Валентины өдрөөр хайртай бүсгүйдээ зориулж хийхэд тохиромжтой амархан хоолны жорууд

2019-02-09, 14:18
4,461

Эрэгтэй хүн ямар ч хоолыг сайн хийдэг байх албагүй, харин чухал тохиолдолд өөртөө болоод бусдад зориулах гарын хэдэн хоолтой байх хэрэгтэй. Тэр тусмаа удахгүй болох Валентины өдрөөр хайртай бүсгүйдээ өвөрмөц бөгөөд амттай хоол хийж өгч баярлуулахад буруу юм байхгүй. Ингээд та бүхэнд хийх арга, жор нь маш энгийн, дээр нь сайхан амттай 3 хоолыг танилцуулж, хэрхэн хийхийг нь зааж өгье.

Валентины өдрөөр хайртай бүсгүйдээ зориулж хийхэд тохиромжтой амархан хоолны жорууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тахианы шарсан далавч

Тахианы далавчийг их тосонд хайрч хийхэд амттай болдог ч агуулагдах тослогийн хэмжээ, илчлэг нь ихэддэг сул талтай. Оронд нь шарах шүүгээг ашиглаарай. Махны шаржигнасан гадарга, амт үнэр нь тосонд шарснаас төдийлөн ялгараад байхгүй. Танд шарах шүүгээ болон мах шарагч грилл хэрэг болно. 

Орц:

  • 1.5 кг тахианы далавч
  • давс
  • перец
  • барбекью соус

Хийх арга:

Шарах шүүгээгээ эхлээд 120 хэмд халаана. Далавчнууд дээрээ давс, перец ахиухан цацаад листэн дээр тавиад шарах шүүгээ рүү хийнэ. Ингээд хоёр цаг байлгасныхаа дараа далавчнуудаа гаргаад грилл дээрээ тавьж бага температурт шарах хэрэгтэй. Дараа нь температурыг аажмаар нэмэх байдалтайгаар 30 минут шарна. Далавчнуудын гадарга яльгүй түлэгдэн борлож, хатуурч эхлэх үед нь грилл дээрээс аваад соус руугаа хийнэ. Хүсвэл соусаа өмнө нь халааж болно.

Тахианы шарсан далавч

2 Тахианы сэндвич

Орц:

  • Урт сэндвичний талх эсвэл багет
  • Тахианы цул мах - 2 том хэсэг
  • Терияки соус - 2 х.х
  • Моццарелла бяслаг - Хагас аяга

Хийх арга:

Тахианы махаа эхлээд хайруулын тавганд шарж бэлтгэнэ. Шарсан махыг терияки соусаар амтлаад талхандаа хавчуулна. Зай завсрыг нь бяслагаар ахиухан дүүргээд 240 хэмд халааж бэлдсэн шарах шүүгээ рүү хийнэ. Бяслаг хайлж, талхны зах нь борлож эхлэх үед сэндвичээ гаргана.

Тахианы сэндвич

3 Тако шөл

Энэхүү шөл нь хийхэд хялбар, цагт хэмнэлттэй, гол нь маш амттай болдог.

Орц:

  • Татсан мах - 600 гр
  • Таконы амтлагч - 1 уут
  • Бульон шөл - 1.5 аяга
  • 1 ногоон чилиний перец
  • Эрдэнэ шиш - 400 гр
  • Вандуй - 400 гр
  • Үрсэн бяслаг

Хийх арга:

Татсан махыг дунд зэргийн хүчтэй гал дээр хайруулын тавганд хуурна. Тосыг нь шүүгээд тако амтлагчаа нэмээд сайтар хутгана. Дараа нь бяслагаас бусад бүх орцтой холино. Зөөлөн гал дээр 30 минут буцалгаад гаргана. Аягалсныхаа дараа бяслагаа цацахаа мартуузай.

Тако шөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()