Дотны хүмүүстээ өгч болох үнэ цэнэтэй шилдэг 10 бэлгийг танилцуулж байна!

2018-11-14, 12:00
10,024

Аливаа тэмдэглэлт баяраар гэр бүл, найз нөхдөдөө бэлэг сонгоно гэдэг амаргүй ажил. Тэр дундаа ажилдаа хариуцлагатай, үргэлж шинийг бүтээж, эрэлхийлж байдаг ажил хэрэгч, манлайлагч нэгний бэлэг сонголтод онцгойлон анхаарах хэрэгтэй болдог. Тийм учраас бид танд  хүндэтгэж явдаг найз нөхөд, ажлын хамтрагчдаа өгч болох шилдэг 10 бэлгийг танилцуулж байна. Түүнчлэн бид зарим бэлгийн санаанд төгс тохирсон бүтээгдэхүүнүүдийг сонгон орууллаа.

Дотны хүмүүстээ өгч болох үнэ цэнэтэй шилдэг 10 бэлгийг танилцуулж байна!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Аяга

Аяга дүүрэн кофе хийж аваад ажлаа эхлүүлэх хамгийн урамтай. Үүнтэй холбоотойгоор судлаачид аяганы харагдах байдал уух зүйлийн амтыг илүү сайхан болгож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг болохыг баталсан байдаг. Тиймээс та хайртай, дотны хүндээ урмын үгтэй эсвэл өвөрмөц шийдэл бүхий аяга бэлэглээрэй.

Аяга

9 Бугуйн цаг

Хүнийг гартаа зүүсэн цагаар нь шинжиж болдог төдийгүй зүүж буй эзнийхээ зэрэг, зиндааны илэрхийлэл ч болж байдаг. Тиймээс хэрэв та дотны хүндээ эсвэл ажлын газрын хамтрагчдаа ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байгаа бол өвөрмөц дэгжин аль эсвэл сонгодог, минималист загвар бүхий бугуйн цаг бэлэглэж болох юм.

Бугуйн цаг

8 Ном

Ном бол бүх цаг үеийн хамгийн сонгодог бэлэг билээ. Та хайртай хүн, найз нөхөд, хамтрагч, эцэг эх гээд бүх хүнд ном бэлэглэж болно. Харин чухам ямар төрлийн ном байх вэ гэдэг нь таны мэдрэмжийн асуудал юм. Тиймээс бэлэг өгөх гэж байгаа хүнийхээ онцлогийг сайтар бодож, сонирхлыг нь мэдэрч байж ном сонгох хэрэгтэй. Хэрэв зөв ном сонгож чадвал тухайн номыг бэлгэнд авч буй хүний таны талаарх үнэлэмж дээшлэх болно.

Ном

Бидний санал болгох:

Kindle: Энэхүү электрон ном уншигч төхөөрөмжид нэг дор хэдэн мянган ном суулгасан ч болно. Тиймээс хатуу хавтастай, хүнд ном байнга авч явах шаардлагагүй. Тийм учраас "Kindle" бол ажил хэрэгч, их хотын залууст өгч болох хамгийн мэдрэмжтэй бэлгүүдийн тоонд зүй ёсоор багтана. Мөн та ямар ном сонгох вэ гэж санаагаа чилээх шаардлагагүй. 

Бидний санал болгох:

7 Кофе чанагч сет

Кофе нь бидний ажил, амьдралд бас нэгэн шинэ мэдрэмж өгдөг гайхалтай зүйл юм. Тиймдээ ч шинэхэн өглөөгөө сайхан кофегоор эхлүүлдэг хүмүүс олон болсон. Тиймээс чамин хийц загвартай кофе чанагч нь олон кофенд дурлагсдад төгс тохирсон бэлэг болж чадна. Магадгүй хариуд нь таныг амтат кофегоор дайлж ч магадгүй юм.

Кофе чанагч сет

6 Зөөврийн цэнэглэгч

Бидний амьдралын салшгүй нэгэн хэрэглээ болсон гар утас нь бидэнд ажил, амьдралдаа олон зүйлсийг амжуулах боломж олгодог. Тиймээс гадуур ажлаар явах үед эсвэл чухал дуудлагын үеэр утас цэнэггүй болж унтарна гэдэг хамгийн муухай зүйл. Харин энэ асуудлыг зөөврийн цэнэглэгч ашигласнаар бүрэн шийдэж болох бөгөөд ажил хэрэгч хүнд өгч болох хамгийн зөв бэлэгт тооцогдож байна.

