Хамгийн аюултай ардын эмчилгээнүүд

Шинжлэх ухааны салбар үүсэхээс өмнө бид өвдөлт, өвчнөө дарах өөрсдийн аргийг боловсруулж үеэс үед дамжуулан хэрэглэсээр ирсэн билээ. Одоо ч зарим хүмүүс  уламжлалт эмчилгээний аргыг илүүд үзсэн хэвээр байна. Гэтэл энэ нь шинжлэх ухааны үүднээс бүрэн судлагдаагүй басхүү аюулд хүргэж ч мэдэхээр байдаг ажээ. Магадгүй та энэ мэдээг уншсанаар өвчнөө анагаах хамгийн зөв бөгөөд аюулгүй арга нь эмнэлэгт очиж үзүүлэх гэдгийг ухаарах болно. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Хамгийн аюултай ардын эмчилгээнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цэвэрлэх

Энэ аргыг биеийн хор гадагшлуулах хамгийн түгээмэл арга хэмээн нэрлээд байгаа юм. Тус жор нь цөөн хэдэн орцоор элэг, бөөр, цусыг цэвэрлэдэг ажээ. Энэ арга нь хэр үр дүнтэй болох, биед хэрхэн нөлөөлдөг талаар мэргэжлийн эмч нар дараах хариултыг өгсөн байна. "Хүний бие нь хувцас шиг биш учраас дан ганц угаах нь хангалтгүй. Гэвч бүх шаардлагагүй, хорт бодисууд нь өөрөө гадагшилдаг тул үүнд зориулж тусгайлан цэвэрлэх төрлийн зүйл уух шаардлагагүй. Зориудаар цэвэрлэх бэлдмэл хийж уух нь нойргүйдэл, элэгний төрлийн өвчлөл, ходоодны салст түлэгдэх зэрэг асуудал үүсгэх магадлалтай" хэмээн мэргэжлийн эмч нар сануулж байна. 

Цэвэрлэх

2 Хоолоо сойх

Зарим хүмүүс мацаг барих нь жингээ хасах, биеэ цэвэрлэх хамгийн шилдэг арга гэж үздэг. Гэсэн ч мэргэжлийн эмч нар энэ арга нь хэд хэдэн сөрөг талтай гэж үздэг байна. Мацаг барих нь тулай өвчлөлийн үрэвсэл үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба өтгөн гадагшлахад саад учруулдаг ажээ. Харин дараах зөвлөгөөг дагаж чадвал хуурай мацаг барих нь жингээ барих, биеэ цэвэрлэх аюулгүй арга болж чаддаг. Хуурай мацаг барихдаа заавал: 

  • Эрүүл шинэ хоол идэх
  • Байнгын агаарт гарах 
  • Хөдөлгөөн сайн хийх

Хоолоо сойх

3 Зүү эмчилгээ

Зүү эмчилгээ олон жилийн туршид маш алдартай байсаар ирсэн ч үзүүлэх үр нөлөө нь бодит байж чаддаг уу? гэсэн асуултыг шинжлэх ухаанч Эдзар Эрнест (Edzard Ernst) дэвшүүлсэн байна. Түүний зүү эмчилгээний талаар хийсэн судалгааны үр дүнд зүү эмчилгээ нь ихэнхдээ өвдөлтийг намдаадаггүй бөгөөд энэ нь хүмүүсийн дунд ам дамжин яригддаг яриа хэмээсэн байна. Хэдий дэлхийн ихэнх эрдэмтэд зүү эмчилгээ нь аюулгүй гэж зөвлөдөг ч энэ нь уушгины мембран хальсыг цоолох аюултай байдаг аж. 

Зүү эмчилгээ

4 Хөлний массаж

Энэ төрлийн эмчилгээ хийдэг хүмүүс нь хөлний уланд бүх дотоод эрхтэнтэй холбогддог мэдрэлийн судсууд байдаг гэж хэлдэг. Мөн эдгээр судсанд даралт өгч, массаж хийснээр биед тайвшрах мэдрэмж төрүүлдэг ажээ. Гэсэн ч өнөөг хүртэл эрдэмтэд массаж эмчилгээ нь үр дүнд хүргэж байгаа эсэхийг батлаагүй ч Австралийн эрдэмтдийн саяхан хийсэн судалгаагаар хөлний массаж нь үр дүн муутай байдаг гэх дүгнэлт гаржээ. Тиймээс судалгааны багийнхан энэ төрлийн эмчилгээг хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд хэрэв та хүндэвтэр өвчтэй бол энэ нь бүр хүндрүүлэх ч эрсдэлтэйг сануулсан байна. 

