Биеийн галбиртаа тохируулан хэрхэн зөв жийнсэн өмд сонгох вэ?

Жийнсэн өмд нь өдөр тутмын хувцасны төрлүүдээс хамгийн алдартай нь байсаар хэдэн арван жилийг өнгөрүүлээд байна. Хэдийгээр жийнс нь олон төрөлтэй ч зарим хүнд огт зохиогүй байгааг та нэг бус удаа анзаарч л байсан байх. Тэдгээр нь биеийн хэлбэрт тохироогүй, бусад хувцастайгаа өнгө, хэмжээ нь зохицоогүй гэх мэт олон шалтгаантай байж болно. Иймд эрчүүд та бүхэнд өөрийн биеийн онцлогтоо тохируулан зөв жийнсэн өмд сонгох гол дүрмүүдийг хүргэж байна. 

Биеийн галбиртаа тохируулан хэрхэн зөв жийнсэн өмд сонгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жийнсэн өмдний 5 гол загвар

  • Бариу (Tight)

Сүүлийн үед моодонд ороод байгаа жинсийн төрөл. Ташаанаас эхлээд шагай хүртэл ижилхэн барьж таардаг.

  • Скинни (Skinny)

Өвдөгнөөс доош хэсэг нь бариу жийнстэй харьцуулбал арай өргөн загвартай.

  • Сонгодог загвар (Classic)

Жирийн шулуун загвар. Дунд зэргийн урттай. Шуумаг нь сул, шилбэ барихгүй таардаг өмд.

  • Сул (Loose)

Бүсэлхий, ташаанаас эхлээд шагай хүртэл сул, шулуун загвар.

  • Өргөн (Wide)

Уут шиг (baggy) загвартай, ташаа, шуумаг хэсэгт сул зай их гаргана.

Дээрх загваруудаас гадна жийнсэн өмд нь шуумагны урт богино, суудал зэргээрээ бас ялгагдана. Жишээлбэл, өндөр залууст өндөр суудалтай буюу тэлээний тойрог нь хүйснээс дээш гарсан өмд тохиромжтой. Гэхдээ тийм өмдийг футболкатай хослуулахад тохиромжгүй. Цамцны хормойг чихэж өмсөхөд дунд зэргийн урт, суудалтай өмд зүгээр.

Жийнсэн өмдний 5 гол загвар

1 Туранхай залууст:

"Эктоморфик" төрлийн биетэй буюу туранхай, цээж мөр нарийн, булчингийн масс багатай залууст:

  • Юу зохих вэ?

Сонгодог загварын нам суудалтай, шулуун өмд тохиромжтой. Өмсөхөд эвтэйхэн, хэт туранхай харагдуулахгүй.

  • Юу зохихгүй вэ?

Өргөн, чөлөөтэй загвар хэрэггүй. Мөн скинни өмд туранхай хөлийг тодотгож, хүмүүсийн анхаарлыг татах болно. 

Туранхай залууст:

2 Тамирчны биетэй залууст:

Бэлхүүс нарийн, булчинлаг хөл, өгзөгтэй залуус биеийн энэ харьцаагаа тодотгосон жийнс сонгох нь зөв.

  • Юу зохих вэ?

Бариу, скинни, сонгодог загварууд зохино. Суудал нам байх нь зөв.

  • Юу зохихгүй вэ?

Өргөн, уутан загвартай өмд нь биеийн сүрийг дарж, мөн харьцааг нь буруу харагдуулна.

Тамирчны биетэй залууст:

3 Булчинлаг залууст:

Булчинлаг залууст энгийн загварын жийнс ч бариу харагдах магадлалтай.

  • Юу зохих вэ? 

Дунд зэргийн суудалтай, шуумаг хэсгээрээ өргөн өмд зохино.

  • Юу зохихгүй вэ?

Хэт бариу загвар хөлийг овор ихтэй, онцгүй харагдуулна.

Булчинлаг залууст:

4 Ташаа өргөнтэй залууст:

Ташаа томтой эрчүүдэд ташаанаас шагай хүртэл шулуун загвартай өмд тохирно. 

  • Юу зохих вэ? 

Өмсөхөд эвтэйхэн, чөлөөтэй, сунахгүй өмд сонгоорой. Өндөр суудалтай, сул өмд мөн сайхан харагдана. 

  • Юу зохихгүй вэ?

Бариу эсвэл скинни өмд эмэгтэйлэг төрхийг бий болгоно. Нам суудалтай өмд бас ташаа хэсгийг тодотгодог.

Ташаа өргөнтэй залууст:

5 Махлаг залууст:

Бүсэлхий, ташаа, гуйя томтой залууст өндөр суудалтай өмд хамгийн тохиромжтой. 

  • Юу зохих вэ? 

Сул, өргөн загвартай шулуун өмд хамгийн зөв сонголт. 

  • Юу зохихгүй вэ?

Скинни, бариу жийнс өмсөөд хэрэггүй. Тийм загвар нь гуйя, ташааг илүү тодотгож, буруу пропорцтой харагдуулдаг. Бас цайралттай өнгөтэй жийнс нь хөлийг бүр өргөн харагдуулдаг тал бий.

Махлаг залууст:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()