Эх орондоо баатар болон хүндлэгдсэн Сомали залуутай танилц!

Жил бүр далайд 10 орчим сая тонн хуванцар хог хаягддаг гэсэн тооцоог НҮБ гаргасан билээ. Тэгвэл Сомалийн нийслэл Могадишү хотын иргэн Ахмед Абдулла (Ahmed Abdullah) нь хуванцар хаягдлын хэмжээг багасгах технологи боловсруулжээ. Үүнээс гадна тэрээр өөрийн санаагаа амжилттай бизнесийн загвар болгон хувиргаж чадсан юм.

Эх орондоо баатар болон хүндлэгдсэн Сомали залуутай танилц!

Ахмед Абдулла 2018 оны зургадугаар сард хогийн цэг дээр ажилладаг байх даа төрөлх Могадишү хотоо хуванцраас ангижруулахаар шийдсэн аж. Тэрбээр "Ногоон хуванар" (Green Plastic) нэртэй компани байгуулж ажилчид хөлсөлж хотын өнцөг булан бүрээс хаягдал хувaнцар цуглуулж эхэлсэн байна. 

Олон жилийн иргэний дайн Сомалид асар их хохирол учруулсан учраас асар олон тооны хүн орон гэргүй болжээ. "Ногоон Хуванцар" компани цуглуулсан хуванцраа эрэмбэлэн буталж, барилгын материал хийх замаар улсынхаа орон гэргүй хүмүүсийн асуудлыг давхар шийдэх арга сэдсэн байна. 

"Ногоон Хуванцар" компани ажилчдынхаа цуглуулсан 1 кг хуванцар тутамд 3000 сомали шилинг буюу 5.18 ам.долларын хөлс өгдөг нь үнэхээр боломжийн хэрэг гэж тус компанийн ажилчид хэлжээ. 

"Ногоон Хуванцар" компанийн үйлдвэрлэж буй хуванцар хавтан нь барилгын салбарт эрэлт ихтэй байгаа аж. Тус компани нь улсынхаа хаягдал болон орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болж байгаа нь олон улсын томоохон хэвлэлийнхний анхааралд өртсөн бөгөөд орон нутгийнхан Ахмед Абдуллаг баатар хэмээ нэрлэх болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()