Жийнсэн өмдний 5 гол загвар
Сүүлийн үед моодонд ороод байгаа жинсийн төрөл. Ташаанаас эхлээд шагай хүртэл ижилхэн барьж таардаг.
Өвдөгнөөс доош хэсэг нь бариу жийнстэй харьцуулбал арай өргөн загвартай.
- Сонгодог загвар (Classic)
Жирийн шулуун загвар. Дунд зэргийн урттай. Шуумаг нь сул, шилбэ барихгүй таардаг өмд.
Бүсэлхий, ташаанаас эхлээд шагай хүртэл сул, шулуун загвар.
Уут шиг (baggy) загвартай, ташаа, шуумаг хэсэгт сул зай их гаргана.
Дээрх загваруудаас гадна жийнсэн өмд нь шуумагны урт богино, суудал зэргээрээ бас ялгагдана. Жишээлбэл, өндөр залууст өндөр суудалтай буюу тэлээний тойрог нь хүйснээс дээш гарсан өмд тохиромжтой. Гэхдээ тийм өмдийг футболкатай хослуулахад тохиромжгүй. Цамцны хормойг чихэж өмсөхөд дунд зэргийн урт, суудалтай өмд зүгээр.
1
Туранхай залууст:
"Эктоморфик" төрлийн биетэй буюу туранхай, цээж мөр нарийн, булчингийн масс багатай залууст:
Сонгодог загварын нам суудалтай, шулуун өмд тохиромжтой. Өмсөхөд эвтэйхэн, хэт туранхай харагдуулахгүй.
Өргөн, чөлөөтэй загвар хэрэггүй. Мөн скинни өмд туранхай хөлийг тодотгож, хүмүүсийн анхаарлыг татах болно.
2
Тамирчны биетэй залууст:
Бэлхүүс нарийн, булчинлаг хөл, өгзөгтэй залуус биеийн энэ харьцаагаа тодотгосон жийнс сонгох нь зөв.
Бариу, скинни, сонгодог загварууд зохино. Суудал нам байх нь зөв.
Өргөн, уутан загвартай өмд нь биеийн сүрийг дарж, мөн харьцааг нь буруу харагдуулна.
3
Булчинлаг залууст:
Булчинлаг залууст энгийн загварын жийнс ч бариу харагдах магадлалтай.
Дунд зэргийн суудалтай, шуумаг хэсгээрээ өргөн өмд зохино.
Хэт бариу загвар хөлийг овор ихтэй, онцгүй харагдуулна.
4
Ташаа өргөнтэй залууст:
Ташаа томтой эрчүүдэд ташаанаас шагай хүртэл шулуун загвартай өмд тохирно.
Өмсөхөд эвтэйхэн, чөлөөтэй, сунахгүй өмд сонгоорой. Өндөр суудалтай, сул өмд мөн сайхан харагдана.
Бариу эсвэл скинни өмд эмэгтэйлэг төрхийг бий болгоно. Нам суудалтай өмд бас ташаа хэсгийг тодотгодог.
5
Махлаг залууст:
Бүсэлхий, ташаа, гуйя томтой залууст өндөр суудалтай өмд хамгийн тохиромжтой.
Сул, өргөн загвартай шулуун өмд хамгийн зөв сонголт.
Скинни, бариу жийнс өмсөөд хэрэггүй. Тийм загвар нь гуйя, ташааг илүү тодотгож, буруу пропорцтой харагдуулдаг. Бас цайралттай өнгөтэй жийнс нь хөлийг бүр өргөн харагдуулдаг тал бий.