Мексик залуу авокадо жимсээр байгальд шингэдэг хуванцар үйлдвэрлэжээ

Та бидний өргөнөөр хэрэглэдэг хуванцар нь байгальд хэдэн зуун жилийн дараа л шингэж алга болдог. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд олон хүн хуванцрыг орлох материал гаргаж авахаар оролдох болжээ. Тэгвэл тэдгээр хүмүүсийн нэг болох Мексикийн иргэн Скотт Мунгаяа (Scott Munguía) авокадо жимсээр хийсэн шинэ төрлийн хуванцар үйлдвэрлэж эхэлжээ. 

Мексик залуу авокадо жимсээр байгальд шингэдэг хуванцар үйлдвэрлэжээ

Скотт Мунгаяа нь Мехико хотын сургуульд Химийн инженерийн чиглэлээр суралцаж байх даа авокадо жимсний үрээр түргэн хугацаанд задардаг хуванцар хийх боломжтойг нээжээ. Тэрбээр энэ санаагаа даруй бизнес болгохоор шийдсэн байна. 

Скотт 2 жилийн өмнө өөрийн  найзын хамт "Biofase" нэртэй компанийг үүсгэн байгуулж төрөл бүрийн авокадо-ноос хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Сонирхолтой нь Мексик улсад асар их хэмжээний авокадо жимсний үр, хаягдал байдаг учраас тэдэнд түүхий эд олдохгүйн зовлон байсангүй. 

Өдгөө "Biofase" компани хуванцар савх, соруул, хутга, сэрээ, наалддаг тууз зэргийг үйлдвэрлэжээ. Тэдний бүтээгдэхүүн нь байгальд ердөө 240 хоногийн дотор задардаг ажээ. 

"Biofase" компани 2018 онд нийт 400 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд энэ оноос төв Америкийн орнууд, АНУ, Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()