1
5:30 минутаас өдөр эхэлнэ
5:30 - Босох
Амжилттай эмэгтэйчүүд өглөө эрт босож хэвшсэн байдаг. Виктория 5:30-аас 6:00 цагийн хооронд босож дасгал хийж өглөөг эхлүүлдэг байна.
6:00 - Спорт
Дасгал сургуулилт нь Виктория-гийн амьдралын чухал хэсгүүдийн нэг. Тэрбээр эхлээд бие халаалт хийж, дараа нь 45 минутын турш гүйлтийн зам дээр гүйдэг. Гүйх явцдаа баримтат кино үздэг гэнэ.
Чөлөөт цаг гармагц л Виктория хувийн дасгалжуулагчтайгаа бэлтгэл хийхийг эрмэлздэг. Тэрбээр ямар ч тохиолдолд өөртөө спортоор хичээллэх цаг гаргадаг бөгөөд аяллаар явж байхдаа ч орхигдуулдаггүй. Хүсэл байвал бүх зүйл болдог гэдэг үгийн баталгаа нь Виктория юм.
2
Эрүүл өглөөний цай
8:00 - Эрүүл өглөөний цай
Виктория хүссэн бүхнээ хамаагүй иддэг гэж жүжиглэдэггүй. Тэрбээр үргэлж эрүүл хооллохыг эрмэлздэг бөгөөд хоолыг нь ихэнхдээ нөхөр нь хийдэг гэжээ.
Бекхэм-ийн гэр бүлийнхэн өглөөний цайндаа смути уудаг. Түүний дуртай жор бол: Алим, брокколи, киви, нимбэг болон чиа үр юм. Мөн үр тариа болон бүйлсний сүүг сонгож хэрэглэдэг. Үүнээс гадна коллаген болон амин дэм хэрэглэж өөрийн эрүүл мэндийг дэмждэг байна. Тэрбээр "The Guardian"-д өгсөн ярилцлагадаа "Би идэж байгаа зүйл болон бэлтгэлдээ маш их анхаарал хандуулдаг. Энэ нь намайг аз жаргалтай болгодог. Би өөрийн биеийг илүү төгс болгохыг хүсдэг. Одоо 44 настай 4 хүүхэдтэй хэдий ч маш их аялж, олон ажил хийдэг. Энэ бүхнийг даван туулахын тулд би эрүүл зөв хооллож, спортоор хичээллэх хэрэгтэй" гэж хэлж байжээ.
3
Ажилдаа анхаарах цаг боллоо
9:00 - Ажил
Виктория одоогоор бүх анхаарлаа загварын ертөнцөд хандуулж байна. Өнгөрсөн долоо хоногт "Reebok"-тай хамтарсан коллекцоо танилцуулсан бөгөөд энэ нь 3-р сард худалдаанд гарах гэнэ. Түүний шинэхэн загваруудад пүүз, гоёл чимэглэл, спортын хувцас, хул, улбар шар, хар болон цагаан өнгийн хувцаснууд багтаж байна.
Мөн тэрбээр маш их хугацааг өөрийн студид өнгөрүүлдэг бөгөөд бүх л зүйлд өөрийнхөө хүч чармайлтыг гаргаж сэтгэлээсээ ажилладаг.
Виктория "Ажлаа хийж эхлэх үедээ би нон-стоп хэмнэлд ордог. Би бүх анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой" хэмээн "Harpers Bazaar" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрбээр ажилдаа явах замдаа тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөдөг. Бекхэм-д тусламжийн багийнхан гэж байдаг бөгөөд тэд түүний өдрийн хуваарийг сануулж өгдөг гэнэ. Мөн өөрийн бүх л төлөвлөгөөг тусгай дэвтэр дээр бичиж авдаг.
4
Өдөр юу хийдэг вэ?
13:00 - Өдрийн хоол
Виктория оройны 16 цаг гэхэд бүх ажлуудаа амжуулахыг хичээдэг. 16:00 цагаас хойш хүүхдүүдтэйгээ хамт байхыг эрмэлздэг байна. Тиймээс ихэнхдээ ажил дээрээ багийнхантайгаа үдийн цайгаа уудаг.
Хэрвээ бие галбираа төгс болгохыг хүсэж байвал өөрийн биедээ өгөөмөр хандах хэрэгтэй гэсэн дүрмийг Бекхэм баримталдаг аж. Тэрбээр эрүүл хооллолтыг дэмждэг учир зөв хооллоход хялбар байдаг гэжээ. Виктория-гийн хувьд хамгийн шилдэг өдрийн хоол нь хул загас болон ногоо байдаг.
17:00 - Оройн ажил
Виктория 16:00 цаг гэхэд ажлаасаа гарч, хүүхдүүдээ сургуулиасаа авахыг хичээдэг. Дараа нь хүүхдүүдээ хооллож, хамт хичээлийг нь хийж, төрөл бүрийн уулзалтад явдаг байна.
19:00 цагийн үед тэд оройн хоолоо иддэг. Ихэнхдээ ресторанд хооллодог бөгөөд тэрбээр хоол хийх дургүй гэнэ. Мөн Дэвид-тэй болзоо тогтоож, болзоондоо хүүхдүүдтэйгээ хамт явдаг байна.
Оройн хоолны дараа хүүхдүүдтэйгээ хамт зурагт үзэж, унтсаных нь дараа гэрээсээ ажлуудаа амжуулдаг.
5
Өдрийн төгсгөлд
21:00 - Өөрийгөө арчлах
Тэрбээр өдрийн төгсгөлд арьсандаа анхаарал хандуулдаг. Хичнээн завгүй байсан ч Виктория нүүрээ сайн гэгч нь цэвэрлэж, маргаашдаа бэлддэг.