Дундад зууны үеийн ичгүүрийн баг гэж юу вэ?

2019-03-05, 17:09
8,198

16-р зуунд Европын хотуудын гудамжаар хачирхалтай баг зүүсэн хүмүүс мэр сэр үзэгдэх болжээ. Ихэнх нь нүүрээ бүрэн халхлах төмөр баг зүүдэг байсан бол зарим нь торон, эсвэл амьтны дүртэйг зүүдэг байжээ. Гол нь тэдгээр хүмүүсийг багаа тайлахыг хатуу хориглодог байв. Багтангууд яг хэн байсан, яагаад заавал нүүрээ халхлах болсон шалтгааныг мэдэхийг хүсвэл энэхүү нийтлэлийг уншаарай.

Дундад зууны үеийн ичгүүрийн баг гэж юу вэ?

1 Эрчүүдийн баг

"Ичгүүрийн баг" хэмээх багийг хүйс харгалзалгүй зүүлгэдэг байсан. Ялангуяа эхнэрээ үл хүндэтгэсэн эрд уг багийг зүүлгэж залхаах нь түгээмэл байжээ. Хэрэв олон нийтийн газар эхнэрээ гутаан доромжилсон бол тухайн эр заавал баг зүүх шийтгэл хүлээдэг байв. Эхнэр нь түүнийг хангалттай шийтгэгдсэн гэж үзэх хүртэл багаа тайлахгүй бөгөөд заримдаа залхаалт нь хэдэн долоо хоногийн турш үргэлжилдэг байжээ. 

Эрчүүдийн баг

Шийтгэлд хэрэглэгддэг багнууд нь зүүхэд төвөгтэй, хүнд жинтэй ч ихэнхдээ биед аюулгүй байв. Гэхдээ тухайн эрийн гаргасан зөрчил ноцтой байвал зүүх баг нь маш аюултай, эрүү шүүлтийн багажаас ялгаагүй байдаг байжээ. Зарим баг нь аман хэсэгтээ хурц иртэй шүднүүдтэй бөгөөд хэрэв шийтгүүлэгч ам нээх л юм бол гэмтэл авдаг байв.

2 Эмэгтэйчүүдийн баг

Эмэгтэйчүүд ч гэсэн "Ичгүүрийн баг"-ийг зүүдэг байв. Баг зүүх шийтгэл авах амархан байсан бөгөөд бусдын өмнө хараалын үг хэлж сонсогдох л юм бол нүүрээ далдлах ёстой болдог байжээ. Зарим баг нь амны таглаатай, эрчүүдийнхтэй адил хурц шүднүүдтэй.

Сонирхолтой нь баг зүүлгэх нь тухайн эмэгтэйг өөрийг нь шийтгэж байгаа хэрэг биш байв. Дундад зууны үед хүмүүс хэрэг таригчийг бус хэрэг тарихад хүргэсэн хүчин зүйлийг шийтгэх ёстой гэж үздэг байжээ. Бүдүүлэг хэл амтай бол гагцхүү тэр хэл амыг нь л эрүүдэн шүүнэ гэсэн үг.

Эмэгтэйчүүдийн баг

Хурц шүдтэй багнуудаас гадна орой дээрээ хонхтой багнууд байсан. Ийм баг нь ичгүүр, жигшлийн дээд хэлбэрийг илэрхийлдэг аж. Нөхрийнхөө өөдөөс чанга дуугарсан эмэгтэйн толгойд хонхтой баг зүүлгээд, уяагаар оосорлон гудамжаар авч явна. Хонхны дууг сонссон ард иргэд нөхөртөө оосорлуулан явж буй тэрхүү жигшүүрт эхнэрийг харж, хараан зүхэж, нүүр лүү нь нулимахаар хошуурцгаадаг байжээ.

3 Амьтны дүртэй баг

Хос хоёрын дундах асуудлаас гадна нийтийн дунд зохисгүй үйлдэл гаргасан, өөрөөр хэлбэл "нүгэл" үйлдсэн хувь хүмүүст янз бүрийн амьтны дүртэй баг зүүлгэх шийтгэл бас байв. Баг ямар амьтны дүртэй байх нь тухайн хүн ямар нүгэл үйлдсэнээс хамаарч өөр өөр байжээ. 

Гунигтай царайтай илжигний баг зүүсэн хүн явж байвал тэр хүн олны дунд мунхаг үг хэлэх юм уу, зохисгүй үйлдэл гаргасан гэж мэддэг байв. Хэрэгт дурласан хүмүүст урт хамартай, муухай царайтай мангасын баг зүүлгэнэ. Харин олны дунд хөлчүүрхсэн бол гахайны баг зүүх ёстой гэх мэтээр өөр өөр байжээ.

Амьтны дүртэй баг

Баг зүүгч нар олны дунд шившиг болж зовохын зэрэгцээ бие махбодийн хувьд зовдог байв. Багтай үед юм идэх хэцүү, угаалга үйлдэх боломжгүй. Удаан хугацаанд баг зүүсний улмаас арьс холгож цэврүү, шархлаа үүсэх нь түгээмэл байжээ. Дээрээс нь гудамжаар зөрсөн хэн ч бай багтай хүн рүү чулуу шидэх эрхтэй. Зарим азгүй нэгэн нь хотын төв талбайд шонд хүлүүлж олны шившиг болох шийтгэл амсдаг байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()