Хөлний массаж

5 Хомепади (Homeopathy)

Энэ нь уламжлалт бус эмийн нэг хэлбэр юм. Хэдий үр дүнд хүргэдэг ч шинжлэх ухаанчдын судалгаагаар түүний найрлаганд мансууруулах төрлийн бодис ордог нь тогтоогдсон байна. Мөн донтуулах үйлчилгээ ч үзүүлдэг бөгөөд тунг нь ихдүүлснээр үхэлд хүргэх магадлалтай аж. Хэрвээ та эмийн эмчилгээ хийлгэх гэж байгаа бол эмчийн заавраар авсан эмээ цаг хугацаанд нь хэрэглэхийг зөвлөж байна. 

Хомепади (Homeopathy)

6 Шээсний эмчилгээ

Та магадгүй шээсээр эмчилж болох аргуудын талаар зөндөө л сонссон байх. Энэ нь уламжлалт бус эмчилгээний төрөл бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх болон гоо сайхны зориулалтаар хэрэглэхийг зөвлөдөг. Бид ихэнхдээ шээсээр шавших, уух байдлаар хэрэглэдэг шүү дээ. Эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс шээсийг ямар нөлөө үзүүлдэгийг хараахан нотлоогүй ч сая сая хүмүүс үүнийг анагаах шидтэй гэж итгэсээр иржээ. Эмч нарын хэлж байгаагаар "бие гадагшлуулахыг хүсч гаргасан шингэн тул буцааж уух нь зохимжгүй мөн энэ нь биологийн хаягдал тул уулаа гээд эерэг үр нөлөөг үзүүлж чадахгүй" гэжээ.

Шээсний эмчилгээ

7 Байгалийн болон крантны ус

Хүмүүсийн дунд түгээмэл тархсан нэгэн ойлголт байдаг нь байгалийн цэнгэг ус биед сайн харин крантны ус биед муугаар нөлөөлж олон өвчний эх үүсвэр болдог гэсэн ойлголт юм. Тэр ч байтугай байгалийн усыг амьд ус , крантны усыг үхэжсэн ус ч гэж нэрлэдэг. Үнэндээ ус нь амьд, үхэжсэн гэсэн ялгаа байхгүй бөгөөд энэ хэллэг нь зүгээр л шинжлэх ухааны домог ажээ. Өөрөөр хэлбэл хий хоосон нэршил гэсэн үг юм. Хүмүүсийн дунд крантны ус хүнд устөрөгч агуулсан байдаг гэх яриа бий. Энэ нь худал бөгөөд усыг хүнд устөрөгчтэй болгохын тулд тусгай лабораторын нөхцөл шаарддаг ажээ.

Байгалийн болон крантны ус

8 Ховсдох эмчилгээний арга

Ховс нь бүх л төрлийн өвдөлтийг намдаах дэлхий нийтийн шалгарсан арга юм. Гэвч үнэндээ тийм биш ажээ. Энэ нь өвдөлтийг намдаах биш зүгээр л хүний ухамсрыг өөрчлөх арга гэнэ шүү. Мөн шинжлэх ухааны салбарынхан үүнийг сэтгэлзүйн түвшинд үр дүнд хүргэдэг ч биеэ даасан эмчилгээний салбар гэж хүлээн зөвшөөрдөггүй байна. Ховсыг нойргүйдэл, буруу зуршлаа хаях, мартсан дадлага туршлагаа эргэж санах зэрэгт ашиглах нь илүү үр дүнд хүргэдэг ажээ. 

Ховсдох эмчилгээний арга

                                                                                Дүгнэлт

Маш олон хүн бие нь өвдсөн тохиолдолд, химийн гаралтай эмийг хэрэглэхээс илүүтэй ардын уламжлалт эмчилгээг сонгодог. Үүний шалтгаан нь ердөө л эмийг биед хор нөлөөтэй гэх үзэл юм. Угтаа бол эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүнд, "эмийн" жорыг гаргаж авдаг бөгөөд эдгээрийг хүний биед хор нөлөө багатай гэдгийг ч маш олон туршилтаар баталдаг. Гэтэл хүмүүс шинжлэх ухааныг үгүйсгэж, баталгаа багатай ардын эмчилгээнд илүүтэй итгэх нь эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Бид үүгээрээ ардын эмчилгээг үгүйгэхийг хүссэнгүй. Ердөө л энэхүү эмчилгээ нь ч мөн эрсдэл дагуулж болзошгүй тул, сайтар судалж, мэдсэний үндсэн дээр сонгохыг зөвлөж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()