Зөөврийн цэнэглэгч

5 Утасгүй чихэвч

Дуу хөгжим ч мөн бидний амьдралын чухал нэгэн хэсэг бөгөөд баяртай, гунигтай бүх төрлийн мэдрэмж, сэтгэгдлийг төрүүлж чадна. Тиймээс чанартай, сайн дуугаралттай чихэвч яалт ч гүй хамгийн мэдрэмжтэй бэлэг байх болно. Тэр дундаа өвлийн хүйтэн өдрүүд айлчлан ирж буй энэ үед утасгүй чихэвч сонгож бэлэглэх нь бүр ч илүү тохиромжтой.

Утасгүй чихэвч

Бидний санал болгох:

Apple Earpods: Энэ бол IPhone хэрэглэгчдэд төгс тохирох утасгүй чихэвч бөгөөд цэнэгээ удаан барьдаг, утасгүй цэнэглэж болдог гээд олон давуу талтай. 
Утасгүй чихэвч авах бол та хэр удаан цэнэгээ барьдаг болон хэр холоос холбогддог зэрэг үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй. 

Бидний санал болгох:

4 Ширээний зохион байгуулагч

Ажлын ширээ зохион байгуулалттай, эмх цэгцтэй байх нь ажлын бүтээмж, сэтгэл ханамжид сайнаар нөлөөлдөг. Тиймээс ажил хэрэгч хүмүүст олон үйлдэлтэй, өвөрмөц хэлбэр хэмжээ, загвартай ширээний зохион байгуулагч бэлэглэж болно.

Ширээний зохион байгуулагч

3 Цүнх

Ажил хэрэгч хүмүүсийн хамгийн чухал эд хэрэглэлүүдийн нэг бол өөрийг нь илтгэх сайн чанарын цүнх юм. Зөөврийн компьютер, тэмдэглэлийн дэвтэр, бичиг баримт гээд маш олон зүйл нэг дор авч явдаг учраас тэдэнд сайн чанарын цүнх бэлэглэх нь хамгийн мэдрэмжтэй бэлэг байх болно. 

Цүнх

2 Үзэг

Үзэг бол дээрх бүх бэлгүүдээс ялгаатай нь маш олон утга агуулгыг нэг дор илэрхийлж болох бөгөөд хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог онцлогтой. Тиймдээ ч зарим хүмүүс гарын үсэг зурдаг үзгээ тусгай хайрцагт хадгалах зэргээр маш их ач холбогдол өгдөг. Түүнчлэн та бэлэг өгөх гэж буй хүндээ дээд зэрэглэлийн, чанартай брэндийн үзэг бэлэглэж өөрийн үнэ цэнэ, үнэлэмжээ ч нэмэгдүүлэх боломжтой.

Үзэг

Бидний санал болгох:

LAMY: Өөрийн салбартаа дэлхийд тэргүүлдэг, Герман зохион бүтээгчдийн ур ухаанаар үүссэн ЛАМИ брэндийн үзгийг шинэ мянганы хүмүүст зориулсан үзэг хэмээн нэрлэх нь ч бий. Гарт эвтэйхэн, гаралт сайтай мөн олон төрлийн содон өнгө, загвартай гээд маш олон давуу талтай.

Хэрвээ та энэхүү үзгийг худалдаж авахыг хүсвэл, "Shangri-La Mall" дэлгүүрээр зочлоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Бидний санал болгох:

1 Тэмдэглэлийн дэвтэр

Ямар ч электрон төхөөрөмж бидний бодол сэтгэлээ буулган бичдэг тэмдэглэлийн дэвтрийн үнэ цэнийг гүйцэхгүй. Мөн хурал, ажлын тэмдэглэл, шинэ санаа, сарын төлөвлөгөө зэргээ цаг алдалгүй тэмдэглэж авахад ч хэрэгтэй. Тиймээс сайн чанартай, сайхан хийцтэй тэмдэглэлийн дэвтэр аль ч үед сайхан бэлэг байсаар ирсэн.

Тэмдэглэлийн дэвтэр

Бидний санал болгох:

Moleskine: Бат бөх, хэрэглэхэд хялбар, байгальд ээлтэй цаасаар хийгддэг гэх мэт олон давуу талтай бөгөөд таны дотны хүнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Мөн Эрнест Хемингуэй (Ernest Hemingway) Винсент ван Гог (Vincent van Gogh) зэрэг алдарт уран бүтээлчид энэхүү брэндийн дэвтрийг хэрэглэж байсан байна. 

Бидний санал болгох:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()