Тэрбумтнуудын зэрэг зиндаагаа илэрхийлдэг 7 спорт

Мөнгөтэй, ажил хэрэгч нэгэн бол өөрийнхөө зэрэг зиндааг харуулж өөр шигээ ажил хэрэгч шинэ танилтай болохын тулд юу хийдэг талаар та бодож байсан уу? Тэд ихэвчлэн ажил, бизнесийн яриа өрнүүлэх гэж тусгай уулзалт зохион байгуулдаггүй. Харин спортын арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулж, хүссэн яриагаа өрнүүлэх таатай орчин бүрдүүлдэг байна. Бид танд бизнесийн хүрээнийхэн болон тэрбумтнуудын хичээллэхийн хажуугаар танилын хүрээгээ тэлэхэд нь тусалдаг, бизнесийн яриагаа өрнүүлдэг спортын төрлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Тэрбумтнуудын зэрэг зиндаагаа илэрхийлдэг 7 спорт

1 Таваг буудах

Амжилттай яваа, ажил хэрэгч хүмүүсийн бас нэг зугаа нь тусгай аппаратаар хөөргөсөн тавгийг буудах спорт тооцогддог. Энэ спорт бүр дундад зууны үед харваачид амьд шувуу харвадгаар эхэлсэн юм. Өнөөдөр зарим ажил хэрэгч бизнесменүүд ийм байдлаар сэтгэл санаагаа сэргээх зуураа чухал хэргээ ярилцсаар л байна. 

Таваг буудах

2 Далбаат завь

Хөрөнгө чинээтэй хүмүүс хувийн дарвуулт онгоц худалдан авч улмаар түүнээсээ болоод амь насаа алдах нь ихэссэн тул тэд дарвуулт завины спортыг илүүтэй сонирхох болжээ. Зарим тэрбумтнууд хэдий хөрөнгө чинээгээ гайхуулсан том хөлөг онгоц дээр тансаг үдэшлэг зохион байгуулж, ажил хэргийн яриа өрнүүлдэг ч тэдний зарим нь зүгээр л "Яхт-клуб"-т нэгдэж гишүүн болж түүгээрээ өөрийнхөө зэрэг зиндааг харуулахыг илүүд үздэг байна. Гольфоос ялгаатай нь дарвуулт завины спортод ялагч-ялагдагч гэж байдаггүй болохоор баячууд энэ спортод хошуурдаг юм. 

Клубийн гишүүдээрээ нийлж тодорхой зайд уралдаад, хэсэг хугацааны дараа хамтдаа нэг завин дээр цугларч бизнес яриагаа эхлүүлдэг юм. 

Далбаат завь

3 Газрын теннис

Хөрөнгө чинээтэй хүмүүсийн дунд түгээмэл болсон бас нэг спорт бол газрын теннис ажээ. Энэ спорт нь бусдад өөрийгөө чинээлэг гэдгээ харуулахаас гадна цагийг ашигтай өнгөрүүлэх, өөрт таатай байх нэг хэрэгсэл болдог байна. Газрын теннис нь яг л гольф шиг хэдий хүмүүс өөр хоорондоо өрсөлдөх авч хожим нь дотно харилцаа үүсгэх эхлэлийг тавьж, хоёрт хүнийг ойртуулдаг спорт юм. Ийм болохоор баячуудын ихэнх нь бизнес болон эрүүл мэнддээ хөрөнгө оруулахын сацуу цохиур барин авхаалж самбаа, хурд хүчээ сорьдог байна.

Газрын теннис

4 Цана

Гольфтой адил биеийн хүчний багагүй хүч шаардах бас нэг спорт бол цанын спорт юм. Бизнесменүүд уулын цанын амралтад дурлаж өндрөөс хурдтайгаар гулган дараа нь татлагаар дээш өгсөх дуртай байдаг. Уулан дээрээс байгалийн сайхныг харан, өнөөгийн ертөнцөд тун дутмаг болоод байгаа цэвэр агаараар амьсгалах гэдэг ховор тохиох аз жаргал гэдгийг тэд мэднэ.

Харин цанын спорт нь тун аюултай байдаг болохоор баячууд гэмтсэн тохиолдол олон гардгийг хэлэх нь зүйтэй. 

Цана

5 Морь унах

Баячуудын дунд хэнтэй ярьж байгаа, тэр баян хүн үү үгүй юу гэдгийг мэдэхийн тулд тавьдаг нэг сонин асуулт байдаг гэнэ. Тэд ярилцаж байгаа хүндээ “Хөөе, өнөөдөр би унах сонирхолтой байна, чи хамт явах уу” гэж асуудаг байна. Ярилцагч нь “Юу унах гэж?” гэх л юм бол энэ бол мөнгө гэж юу байдгийг мэдэхгүй хүн байна гэдэг нь тодорхой болно гэсэн үг.

Маш олон тэрбумтнууд морь унах, арчлах хоббитой байдаг. Тэд бүр гэр бүлээрээ морины жүчээ худалдан авч, хурдан үүлдрийн болоод төлөв даруу морь өсгөдөг юм. Ийнхүү сонирхол нэгтэй олон бизнесменүүд уулзаад халуун дотно яриа өрнүүлж байгаа улмаар ажил хэргийн яриандаа ордог байна.

Морь унах

6 Гольф

Хоёр баян хүн гольфын талбайд уулзан хэн хэнийхээ бизнесийг цаашид хэрхэн шийдэх, шинэ төсөл, улс орон, хэн нэгний хувь заяаны тухай ярьж байгааг та кинон дээрээс бишгүй нэг харсан биз дээ? Тэгэхээр гольф гэдэг нь зүгээр л нэг том ногоон талбай, цонхгүй жижиг машин, цохиур бөмбөг төдий биш баячуудын дунд хамгийн түгээмэл болсон спорт ажээ. 

Нэгдүгээрт, гольф нь биеийн хүчний тусгай бэлтгэл шаарддаггүй болохоор 50 насандаа спортын дээд амжилт тогтоож болдог таатай спорт. Хоёрдугаарт, сагсан бөмбөг, хөлбөмбөгөөс ялгаатай нь үнэхээр аюулгүй спорт юм. Гольфын олон талбай эзэмшдэг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Энэ спортоор хэзээ нэгэн цагт зөвхөн баячуудаас бидэнтэй нэгдэхийг хүссэн хүн ирж болно" гэж хэлж байсан юм.

Гольф

7 «Формула-1»

Авто спортын хамгийн үнэтэй төрлийн нэгд оролцоно гэдэг хэн хүний хэрэг биш. Харин шагнал нь хэдэн сая ам.доллараар хэмжигддэг “Формула-1”-д баячууд өрсөлдөх нь олонтаа. Цагт 300 км хурдалдаг машинаар жирийн нэг бизнесмен оролцож яах юм гэж та бодож магадгүй. Гэтэл зарим баячууд хүүхдээ бүр багаас нь энэ спортоор хичээллүүлж, хөрөнгө мөнгөөр дэмждэг байна. Ийм хүрээлэлд баян эцэг эхчүүд нэгэнтэйгээ таарч үр ашигтай хамтын ажиллагааны суурь тавих нь ч бий.

«Формула-1»

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()