1
Нохой тэжээдэг бол
Нохой бол заяаныхаа ханийг хайж буй ганц бие залуугийн хувьд үнэнч анд юм. Бүсгүйчүүдэд таалагдахын тулд заавал том байшин, хөлөг онгоцтой байх хэрэггүй бөгөөд зүгээр л гадуур нохойтойгоо зугаалахад л хангалттай гэнэ.
Цэвэрхэн, өхөөрдөм амьтныг харахад тухайн нохойны эзэн нь хэр халамжтай, хариуцлагатай нэгэн болохыг илтгэдэг байна.
2
Хар шил
Нарны хамгаалалттай шил нь эрэгтэй хүнийг илүү сайхан харагдуулдаг. Жеймс Бонд-ын хэрэглэдэг байсан энэ аргыг та ч ашиглах боломжтой. Хар шилтэй эрчүүд яагаад сайхан харагддаг вэ гэж үү?
-Нүдний шил нь нүүрийг тэгш хэмтэй харагдуулдаг. Бид төрөхдөө тэгш бус хэмтэй нүүртэй төрдөг бөгөөд нүдний шил нь нүүрний өө сэвийг далдалж, илүү сайхан харагдуулдаг байна.
-Хар шил нь хүнийг нууцлаг санагдуулдаг бөгөөд бүсгүйчүүд нууцлагдмал байдалд дуртай байдаг.
3
Эрчүүдийн бус сонирхол
Ихэнхдээ жинхэнэ эрэгтэй хүн уйлдаггүй, бүр аргаа барсан тохиолдолд л эмчид ханддаг гэх ойлголтыг эрдэмтэд үгүй хийжээ. Бусдаас тэс өөр байх нь эсрэг хүйстнийхээ анхаарлыг ихээр татдаг гэнэ.
Өөрийн бодит сэтгэл хөдлөлийг илэрхийлж, төрөл бүрийн өнгөтэй хувцас өмсөхөөс битгий зайлсхийгээрэй. эр хүний хувьд өвөрмөц гэмээр цэцэг тарих, нэхмэл сонирхдог эрчүүд эмэгтэйчүүдэд итгэл төрүүлж, эсрэг хүйстнийхээ анхаарлыг татдаг байна.
4
Чанартай үнэртэнд дуртай
Хэрвээ та чанартай үнэртэн түрхдэг бол бүсгүйчүүдийн анхаарлыг 100% татах болно. Энэ тал дээр судлаачид туршилт явуулжээ.
Тэд судалгаанд оролцогчдыг хоёр хэсэгт хувааж нэг хэсэгт нь бактерийн эсрэг үйлчилгээтэй дезодорант, нөгөө хэсэгт нь үнэртэй усны үнэртэй дезодорантыг өгчээ. Хэсэг хугацааны дараа хоёрдугаар хэсгийн эрчүүд өөртөө илүү итгэлтэй болсон гэдгээ хэлсэн байна.
Үүнээс гадна тэдний зургийг дарж, бүсгүйчүүдэд харуултал тэд үнэртэй усны үнэртэй дезодорант түрхэж байсан залуучуудыг илүү их сонирхож байжээ. Хамгийн сонирхолтой нь тэд залуучуудын үнэрийг огтхон ч үнэрлэж үзээгүйд оршино.
Дүгнэлт: Үнэртэй ус түрхдэг эрчүүд өөртөө илүү итгэлтэй харагддаг.
5
Улаан цамц
Загвар зохион бүтээгчид энэ оны тренд улаан өнгө байх болно гэж хэлэх үед ихэнхдээ эмэгтэйчүүд л улаан хувцас өмсөнө гэж ойлгодог. Улаан өнгө эрэгтэйчүүдийн анхаарлыг татдаг гэдгийг бид мэднэ. Харин эсрэгээрээ байж болох уу?
Орон орны бүсгүйчүүдийг нэгэн туршилтанд хамруулсан бөгөөд тэднээс улаан болон ногоон цамцтай эрэгтэйчүүдийн аль нь таалагдаж байгаа болохыг асуужээ. Тэд улаан цамц өмссөн залууг сонгосон байна. Тод өнгийн хувцас өмсдөг залуучууд өөртөө итгэлтэй байдгаас гадна бусад хүмүүс тэдний талаар юу гэж бодох нь огтхон ч хамаагүй байдаг гэнэ. Тэрхүү өөртөө итгэлтэй байдал нь бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг аж.
