Аккумлятор худалдаж авахдаа анхаарах ёстой 10 зүйл

Өнөөдөр бараг хүн бүр автомашин жолоодох болсон билээ. Хүмүүсийн өдөр тутмын байнгын хэрэглээ болчихсон гэж хэлж болно.  Гэхдээ бид өдөр тутам унадаг автомашиныхаа тухай бүрэн гүйцэд мэдэхгүй байх нь олонтаа тохиолддог. Тэр утгаараа бид танд автомашины аккумуляторыг хэрхэн сонгож авах талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Аккумлятор худалдаж авахдаа анхаарах ёстой 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Багтаамж

Автомашины ямар ч аккумуляторын гол хэмжигдэхүүн бол ампер-цаг (А· цаг, Ah). Жижиг тэргэнд хөдөлгүүрийн төрөл, эзлэхүүнээс шалтгаалж аккумуляторын багтаамж нь 45-аас 66 А.цаг байж болно. Хамгийн түгээмэл багтаамжтай аккумулятор бол 66 А.цаг байдаг бөгөөд тэдгээрийг ихэвчлэн 1,3-1,9 литрийн  эзлэхүүнтэй бензин хөдөлгүүрт хэрэглэдэг.

Том эзлэхүүнтэй, дизель хөдөлгүүртэй бартаа туулах машинд 75-аас 90 А.цагийн багтаамжтай аккумулятор тавих хэрэгтэй.

Аккумулятор нь эрчим хүчний нөөц хуримтлал. Өөрөөр хэлбэл багтаамж сайтай аккумлятортой бол та хүйтний улиралд мотороо асаах гэж асаагуураа хэд ч түлхэж болно гэсэн үг.

Онолын хувьд машинд аль болох их багтаамжтай аккумулятор тавьж болох мэт боловч амьдрал дээр яг тийм биш. Нэгдүгээрт, тухайн генератораар батарей бүрэн цэнэглэгдэж чадахгүй. Хоёрдугаарт, багтаамж ихтэй аккумулятор том овортой болохоор тавих зай тэр бүр олдохгүй.

Ийм болохоор үйлдвэрлэгчид тухайн машинд зориулж үйлдвэрлэсэн, таарах аккумуляторыг тавихыг л  санал болгодог. Тэгэхээр таны машинд хэр овор хэмжээтэй, ямар багтаамжтай аккумулятор хэрэгтэйг л мэдэж байх хэрэгтэй.

Багтаамж

2 Асаах гүйдэл

Аккумуляторын багтаамжаас илүүтэй бас нэг чухал үзүүлэлт бол асаах гүйдэл. Анхны өгөх цахилгааны хэмжээ нь хасах 18 градусын хүйтэнд 10-30 секундийн хугацаанд машиныг шууд асаах чадалтай байх ёстой. Асаах гүйдлийн хэмжээг ампераар хэмжинэ. Энэ нь өндөр байх тусмаа л хөдөлгүүрийг хурдан асаана гэсэн үг. Аккумуляторын асаах цахилгааны хэмжээ нь үйлдвэрлэгч улс, компаниас шалтгаалаад гурван үндсэн стандарттай байдаг. Орос болон Европт бол EN, Германд DIN, АНУ-д SAE гэсэн стандарт байдаг.

EN, DIN, SAE стандартууд нь өөр өөр байдаг. Тэгэхээр ялгахын тулд хэмжээг нь анхаар. Бензин хөдөлгүүртэй машинд дунджаар 255 А боломжийн байдаг бол, дизель хөдөлгүүрт  ойролцоогоор 300 А байхад болно.

Илүү сайн, өндөр үзүүлэлттэй аккумулятор нь бусдаасаа үнэтэй боловч  хэт хүйтэнд ч хөдөлгүүрийг асаах чадалтай байдаг.

Асаах гүйдэл

3 Хэмжээ

Багтаамж, маркаасаа шалтгаалаад аккумулятор нь овор хэмжээгээрээ бас ялгаатай байдаг. Суудлын тэргэнд Европын, Азийн гэсэн үндсэн хоёр хэмжээтэй аккумулятор ашигладаг. Европынх нь намхан урт, Азийнх нь өндөр богино байдаг.

Европын 60 А.цаг багтаамжтай аккумуляторын стандарт хэмжээ 242 х 175 х 190 мм байдаг бол Азийнх мөн ийм багтаамжтай аккумулятор 232 х 173 х 225 мм хэмжээтэй байна.

