1
Нохой тэжээх хориотой
Байгаль орчин болон амьтны аймаг, ургамлыг хамгаалах үүднээс 1994 оноос Антарктидад нохой тэжээхийг хоригложээ. Энэ хориг бусад амьтад, амьд ургамалд ч хамаатай юм. Тийм учраас туйлын судлаачид шинэ жилээр зөвхөн хиймэл гацуур засдаг билээ.
2
-20 градуст зохиогддог тэмцээн
1995 оноос хойш Антарктидад жил бүр -20 градусын хүйтэнд холын зайны марафон, богино зайны марафон зохион байгуулах болжээ. Анхны марафоныг туйл судалгааны Мак-Мердо баазын орчим зохион байгуулж байсан бол түүнээс хойш өөр өөр баазуудын дэргэд зохиох болжээ.
3
Хойд тивд тоглолтоо хийсэн хамтлаг
Дэлхийн долоон тивд уран бүтээлээ толилуулж байсан анхны хамтлаг болох "Metallica" нь 2013 онд Антарктидад "Freeze, Em All” нэртэй тоглолтоо хийж байжээ. Тоглолтыг нийт 120 хүн үзсэн бөгөөд түүн дотор эрдэмтэд болон Кока-Кола-гийн уралдааны ялагчид байсан юм.
4
Туйлын туяа шиг үүл
Зөвхөн Антарктид тивд л тэнгэрийг нийтэд нь бүрхдэг олон өнгөөр гэрэлтэх туйлын туяа шиг үүлийг харж болно. Энэ үүл маш хүйтэн үед 15 км-ийн өндөрт харагддаг учир “Туйлын дээд давхаргын үүл” гэж нэрлэдэг.
5
Цагаан цуст загас
Антарктидын эрэг орчим дэлхийд цор ганц "Цагаан цуст" гэж нэрлэгддэг цагаан цустай загас амьдардаг. Уг загасны цус хүйтэнд хөлдөхгүй тусгай бодисын агууламжтайгаас гадна хайрс нь гялалзаж харагддаг.
6
Мөснүүд өөр өөр өнгөтэй
Антарктидын мөсний өнгө хольц, хөлдсөн байдлаасаа хамаарч өөр өөр байдаг. Шинэ тэнгисийн мөс ногоон байх бол тайван аажимдаа хөлдсөн мөс болон агаар нь шахагдсан хуучин мөснүүд ихэвчлэн хөх өнгөтэй байдаг. Галт уул орчмын мөс үнсэрхэг хар, харин амьд биет олонтой газрын мөс шар, улаан, ягаан өнгөтэй байдаг.
7
Антарктидад нэг хос "Tinder"-ээр дамжуулан танилцаж байжээ
Америкийн судлаач ба Мак-Мердо баазад ажиллаж байсан эрэгтэй "Thinder" дээр түүнтэй хамгийн ойр байгаа нэгэн бүсгүйтэй танилцахаар шийджээ. Улмаар 45 минут нисээд очих боломжтой Хуурай хөндийн лагерьт байсан бүсгүйтэй танилцан очиж уулзсан байна. Гэвч уулзсаных нь маргааш нь бүсгүйн томилолт дуусан ба цаашдаа тэдний хувь заяа хэрхсэнийг хэн ч үл мэднэ.
8
Хэн ч Антарктид руу явж болно
Антарктид руу зорчиход ямар нэг виз, зөвшөөрөл, паспорт ч хэрэггүй.
9
Тэнд ямар ч шавж байхгүй
Ямар ч мөлхөгч, шоргоолж, бут ургамал, модгүй ганц тив бол Антарктид.
10
Антарктидад очсон анхны муур
Антарктидад Миссис Чиппи хочтой муур очиж байжээ. Тэрбээр 1914-1917 онд Антарктид руу явсан эзэн хааны шинжилгээний багийнхны хайртай муур байсан гэнэ. Хенри Макниш эзэнтэй хөлөг мөсөнд хавчуулагдсанаар ахмад муур, чарганы таван нохойтойгоо золиослоход хүрсэн гэдэг. Макниш-ийн эхнэрийг Миссис Чиппи гэдэг байсан бөгөөд түүнийхээ дурсгалд зориулж муурандаа Чиппи нэрийг өгч байжээ. Веллингтонд Чиппи муурын хүрэл хөшөө байдаг.
11
Лениний хөшөө
“Боломжгүй бүслүүр” баазын дэргэд 1958 онд Лениний хөшөө босгожээ. Баазыг ашиглахаа больсон ч тэнд очсон хоёр ч ангийнхан хөшөөг байж л байна гэж мэдээлсэн юм.
12
62 жилийн уламжлал
Амундсен-Скотт баазад өвөл бүр “Туяа” болон “Ямар нэг юм” гэдэг киног үздэг уламжлал тогтоод 62 жил болж байна. Энэ кинонд цасанд боогдсон хүнд юу тохиолдож байгааг өгүүлдэг.
13
Ямар байсан яг хэвээрээ
1911 онд Өмнөд туйл руу шинжилгээний хоёр анги явжээ. Хоёулаа зорилгодоо хүрсэн ч ганцхан Руал Амундсен-ий баг л эргэж ирсэн юм. Роберт Скотт болон түүний багийнхан буцах замдаа нас барцгаасан ч тэдний бааз одоо ч хүн очиход нээлттэй хэвээр байдаг. Туйлын хүйтэн тэдний бүх л эд зүйл, хоол хүнсийг ч хэвээр хадгалж үлдсэн байдаг.
14
Сүйрсэн онгоц
Мак-Мердо-гийн баазын дэргэд 1970 оны 10-р сард нисэх зурвас дээр “Пегас” онгоц унаж байжээ. Онгоцны хөдөлгүүр эвдэрсэн ч азаар хүн бэртэж гэмтээгүй юм. Пегас онгоц одоо ч тэндээ байсаар байгаа. Баазад очсон хүн бүр тэр онгоцноос ямар нэг зүйл авч дэргэд нь зургаа татуулдаг.
Бонус: Өмнөд туйлын тухай ил захидлын загвар ийм байдаг.