1
Хоолойтой цамц болон хуниастай банзал
Хуниастай банзал нь энэ оны шилдэг тренд юм. Хоолойтой цамц болон хуниастай банзлыг хүйтэн, сэрүүний улиралд хослуулан өмсөхөд тохиромжтой. Банзлынхаа уртыг та өөрийн хүссэнээрээ сонгох боломжтой.
2
Жийнс болон өндөр өсгийт
Жийнс нь бүх төрлийн гуталтай хосолдог шилдэг хувцасны нэг билээ. Та өндөр өсгийт болон жийнсийг өдөр тутам өмсөх боломжтой бөгөөд богинохон жийнстэй хослуулбал илүү загварлаг, эмэгтэйлэг хэрнээ эмх замбараатай харагдах болно.
3
Цагаан цамц болон сарафан
Цагаан цамц болон сарафан нь хоорондоо төгс хосолдог. Цагаан цамцыг ихэвчлэн ажил хэрэгч маягаар өмсдөг бол сарафаныг өдөр тутам өмсөх боломжтой. Энэ хоёрыг хослуулан ажил дээрээ ч, гадуур зугаалахдаа ч өмсөж болох юм.
4
Даашинзын оронд уртасгасан пиджак
Хэдэн жилийн өмнө богинохон, бэлхүүс тодотгосон пиджак загварлагт тооцогддог байсан бол энэ жил 90-ээд оны үеийн урт пиджак тренд болох юм байна. Энэхүү пиджакийг банзал болон өмдтэй хослуулснаар ажил хэрэгч харагдах бол дангаар нь үдэшлэгт, гадуур зугаалахдаа өмсөх боломжтой. Үдэшлэгт өмсөх бол өндөр өсгийттэй, гадуур зугаалахдаа пүүз болон спортлог цүнхтэй хослуулж болно.
5
Хоолойтой даашинз болон урт түрийтэй гутал
Энэ 2 хувцас нэг нэгнийгээ гүйцээж өгдөг. Хоолойтой даашинз нь хэт задгай харагдахаас сэргийлж, харин урт түрийтэй гутал нь таныг тун эмэгтэйлэг харагдуулах болно. Ингээд өвлийн гайхалтай загварлаг хувцаслалт бий болох бөгөөд хамгийн гол нь цамц нь бариу байж болохгүй шүү.
6
Хоолойтой цамц болон дунд зэргийн урттай банзал
Хүйтний улиралд өмсөхөд тохиромжтой бас нэгэн хувцаслалт бөгөөд та бэлхүүсээ тодотгохыг хүсвэл цамцаа банзлынхаа дотор хийж өмсөх боломжтой. Эсвэл гадуур нь гаргаад өмссөн ч болно.
7
Жакет болон жийнс
Урт загварын жакет, жийнсэн өмдийг та ажилдаа, гадуур зугаалахдаа гээд хаана ч өмсөж болно. Доогуур нь та пүүз, кет, өндөр өсгийт гэх мэт хүссэн гутлаа өмсөх боломжтой.
8
Хул шаргал өнгөтэй пальто болон пүүз
Удаан хугацааны туршид пүүзийг зөвхөн спортлог хувцаслалтанд тооцдог байсан. Азаар тэр үе өнгөрчээ. Орчин үед пүүзийг бүх төрлийн хувцастай хослуулж өмсөх болсон. Жишээ нь: хул шаргал өнгийн пальтотай хослуулж болох нь ээ.
9
Хоолойтой цамц болон задгай энгэртэй цамц
Хоёр тусдаа хувцсаар нэг загварыг бүтээж болох бөгөөд дотуур өмсөх цамц нь задгай энгэртэй цамцтайгаа ижил байх ёсгүй. Хэрвээ та хүсвэл нэмж жакет, пальто өмсөх боломжтой.
10
Онгорхой гутал болон оймс
Онгорхой гутлыг оймстой өмсөх нь бүдүүлэг мэт харагддаг байсан үе ард хоцорчээ. Харин одоо онгорхой гутлыг, оймстой өмсөх нь энгийн үзэгдэл болсон бөгөөд загварын ертөнцөд ч хүч түрэн орж ирж байна. Энэ тохиолдолд та хүссэн өнгө, загварын оймсоо өмсөж болно.