Хувцсыг шинэ мэт болгох 14 хялбар арга

2019-03-03, 12:41
10,534

Заримдаа эд зүйлс, хувцас хэрэглэлд жижигхэн асуудал, гэмтэл гарахаар бүх зүйл болохоо байчихсан мэт санагддаг шүү дээ. Цамцан дээр толбо тогтох, өмд урагдах, өнгөө алдах гэх мэт асуудал гарахад зарим хүмүүс тухайн хувцсыг хаях тухай эхэлж боддог. Гэхдээ гэмтэл учирсан хувцас хэрэглэлийг гарын доорх материал ашиглан дахин сэргээх маш хялбар аргууд бий.

Хувцсыг шинэ мэт болгох 14 хялбар арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Илгэн гутал дээрх шороог арилгахын тулд

Аяга таваг угаадаг төмөр угаагчаар сайн зүлгэх хэрэгтэй. Зөвхөн шороотой хэсгийг бус гутлын бүх хэсгийг зүлгэснээр өнгийг нь нэгэн жигд болгодог.

Илгэн гутал дээрх шороог арилгахын тулд

2 Өмдний цахилгаан барихгүй байвал

Өнгөгүй лак түрхэх, эсвэл үсний лак цацсанаар удаан өмссөн өмдний цахилгаан барихаа болих асуудлаас сэргийлж чадна.

Өмдний цахилгаан барихгүй байвал

3 Гутлын эвгүй үнэрийг арилгахын тулд

Сэрүүн орчинд байлгах хэрэгтэй. Гадаа, тагтан дээр тавих боломжгүй бол гялгар уутанд хийгээд хөлдөөгч рүү хийгээрэй. Гутлыг хөлдөөгчинд 12-24 цаг байлгах нь зөв.

Гутлын эвгүй үнэрийг арилгахын тулд

4 Бараан хувцсан дээрх үнэр дарагчийн толбыг арилгахад

Жирийн нойтон сальфетка тус болно. Толботой хэсгийг арчихад л хангалттай.

Бараан хувцсан дээрх үнэр дарагчийн толбыг арилгахад

5 Хувцасны өнгийг сэргээхийн тулд

Цагаан цуу эсвэл жирийн хоолны давс хэрэгтэй. Цуу нь нийлэг материалд илүү тохиромжтой байдаг. Хувцасны өнгийг нь эргүүлэн авчиръя гэвэл угаалгын нунтагтаа 2-3 халбага давс нэмээрэй.

Хувцасны өнгийг сэргээхийн тулд

6 Ноосон цамцыг гуужих, цоорох, бие загатнуулахаас сэргийлэхийн тулд

Цамцаа эвхээд хөлдөөгч рүү хийснээр гуужих асуудлыг багасгаж, цагаан эрвээхэйнд идэгдэхээс сэргийлдэг. Харин бие загатнуулдаг дотортой цамцыг эхэлж норгоод дараа нь хөлдөөгчинд 10 цаг байлгах хэрэгтэй. Хөлдсөн цамцыг бүлээн усанд гэсгээгээрэй.

Ноосон цамцыг гуужих, цоорох, бие загатнуулахаас сэргийлэхийн тулд

7 Хөвөн даавууны цагаан өнгийг сэргээх

Цагаан хувцас дээрх шарласан толбыг арилгахыг тулд борийн хүчил ашиглаарай. 10 литр усанд 10гр хүчил байхаар тооцон уусгаад цагаан хувцсаа хийн 2 цаг байлгана. 

Хөвөн даавууны цагаан өнгийг сэргээх

8 Хувцас цахилгаанжихыг зогсоохын тулд

Төмөр бүтээгдэхүүн хувцсан дахь цахилгааныг шингээдэг. Цахилгаанждаг хувцсыг өмсөхөөсөө өмнө төмөр өлгүүр дундуур гүйлгэчхэж байгаарай. 

Хувцас цахилгаанжихыг зогсоохын тулд

9 Жимсгэний толбыг арилгая гэвэл

Толбыг хатаагүй байх үед нь дээрээс нь буцлам халуун ус асгах хэрэгтэй. 

Жимсгэний толбыг арилгая гэвэл

10 Техникийн тосны толбыг арилгах

Хувцсан дээр тогтсон мазутыг арилгахын тулд гацуур модны эфирийн тос хэрэг болно. Үүний тулд нүүр цэвэрлэгч хөвөн хоёр ширхэгийг аваад нэгийг нь толботой хэсгийн доор тавьж, нөгөө дээр нь эфирийн тос дусаагаад толбыг арилтал зүлгэнэ.

Техникийн тосны толбыг арилгах

11 Хөгцөрсөн үнэрийг арилгах

Шүүгээний хөгцөрсөн үнэрийг дарахын тулд спиртийг устай 1:2 харьцаатай холиод ус шүршигчинд хийн шүрших хэрэгтэй.

Хөгцөрсөн үнэрийг арилгах

12 Угаалтаас болж будаг орсон хувцсыг сэргээхэд

Цагаан өнгийн хувцсыг санамсаргүй өөр өнгөтэй хувцастай хамт угаачихсан үед калийн перманганат буюу марганц хэрэг болно. Аягатай усанд марганцийн талст 3 - 5-ыг уусгаад 9 литр халуун ус руу хийгээрэй. Дээрээс нь бүтэн барааны савангийн 1/3-ийг хэлтэлж хийнэ. Эцэст нь будаг орсон хувцсыг марганцтай ус руугаа хийж 50 минут дэвтээснийхээ дараа ердийн угаалтаар угаана.

Угаалтаас болж будаг орсон хувцсыг сэргээхэд

13 Агшсан хувцсыг хэвийн хэмжээнд нь оруулах

Угаалтаас болж агшсан нэхмэл хувцсыг хэвийн хэмжээнд нь оруулахын тулд хүүхдийн шампунь ангижруулагчтай хамт, эсвэл зөөлрүүлэгч шингэн ашиглана. Шампунь болон ангижруулагч хийсэн бүлээн усанд хувцсыг дор хаяж 30 минут байлгах хэрэгтэй.

Агшсан хувцсыг хэвийн хэмжээнд нь оруулах

14 Зэв арилгах

Хувцас дээр тогтсон зэвний толбыг арилгахын тулд устөрөгчийн хэт исэл шингээсэн даавуугаар зүлгэх эсвэл дэвсгэр болгоод индүүдэх хэрэгтэй.

Зэв арилгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()