6
Гитар
Францын эрдэмтэд хэсэг бүлэг залуучуудад нэг хэсэгт нь гитар, нөгөө хэсэгт нь цүнх бариулж хотын гудамжаар явж охидтой танилцах даалгаварыг өгчээ. Судалгаанаас харахад гартаа гитар барьсан залуучуудад бүсгүйчүүд 3 дахин илүү утасныхаа дугаарыг өгч байсан гэнэ.
Хөгжимчин залуус яагаад бусдын анхаарлыг ихээр татдаг вэ? Нэгдүгээрт, бүсгүйчүүд тэднийг хамгийн шилдэг гэж боддог. Хоёрдугаарт, хөгжимчин залуусыг ухаалаг гэж үздэг. Тиймээс бүсгүйчүүд энэ төрлийн залуусыг сонгодог юм.
7
Цэцэг
Цэцэг нь эрчүүдийг эмэгтэйчүүдийн нүдэнд илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг. Саяхны судалгаанаас харахад цэцгэн дунд умбаж буй эмэгтэй тухайн эрэгтэйг сонгох магадлал өндөр болох нь батлагджээ. Учир цэцэг нь сэтгэл санааг өөдрөг болгож, эмэгтнэй хүнийг илүү аз жаргалтай болгодог байна.
8
Энгийн гадаад төрх
Сэтгэл судлаачид, нийгэм судлаачид,биологичид олон жилийн турш эмэгтэйчүүдэд ямар төрлийн эрчүүд таалагддаг тал дээр судалгаа хийж байгаа гэнэ. Гэтэл бүх зүйл нь энгийн, хэт өндөр, хэт нам, эсвэл хэт сайхан, хэт муухай байх ёсгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тэгэхээр дундаж залуус л бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг байх нь.
Энгийн, эгэл жирийн залуу аз жаргалтай харилцаатай болох магадлал өндөртэй байдаг гэнэ. Энэ төрлийн хүмүүс сэтгэл зүйн хувьд ч асуудалгүй байдаг бөгөөд сайн эцэг, сайн хань болж чаддаг аж. Хэт содон хувцаслалт, өвөрмөц гадаад төрх нь бүсгүйчүүдийг түлхдэг байна.
9
Тэр болздог бүсгүйтэй
Хэн нэгэнтэй болзож байгаа залууст бүсгүйчүүд ихээр татагддаг. Саяхны судалгаанаас харахад бүсгүйчүүд найзуудыгаа дуурайх сонирхолтой байдаг нь тогтоогджээ. Үүнээс гадна загас, шувууд хүртэл хэн нэгний анхаарлыг татаж буй шувуу, загасанд илүү их анхаарал хандуулдаг гэнэ.
Үүнийг эрдэмтэд тайлбарлахдаа: Бүсгүйчүүд олны хараанд илүү өртөмтгий байдагтай холбоотой гэжээ.
10
Улаан лооль, лууванд дуртай залуус
Лууван, улаан лооль, тоор, жимсэнд агуулагддаг каротин нь тухайн хүнийг илүү сэтгэл булаам харагдуулдаг гэнэ. Учир нь бета-каротин нь арьсны өнгөнд таатай нөлөөлдөг. Язгууртан мэт цав цагаан арьсыг хүмүүс төдийлөн сонирхохоо больжээ. Та лууван идээд эрүүл болохгүй ч таны гадаад төрх илүү сайхан харагдана гэдэгт итгээрэй.
11
Хоол хийж чаддаг залуус
Эрчүүдийн зүрхэнд хүрэхийн тулд ходоодыг нь ашиглах хэрэгтэй гэсэн үг байдаг. Гэтэл эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад бүсгүйчүүдийн сэтгэлийг ч ходоодоор нь татаж болдог гэнэ шүү. Үүнд заавал мэргэжлийн тогооч байх хэрэггүй бөгөөд зүгээр л өөрт байгаагаа хуваалцахад л хангалттай.
Бид аливааг бусадтай хуваалцдаг хүнд татагдах нь амархан байдаг гэнэ. Энэ нь эрт дээр үед хоол хүнс ховор байх үеийн зарчимтай холбоотой аж.
12
Заримдаа эрчүүдээс хамаарахгүй зүйл гэж бий
Бүсгүйчүүдийн сонирхол заримдаа сарын тэмдгийн мөчлөгөөс хамаарч өөрчлөгддөг. Овуляцийн үед бүсгүйчүүдэд хүчтэй эрчүүд таалагддаг байна. Эдгээр өдрүүдэд сайн залууст боломж огтхон ч үгүй. Харин энгийн өдрүүдэд бүсгүйчүүдэд халамжтай, сайн хань, сайн найз болж чадах эрчүүд таалагддаг байна.