Нэгэнт стандарт хэмжээ нь дээрх шиг болохоор аккумулятор суурилуулах суурь нь үүндээ тохирч, өөр овор хэмжээтэй аккумулятор тавих боломжгүй. Харин нэг маркийнх атлаа хэд хэдэн загварын машин гардаг болсон нь  төрөл бүрийн аккумуляторыг сонгож тавих боломжтой болгосон.

Аккумулятор худалдаж авахдаа хууртахгүйн тулд машиныхаа техникийн баримт бичгийг тулгах юм уу, хуучин аккумуляторынхаа хэмжээг мэдэж очоорой. Яг хуучин аккумулятор шиг багтаамжтай аккумулятор авах юм бол нэг л хэмжээтэй байж таарна.

Хэмжээ

4 Бэхэлгээний хэлбэр

Хэмжээнээс гадна аккумуляторын бэхэлгээний хэлбэр чухал. Европ машинууд аккумулятораа дарах ялтсаар их биеийн доод хэсгээр хавчиж бэхэлдэг бол Ази машинуудад ийм суурь байдаггүй. Харин аккумулятораа тусгай хүрээнд байрлуулаад дээрээс нь төмрөөр дарж боолтоор бэхэлдэг. Таны машин аккумулятораа яаж бэхэлдгийг сайн ажиглаад түүндээ тохирсон аккумулятор худалдаж аваарай. Батарейгаа хэрхэн бэхэлснээс шалтгаалж хэр удаан эдлэх вэ гэдэг нь тодорхойлогдоно. Мэдээж байнгын доргионтой байж, ойр хавийн юмандаа цохиод байвал гадаргуу нь гэмтэж эдлэх хугацаа нь богиносно.

Бэхэлгээний хэлбэр

5 Хоёр туйл

Аккумуляторын бас нэг ялгаа нь нэмэх, хасах хоёр туйл буюу электродын байрлалаараа өөр өөр байдаг. Шууд буюу эсрэг гэсэн хоёр янз. Ихэвчлэн Орос үйлдвэрийн машинуудад шууд туйлтай аккумулятор электрод нь зүүнээсээ байдаг. Бусад гадаадын  машинуудын  ихэнх нь эсрэгээрээ нэмэх туйл нь баруунаасаа байна. Таны машины нэмэх, хасах туйл нь хаана байгааг сайн ажиглаарай. Аль  эсвэл зааврыг нь судалж байж шинэ аккумулятор худалдаж авах хэрэгтэй шүү.

Хоёр туйл

6 Үйлчилгээ

Өнөөдөр зах зээлд бага үйлчилгээ хийдэг, огт үйлчилгээ хийдэггүй гэсэн хоёр төрлийн аккумулятор байгаа. Мэдээж нэрнээсээ л эхнийх нь бага зэрэг үйлчилгээ хийж, хянаж болдог бол хоёр дахь нь ашиглалтын бүхий л  хугацаанд  ямар ч оролдлого хэрэггүй гэсэн үг. Багахан үйлчилгээ шаарддаг аккумуляторын үнэ нэлээд хэлбэлзэлтэй. Ийм аккумуляторыг байнга шалгаж төвшин, электродын нягтралыг нь хэмжин ус нэмж болно. Ийм аккумулятор дээрээ тусгай цорго, таглаатай байдаг ч зарим тохиолдолд энэ нь зурагтай хавтангийн дор нууц байх нь бий.

Үйлчилгээ хийдэггүй аккумулятор бол ямар нэг анхаарал шаардахгүй. Цэнэг нь хэр байгааг шалгахын тулд өөрөө дохио өгдөг тусгай багаж хэрэглэдэг. Дээд талд нь өөр ямар нэг цорго таглаа байхгүй.

Үйлчилгээ

7 Гадаад хэлбэр

Аккумулятор худалдан авахын өмнө гаднах их бие нь гэмтсэн эсэх, ямар нэг зураас цоорхой бусад гэмтэл, мөн хоёр туйлын бэхэлгээ хөдөлсөн эсэхийг сайн анзаараарай. Электрод нь ямар нэг гэмтэл зураасгүй, гажуудал үүсээгүй байх ёстой. Тийм ямар нэг ул мөр байх юм бол ашиглаж байгаад юм уу, гэмтэлтэйгээс болоод дэлгүүрт буцаж ирсэн аккумулятор байх магадлалтай тул маш сайн ажиглаж байж худалдан авахыг зөвлөж байна.

