“Сиркл К” үндэсний үйлдвэрлэгч нарыгаа дэмжиж, хамтран ажилладаг

“Сиркл К” сүлжээ нь АНУ д төвтэй дэлхийн 25 улсад 14,000 гаруй салбар дэлгүүрүүдтэй бөгөөд Монголд 2018 оны 4 дүгээр сард анхны дэлгүүрээ нээж байсан бөгөөд одоогийн байдлаар 20 гаруй сүлжээ дэлгүүртэй болоод байгаа Монголын хамгийн анхны олон улсын конвенинс дэлгүүрийн сүлжээ юм. Инээмсэглэл, найрсаг харилцаагаараа алдартай энэ сүлжээ дэлгүүр нээгдсэнээр Монголчууд бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээ дэлгүүрээр 24 цагийн турш үйлчлүүлж дэлхийн хөгжилтэй улам ойртох боломжтой болсон билээ.

“Сиркл К” үндэсний үйлдвэрлэгч нарыгаа дэмжиж, хамтран ажилладаг

Конвенинс дэлгүүрийн онцлог нь хэрэглэгчдийг өдөр тутмын хэрэгцээт бараагаар түргэн шуурхай хангахаас гадна, бүрэн боловсруулалт хийгдсэн халуун хоолнууд төрөл бүрийн халуун, хүйтэн кофе, цай, ундаа, зайрмагыг 24 цагийн туршид өөртөө үйлчлэх хэсгийн автомат машинаас авч дэлгүүр дотроо тав тухтай сууж үйлчлүүлэх боломжтой байдагт оршино.  Мөн үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэх үүднээс үүрэн операторуудын нэгжийн үйлчилгээ, автобусны карт цэнэглэх болон бусад санхүүгийн гүйлгээнүүдийг тусгай ПОС ашиглан төлөх, АТМ машинаар үйлчлүүлэх гэх мэт олон боломжоор хангаж байгаа юм.

2,500-3,500 төгрөгөөр кофе, цай мөн их сайхан амттай фростер ундааг хүртэл санал болгодог энэ дэлгүүрийг залуус сонгож үйлчлүүлэх дуртай байдаг. Энэхүү дэлгүүр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр үйлчилдэг бөгөөд хоолны түүхий эд материалын хувьд дурдахад хэдийгээр олон улсын сүлжээ боловч энэхүү сүлжээнд борлуулж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийн түүхий эдийн 90 гаруй хувь нь дотоодын үйлдвэрлэгч, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн байдаг. Жишээ болгоод дурдахад, зайдаснуудыг Оргио болон Мах Импекс компани 100 хувь нийлүүлж, талхыг Монбейкери, Жүр Үр, халуун чацарганыг Шар Доктор гэх мэт үндэсний томоохон үйлдвэрлэгч нар Сиркл К тэй хамтран ажиллаж, хамтран хөгжүүлсэн түүхий эдийг бэлтгэн нийлүүлж байна. Хаанаас хэзээ нийлүүлэгдсэн нь мэдэгдэхгүй олон төрлийн түүхий эдээр хийгдсэн хоол, хүнсээр ходоодоо дүүргэдэг цаг алга болж буйд үнэхээр олзуурхууштай.

Цаашид ч энэхүү сүлжээ нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримтлах бөгөөд энэ нь Сиркл К сүлжээ дэлгүүрийн нийгэмдээ оруулж буй үүрэг хариуцлага, хөрөнгө оруулалт гэж тэд үздэг юм.

Нээгдсэн цагаасаа эхлэн 400 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байгаа энэхүү сүлжээ дэлгүүр сургалтын төлбөртөө нэмэр болох өдөр тутмын хэрэгцээнийхээ мөнгийг олох зорилгоор хөдөлмөр эрхлэх хүсэлтэй оюутнуудыг ч мөн ажил эрхлэх боломжоор хангадаг  нь оюутнуудад томоохон боломж болдог юм.  Энэ хугацаанд нийт 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мөн ажил эрхлэх боломжоор хангажээ.

Сар бүр оффисын ажилчид төвлөрсөн бүс болон оюутан сурагчдын хамгийн их хөл хөдөлгөөнтэй газруудад 2 с 3 дэлгүүрийг тогтмол шинээр нээж буй энэхүү дэлгүүр өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуульд шинэ салбараа нээжээ.

Зарлагдсан тендерт оролцож Төрийн өмчийн хороотой албан ёсоор гэрээгээ хийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэ салбар  АШУҮИС ийн багш ажилтнуудын хүсэлт, дотоод журмыг хүндэтгэн шинэ салбартаа бэлэн хоол, архи согтууруулах ундаа, тамхи, ахуйн газ зэрэг бүтээгдэхүүнийг огт худалдаалахгүй бөгөөд тослог ихтэй хоолны төрлүүдээс ч мөн хүргэхгүй байхаар төлөвлөгджээ. Дөнгөж нээлтээ хийгээд удаагүй энэ дэлгүүрт маш олон оюутнууд очерлон үйлчүүүлж байгаатай сэтгүүлч би тааралдлаа.

Хэрэглэгчдийн хамгийн их санаа зовдог ходоодонд муу бэлэн гоймонгийн хэрэглээг бууруулах, илүү эрүүл хоолны сонголтыг бий болгохоор Сиркл К ийн хамт олон хичээнгүйлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Цэвэр гурилаар хийгдсэн борцтой, махтай шөл маш боломжийн үнээр тун удахгүй Сиркл К ийн салбаруудаар зарагдаж эхлэх гэж буй сайхан мэдээг мөн дуулгая.

Дараагийн салбарууд нь Хүннү Молл, 1 р хороолол, Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн дэргэд болон хотын захын дүүргүүдэд төлөвлөгдөж тун удахгүй үүд хаалгаа нээхээр ажиллаж байгаа юм байна.  

Дэлгүүрийн байршлуудыг шалгахыг хүсвэл ЭНД дарж үзэх боломжтой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.