэ нууц газар нь үнэн хэрэгтээ бидний замын эхэнд л байсан байна гэж үзжээ. Гэвч хэн ч түүнтэй нэгдээгүй бөгөөд Фредди гар хоосон хонгилыг орхих хэрэгтэй болсон юм. Гэвч эрдэнэсийн сан хонгилын хаа нэгтээ одоо хүртэл хэвтэж байх бүрэн магадлалтай.        

4 Крюгер-ийн алт

Энэ  сан хөмрөг одоо хүртэл олдоогүй байгаа дэлхийн эрдэнэсээс хамгийн чухал нь гэгддэг. Тэр эрдэнэсийн үнэ цэнэ 2,5 тэрбум долларт хүрэх аж. Энэ эрдэнэсийн сан гарч ирснээр Голланд болон Их Британийн зөрчлийг улам дэвэргэжээ.

Орчин үеийн Өмнөд Африкийн нутаг дэвсгэрт XIX зуунд Голландын газар эзэмшигчдийн Трансвааль гэж нэрлэгдсэн улс оршин тогтнож эхэлжээ. Иргэд нь эв найртай, ажилсаг хөдөлмөрч бөгөөд тэдний хүсдэг зүйл нь хүнсний ногоо болон газар тариалан эрхлэх алга дарам газар л байжээ.

Крюгер-ийн алт

Трансвааль, Африк дахь Британийн колони

Тэдний тайван амьдрал гэнэт алт олдсоноор сүйдсэн юм. Асар их хэмжээний алт! Үүнээс болж «фермерүүдийн диваажин»-г алтны сүүдэр нөмөрч тус газарт ихэвчлэн Британичуудаас бүрдсэн эрдэнэс хайгчид хэдэн зуугаараа хүрч ирэв. Тун удалгүй эрдэнэсийн хайгуулчид Голландчуудаас газар нутгийг нь булааж эхэлсэн бөгөөд Их Британийн засгийн газар ч дэмжлэг үзүүлж Трансвааль-тай дайн өдөөжээ. Голландчуудад нийслэлээ орхин олон жилийн турш хурааж хуримтлуулсан улс орныхоо сан хөмрөгөө аван нуугдах хэрэг гарчээ. Хоёр жилийн дараа тэдний захирагч Пауль Крюгер Европын хаа нэгтээ дайн тулаанд амь үрэгдсэн иргэддээ харамсал илэрхийлэхийн хамт алга болсон алтны тухай ярьжээ.

Эрдэнэсийг гурван хэсэгт хувааж, Траансвааль-ийн ойролцоо газарт булсан гэдэг. Гэвч хайгуулчид тэрхүү алтыг олох гэж чармайсаар байгаа боловч одоог хүртэл нэг ч хүн олоогүй л байна.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()