1. Хосоороо хийдэг зүйлийг та өөр хэнтэй ч хамаагүй хийх боломжтой
Гэгээн хайрын баярын үеэр ихэнхи байгууллагууд хос үйлчилгээг санал болгодог бөгөөд жишээлбэл: “1-ийн үнээр 2-ыг худалдаж аваарай” гэх мэт. Энэ үед ганц биечүүд маань ихээхэн гунигладаг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр зүйлс нь зөвхөн хосуудад зориулсан биш гэдгийг санах хэрэгтэй. Лааны гэрэл дэхь оройн зоог, оргилуун дарс, массаж, дуртай киногоо үзэх гэх мэт зүйлсийг найзынхаа хамтаар хийж болно шүү дээ. Харин дотно харилцааны хувьд энэ заавал шаардлагатай зүйл биш. Өөрийн дуртай зүйлийг хийхийн тулд заавал хэн нэгнийг хүлээх албагүй.
2. Хайр халамж, дэмжлэгийг зөвхөн хосын харилцаанаас авдаггүй
Хэрвээ танд хайр халамж дутагдаж байвал та үүнийг найз нөхдийн харилцаанаас авч болох бөгөөд энэ нь хосын харилцаанаас илүү аюулгүй гэдгийг санах хэрэгтэй. Ойр дотныхоо хүмүүстэй, найз нөхөдтэйгөө холбоогоо бэхжүүлэх, илүү дотно болгоход хүч хөдөлмөрөө зарцуул. Ингээд л та ганцаардахгүй боллоо шүү дээ. Тэд ямар нэг шалтгаанаар тантай 2 сарын 14-нд хамтдаа цагийг өнгөрүүлж чадахгүй байсан ч танд хайртай хүн бий гэдгийг та санах болно. Найз нөхөддөө тэдэнд хайртай болохоо илэрхийлж, талархлын үгээ илэрхийлэх боломжтой. Хэрвээ танд сэтгэлээ хуваалцах, халамжлуулах, дэмжлэг авах найз байгаа л бол та ганцаараа биш юм.
3. Ямар ч тохиолдолд энэ бол танд зориулсан баяр
Бүх баяруудын адилаар 2 сарын 14 өөрийн гэсэн түүхтэй билээ. Энэхүү түүх нь л хайрын баярын гол утга учир байдаг. Гэхдээ хайр гэдэг олон өнцөгтэй учир үргэлж аз жаргалтай байдаггүй. Эцэг, эх, найз нөхөд, гэр бүлийнхэндээ өгч буй бидний хайр нь зарим талаараа хосын харилцаатай ойролцоо юм. Тиймээс та хосын харилцаатай байсан ч үгүй байсан ч Гэгээн хайрын баярын өдрийг тэмдэглэх боломжтой. 2 сарын 14-нийг хайртай, ойр дотны хүмүүстээ талархлаа илэрхийлэх нэг боломж болгож ашиглаарай.
4. Бусадтай өрсөлдөх, бусадтай өөрийгөө харьцуулах шаардлагагүй
Таны нас, найз нөхөд тань аль хэдийн гэр бүлтэй болсон эсэх нь хамаагүй. Та найз нөхөд дундаасаа ганцаараа ганц бие байсан ч энэ санаа зовох зүйл биш. Гэхдээ энэ байдалд дасахад тийм ч хялбар биш боловч та бусадтай өөрийгөө харьцуулж хайрын эрэлд гарах хэрэггүй. Хайр гэдэг марафон биш шүү дээ.
5. Баяр гэдэг бол ердөө л ёс төдий зүйл
Хэрвээ та ганц бие гэдгээ мэдэрч, баяр тэмдэглэж чадахгүй байгаадаа гуниглаж байгаа бол баяр гэдэг зүгээр л ёс төдий зүйл гэдгийг санах хэрэгтэй. Та заавал энэ өдрийг онцгой өнгөрүүлж, эсвэл албаар аз жаргалтай уур амьсгалыг бүрдүүлэх хэрэггүй. Бид бүх баярын утга учрыг ойлгож, энэ баяр танд хэрэгтэй эсэхийг сайн тунгааж бодох нь зүйтэй. Хэрвээ тухайн баярыг тэмдэглэх сонирхол танд байхгүй бол заавал бусадтай адил тэмдэглэх шаардлагагүй шүү үдээ.