1
Хүүхдийн инээд
Хүмүүс нас ахих тусам өөрийгөө хөгжөөх тоглоом, хүүхэд араншингаасаа холдож байдаг. Үнэндээ үсэрдэг давцан дээр харайх, роликоор гулгах, дээс, жирта тоглох гэх мэт хөгжилтэй хөдөлгөөнт тоглоомууд нь бухимдал тайлах хамгийн сайн арга байдаг. Тэнэг юм шиг харагдана гэж санаагаа битгий чилээ, өөрт таалагддаг хөгжилтэй санагдсан бүх л зүйлийг хий. Тэгэж байж та өөртөө баяр баясгалан, инээд хөөр авчирч сэтгэл санаагаа аз жаргалаар дүүргэж чадна.
2
Өмнө нь идэж байгаагүй хоол
Урьд өмнө нь идэж байгаагүй хоол, хүнсний зүйл, амттангаа идээд үз. Тэдгээрт сэтгэл санаанд таатайгаар нөлөөлөх амин дэмүүд байдаг. Нөгөө талаараа таныг тайвшруулж, бат бөх амрахад тусална. Сэтгэлийн түгшүүртэй тэмцэхэд урьд өмнө нь идэж байгаагүй хоол сайнаар нөлөөлж, сэтгэл санааг тайвшруулж, өөдрөг сэтгэл төрүүлж байдаг гэнэ.
4
Дадал зуршлаа өөрчлөх
Өглөөний цай, оройн хоолыг урьдаас төлөвлөж байх нь таныг тайвшруулж, сэтгэл санааг өөдрөг байлгахад тусалдаг. Ихэнх хүмүүс өдөрт ядарсан ядаргаагаа бүрэн тайлж чадалгүй хам хум хооллож, усанд ороод л унтдаг муу зуршилтай байдаг. Ингэж бүхнийг дадал болгох нь сэтгэл санааны хямралаас гарахад бэрхшээл учруулдаг. Тэгэхээр та сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хүсэж байвал хэвшсэн зуршлаасаа зайлсхийж шинэ зүйл сэдэж олоорой. Мөн амьдралынхаа хэвшил болсон дадал зуршлаа өөрчлөхдөө өөрийгөө бүү зэмлээрэй, харин ч та илүү шинэ мэдрэмжүүдийг авах болно.
4
Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ
Ариун цэврийн өрөө цэвэрлэх, суултуураа угаах нь сэтгэл санааг өөд нь татдаг ер бусын ажил. Бямба, ням гарагийн их цэвэрлэгээнд хүч хүрэхгүй ядрах үе гардаг тул өөрийгөө хүчлэлгүй сэтгэл санаа таагүй үедээ дан ганц суултуур юм уу, угаалтуур, усны онгоцоо ээлж ээлжээр угаагаад үз. Цэвэрлэгээнийхээ үр дүнг хараад сэтгэл санаа чинь сайхан болох нь мэдээж.
5
Олны өмнө дуулах
Олны өмнө дуулна гэхээр аймшигтай, ичмээр ч юм шиг санагдаж байгаа бол та айлтгүй туршаад үзэх хэрэгтэй юм байна. Сэтгэцийн эмч Мэтт Смит энэ аргыг сэтгэл түгшихээс зайлсхийх хамгийн сайн арга гэж дүгнэдэг. Олны өмнө дуу дуулах нь сэтгэл түгшилтийг намдааж, айдсыг дардаг. Эхлээд дууны эхлэлийг дуулж болно, аажимдаа та бүтэн дуу дуулж чаддаг болно. Энэ нь олны өмнө ичих, бусдын ярианаас эмээхтэй тэмцэхэд хамгийн их тус болдог. Караокед найзуудтайгаа орох чинь зүгээр л нэг хөгжилдөөн бус харин сэтгэцийн эм байдаг юм шүү.
6
Дэрээ тэврээд хашхир
Ажил дээрээ ч юм уу, гудамжинд гэнэт чанга хашхирвал хүмүүс юу гэж бодох бол гэж та бодож байна уу. Хашхирах, сэтгэлийн хөдлөлөө дуу чимээгээр илэрхийлэх нь тун сайн байдаг. Өөртөө тийм боломжийг хааяа ч болов олгож байгаарай. Үнэхээр хэцүү байвал дэрээ барьж байгаад түүн рүүгээ хашхир. Үүний дараа сэтгэл санаа чинь сайхан болж бусадтай ярилцмаар, сэтгэлээ хуваалцмаар санагдах болно.
7
Саун
Хөлрөх нь бие махбодид төдийгүй, сэтгэл санаанд маш сайнаар нөлөөлдөг. Ялангуяа унтахынхаа өмнө саунд суувал бие амарч, сэтгэл санаа тайвширдаг. Гэрт чинь саун байхгүй бол өөр аргаар буюу халуун нартай өдрөөр зугаалж, спортоор хичээллэж хөлсөө гаргаж болно шүү.