Эсрэг хүйстнийхээ дүрд гайхалтай хувирсан жүжигчид!

Жүжигчин хүн ямар ч дүрд гайхалтай хувирч, үзэгчдийг алмайруулах чадвартай хүмүүс байдаг билээ. Бид та бүхэндээ энэ удаа зүгээр ч нэг дүрд тоглох бус эсрэг хүйстнийхээ дүрд төгс хувирч чадсан жүжигчдийг танилцуулж байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхъё. 

Эсрэг хүйстнийхээ дүрд гайхалтай хувирсан жүжигчид!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тильда Суинтон (Tilda Swinton)

Тильда Суинтон "Suspiria" аймшгийн кинон дээр 84 настай сэтгэл зүйч эрийн дүрд тогложээ. Тэрбээр дүрдээ хувирахын тулд өдөр бүр 4 цагийн турш нүүр хувиргалтад ордог байсан гэнэ. 

Тильда Суинтон (Tilda Swinton)

2 Кейт Бланшетт (Cate Blanchett)

“I Am Not There” кинон дээр Кейт Бланшетт алдарт дуучин Боб Диланы дүрд тоглосон бөгөөд энэ дүрээрээ Оскарт нэр дэвшсэн юм. 

Кейт Бланшетт (Cate Blanchett)

3 Жаред Лето (Jared Leto)

“Dallas Buyers Club” кинон дээр дуучин, жүжигчин Жаред Лето ДОХ-оор өвчилсөн трансжендер эрийн дүрд тоглож Оскарын шагнал хүртэж байв.

Жаред Лето (Jared Leto)

4 Гленн Клоуз (Glenn Close)

Гленн Клоуз "Captain Hook” кинон дээр эрэгтэй далайн дээрэмчний дүрд тоглосон байна. 

Гленн Клоуз (Glenn Close)

5 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

Жүжигчин Гвинет Пэлтроу "Shakespeare in Love" киноны гол дүрийн дүрд тоглосон юм. Тус киноны гол дүрийн бүсгүй жүжигчин болох хүсэлтэй байсан ч Сэргэн мандалтын үеэр эмэгтэйчүүд театрт тоглохыг хориглодог байсан учраас мөрөөдлөө биелүүлэхийн тулд эрэгтэй хүн болж буйгаар гардаг. 

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

6 Сьюзан Сарандон (Susan Sarandon)

Сьюзан Сарандон "Cloud Atlas" кинонд нийт 4 дүрд тоглосон бөгөөд тэдгээрийн нэг нь 44 настай эрэгтэй сэтгэл судлаачийн дүр байжээ. 

Сьюзан Сарандон (Susan Sarandon)

7 Майкл Ж. Фокс (Michael J. Fox)

Алдарт “Back to the Future” киноны гол дүрийн жүжигчин Майкл Ж.Фокс өөрийн охины дүрд ч тоглоод амжжээ. 

Майкл Ж. Фокс (Michael J. Fox)

8 Вупи Голдберг (Whoopi Goldberg)

Өнгөт арьст жүжигчин эмэгтэй маань “Companion” кинонд тоглохдоо ганцхан хүйс төдийгүй арьсны өнгөө хүртэл өөрчлөх шаардлагатай болсон юм.

Вупи Голдберг (Whoopi Goldberg)

9 Барбра Стрейзанд (Barbra Streisand)

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Yentl" кинонд Барбра Стрейзанд багаасаа эрэгтэй хүн болохыг хүссээр ирсэн нэгэн хүний дүрийг гайхалтайгаар бүтээж Оскарын шагнал хүртжээ.

Барбра Стрейзанд (Barbra Streisand)

10 Дэвид Духовны (David Duchovny)

"Twin Peaks" телевизийн цуврал дээр Дэвид хүйсээ солихоор шийдсэн эрийн дүрд гайхалтай тоглосон гэж мэргэжилтнүүд үздэг.

Дэвид Духовны (David Duchovny)

11 Жуд Лоу (Jude Law)

Жуд Лоу "Rage" кинонд гэртээ суудаг эхнэрийн дүрд гайхалтай тоглож чаджээ. 

Жуд Лоу (Jude Law)

12 Жонни Депп (Johnny Depp)

Жонни Депп 1950-иад оны үед уран бүтээлээ туурвиж байсан найруулагчийн тухай өгүүлэх "Ed Wood" кинонд трансжендер эрийн дүрд тоглож байжээ. 

Жонни Депп (Johnny Depp)

13 Линн Коллинз (Lynn Collins)

Линн Коллинз "The Merchant of Venice" кинон дээр Венецийн худалдаачин эрийн дүрд тогложээ.

Линн Коллинз (Lynn Collins)

14 Мерил Стрип (Meryl Streep)

Мерил Стрип "Angels in America" цуврал дээр 3 өөр хүний дүрд тоглодог бөгөөд тэдгээрийн нэг нь хөгшин номлогч эрийн дүр байсан юм.

Мерил Стрип (Meryl Streep)

15 Жей Дэвидсон (Jay Davidson)

“Brutal Game” кинон дээр дуучин эмэгтэйн дүрийг чадварлаг гаргаж чадсаныхаа төлөө Жей Дэвидсон Оскарын шагналд нэр дэвшиж байсан. 

Жей Дэвидсон (Jay Davidson)

16 Кристина Фельдман (Christina Feldman)

“My Nikifor” кинон дээр эрэгтэй зохиолчийн дүрийг гайхалтай гаргасны төлөө Кристина Фельдман олон арван шагналын эзэн болж байсан. 

Кристина Фельдман (Christina Feldman)

17 Кэмерон Диаз (Cameron Diaz)

“Charlie's Angels” кинон дээр Кэмерон Диаз нууц байгууллагад нэвтрэхийн тулд эрэгтэй хүний дүрд хувирдаг билээ.

Кэмерон Диаз (Cameron Diaz)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()