Гадаад хэлбэр

8 Үйлдвэрлэсэн он, сар

Олон жолооч үйлдвэрлээд олон жил болсон аккумулятор худалдан авахгүй байхыг хичээдэг. Энэ нь ч зөв. Аккумуляторын ашиглагдах  хугацаа электролитыг дүүргэж цэнэглэсэн хугацаанаас эхэлдэг болохоос биш машинд тавьсан өдрөөс эхэлдэггүй. Ийм болохоор хичнээн хямдхан байлаа ч гэсэн агуулахад удаан хэвтсэн аккумулятор авахгүй байхыг хичээгээрэй.

Үйлдвэрлэсэн хугацааг их бие дээрх кодоор мэдэж болно. Үйлдвэрлэгчид энэ кодыг янз бүрийн хэлбэрээр  тэмдэглэдэг.

  • «Актех», «Зверь», Duo Extra - аккумулятор дөрвөн оронтой ХХХХ. Эхний хоёр нь сар, сүүлийнх нь он. 0918 гэж байвал 2018 оны 9 дүгээр сар гэсэн үг.
  • «Ямал», Batbear, «Тюменский медведь» — зургаан оронтой тоо байгаа ХХХХХХ. Эхний хоёр нь сар, сүүлийн дөрөв нь үйлдвэрлэсэн он. 072018 гэж байвал 2018 оны 7 дугаар сар гэсэн үг.
  • Titan, Cobat таван оронтой ХХХХХ. Хоёр дахь, гурав дахь тоо үйлдвэрлэсэн долоо хоног, дөрөвдэх нь оны бэлгэдэл (S — 2017, T — 2018, X — 2019) гэх мэт. 135Т2 гэж байвал 2018 оны 35 дахь долоо хоног буюу наймдугаар сарын сүүлч гэсэн үг.
  • Bosch, Varta – он, сарыг дөрвөн оронтой FIFO кодын  эхний тэмдэглэгээ илэрхийлнэ. 2018 оны есдүгээр сарыг Q, аравдугаар сарыг R, арван нэгдүгээр сарыг S гэх мэтчилэн латин цагаан толгойн үсгийн  дарааллаар.

Үйлдвэрлэсэн он, сар

9 Бренд болон дэлгүүр

Нэг их нэртэй биш брендийн аккумуляторыг боломжийн үнээр худалдаалдаг. Харин "Varta" болон "Bosch" нь өндөр үнэтэй, чанартай, найдвартай  байдаг. Ямрыг сонгох нь таны хэрэг боловч төрөлжсөн дэлгүүрээс авах нь найдвартай. Энэ тохиолдолд жинхэнэ оригиналыг авахын зэрэгцээ баталгаа өгдөг.

Бренд болон дэлгүүр

10 Худалдаж авахаасаа өмнө шалгах хэрэгтэй

Аккумулятор худалдан авахын өмнө  шалгадаг тестер, түүний залгуураар ажилладаг эсэхийг нь шалгаж үзээрэй. Зориулалтын дэлгүүрт бэлэн зардаг. Хүчдэл нь ачаалал өгөөгүй байхад 12,5-12,7 В байх ёстой. Харин цэнэг 12,5-аас доош байвал нэмж цэнэглэх шаардлагатай гэсэн үг. Бараг өөр шинийг сонгох нь зөв.

150-180 А.цагийн ачаалал өгөөд 10 секунд болоход хүчдэл 11 В- аас доош унах ёсгүй. Ийм хэмжигдэхүүн заахгүй бол мөн л шинийг сонгох нь дээр юм шүү. 

Худалдаж авахаасаа өмнө шалгах хэрэгтэй

Ашигтай зөвлөгөө:

Шинэ аккумулятор сонгож худалдан аваад удаан ашиглахад хэрэг болох хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

  • Хуучин аккумулятораа  машинаасаа салгаж аваад хаяхаа бүү урьтал болго. Дэлгүүрт өгөхөд шинэ авч байгааг тань хямдруулж магадгүй.  
  • Мэргэжилтнүүдээр машиныхаа релений цэнэгийг шалгуулж зохих хэмжээнд байгаа эсэхийг мэдээд ав. Ихэвчлэн 13,8-14,5 В байх ёстой.
  • Шинэ аккумулятор худалдаж аваад бага хүчдэлээр 2-3 цаг цэнэглэх хэрэгтэй.
  • Удаан ашиглахын тулд шинэ аккумуляторыг бүрэн цэнэглэхийн хэрэггүй.
  • Цэнэгийнх нь төвшинг хянаж бай. Бага цэнэгээр бага яваад байвал тусгай цэнэглэгчээр сард нэг удаа цэнэглэж бай.
  • Холбоос нь цэнэг дамжуулахад садаа болохоор туйлын нь хүчлийн бохирдлыг цэвэрлэж бай.  

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()