1
"Sunrise express"
"Sunrise express" нь Японы шөнийн галт тэрэг юм. Тус галт тэрэг нь Токио-гоос Окояама хүртэлх чиглэлд явдаг. Буцахдаа галт тэрэг нь Okaяама-д дахин холбогдоод Токио хотод очно.
Энэхүү галт тэргээр аялах нь Япончуудын амьдралын хэв маяг, соёлыг бүрэн мэдрэхэд тус болдог гэнэ.
2
Нэгдүгээр зэрэглэл
"Sunrise express" нь нийт гурван зэрэглэлтэй. Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид өөрсдийн гэсэн тасалгаатай байх бөгөөд хувийн ариун цэврийн өрөө, радио, шаахай, халаад, ор зэргээр хангагддаг ажээ. Мөн энэ тасалгаанд байгаа хүмүүс галт тэргэн дэх шүршүүрээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй байдаг.
3
Хоёрдугаар зэрэглэл
Хоёрдугаар зэрэглэлийн зорчигчид хоёр ортой, нэг тасалгаанд байрладаг. Энд зэрэглэлийн зорчигчид мөн адил хувийн ариун цэврийн өрөөтэй байдаг.
4
Нобиноби
Нобиноби гэдэг нь нийтийн зорчих хэсэг юм. Нийтийн зорчих вагон нь зорчигч бүрд зориулсан ортой байдаг. Мэдээж ор бүр өөрийн гэсэн шинэ дэвсгэр, хөнжлийн даавуутай байдаг. Мөн нийтийн зорчих хэсэгт орохдоо зорчигчид заавал гутлаа тайлж хадгалуулах шаардлагатай байдаг гэнэ.
5
Нэмэлт үйлчилгээ
Галт тэргэнд нийтийн бие засах газар, түргэн хоолны газар,төрөл бүрийн худалдааны автоматууд бий. Мөн хүсвэл мөнгөө төлөөд 6 минутын шүршүүрт орох эрх авч болно. Мэдээж өмнө нь хэлсэнчлэн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид үнэгүй шүршүүрт ордог.